Н.Номтойбаяр сайд 300 хоногт юу хийв

2017-05-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд Н.Номтойбаяр  Засгийн газар байгууллагдсанаас   300 хоногийн хугацаанд  салбартаа хийсэн ажлаа тайлагнав.  Тус яамнаас 16 чиглэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, бодлого боловсруулсан байна.

Цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлгүй болголоо

Өнөөдрийн байдлаар иргэд цалингийн зээлийг жилийн 21-23 хувийн хүүтэй авдаг. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газраас төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлэгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн хүүг бууруулах, шимтгэлийг тэглэх талаар ХААН банк болон Төрийн банктай хамтран ажиллах гэрээг байгуулав. Ингэснээр 91.373 эмч, багш, ажилтнууд цалингийн зээлийг 18 хувийн хүүтэй авах боломжтой боллоо. Мөн зээл хүсэгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг таван жилээс доошгүй, сүүлийн 12 сард тасралтгүй төлсөн байх ёстой бөгөөд зээлийн дүн нь зургаан сарын цалингаас хэтрэхгүй байх юм. Хэрэв үүнээс өндөр дүнгээр зээл авахыг хүсвэл банк өөрийн эх үүсвэрээс дотоод нөхцлийнхөө журмаар зээл олгоно. Ийнхүү төрийн өмчит сургууль цэцэрлэгийн эмч, багш нарын цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлгүй болгосон 300 хоногт хийсэн ажлынх нь үр дүн аж. Мөн  даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах талаар, Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоо, шинжилгээний зардалд хөнгөлөлт үзүүлэхээр болсоноо дуулгав. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулсан бол  “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян” зохион байгуулж нийт нэг тэрбум гаруй дөрвөн төрлийн зөрчлийг илрүүлжээ. Цагаан сарын өмнө 114434 ахмад настанд 9.5 тэрбум төгрөгийн насны хишиг олгосон бол Үндэсний их баяр наадмаар олгох насны хишгийг ирэх сарын 25-наас олгохоор болж нийт 20.5 тэрбум төгөр зарцуулахаар төлөвлөсөн тухай сайд мэдээллийн эхэндээ дурьдлаа. Одоогийн байдлаар 38 мянга гаруй иргэн хөнгөлттэй нөхцлөөр тэтгэврийн зээл авч байна. Ирээдүйд авах гурван сар хүртэлх тэтгэврээ хүүгүй шимтгэлгүй түүнчлэн банкаа өөрсдөө сонгон авч эхэлсэнээр арилжааны банкууд зээлийн хүүгээ бууруулах, үйлчилгээгээ сайжруулах зэргээ өрсөлдөж эхэлсэнийг сайд онцолж байна. Цаашид 100 мянган тэтгэвэр авагчид ирээдүйн тэтгэврээ урьдчилан авах боломжтой гэнэ. Мөн элэгний С вирусын эмийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас долоон төрлөөр 210 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлж ЭМД-аас 100 хувь дааж байгаа ажээ. Хятад ажилчдыг цөөлөх, оруулж ирж байгаа компаниудад ирэх наймдугаар сард шалгалт хийж хяналт тогтоох талаар мөн дуулгаж байв.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12