Хүүхдийн ордонд энэ зун хичээллэх топ таван дугуйлан

2017-05-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.БҮЖИН

Монголын хүүхдийн ордны зуны дугуйлангуудын бүртгэл эхэлжээ. Энэ жил морин хуур, төгөлдөр хуур, шанз, лимбэ, ятга, хийл, драм, загвар, цахилгаан хөгжим, зураг, шатар болон математик, англи, хятад, япон хэл зэрэг 17 төрлийн сургалт явагдах юм байна.  Зургадугаар сарын 5-ны өдрөөс дугуйлан эхлэх бөгөөд бүртгэл ид үргэлжилж байна.  Эдгээрээс таван дугуйланг онцлон танилцуулж байна.

Морин хуурын дугуйлан өдөр бүр хичээллэнэ

 

Энэ дугуйлан хүүхдүүдийн дунд эрэлт хэрэгцээ ихтэй байна.  Энэ сарын 29, 30-ны өдрүүдэд шалгаруулалт явуулах бөгөөд зургадугаар сарын 2-ноос сургалтаа эхлэх юм. Насны хувьд  11-ээс дээш гэж заажээ. Хичээл нэг цаг 40 минутаар өдөр бүр хичээллэдэгээрээ онцлогтой юм. Сургалтын багшаар Л.Хүрэлбаатар ажиллана. Монголын ард түмэн олон зууны турш мал маллаж нүүдэллэн амьдрахдаа адууг машид эрхэмлэн, туг сүлдэндээ дээдэлж, дуу хөгжимдөө мөнхөлж ирсэн түүхтэй. Энэ хүндэтгэлийн нэгэн илрэл нь морин хуур хөгжим  байдаг. 2003 онд ЮНЕСКО Монголын уламжлалт морин хуурын урлагийг “Хүн төрөлхтний аман болон утга соёлын шилдэг дээж”-ээр тунхаглаж, 2009 онд хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэсэн билээ.

Ятгын ангийн төлбөр 150 мянган төгрөг

Ятга хөгжмийн сургалтад зургаан наснаас дээш  хүүхдүүдийг бүртгэж байна.  Долоо хоногт хоёр удаа 60 минутаар хичээллэх бөгөөд сургалтын төлбөр 150 мянган төгрөг юм байна.  Ж.Сайнбилэг багш энэхүү дугуйланг удирдан хичээллүүлэх юм.  Ятга хөгжмийн бусад ардын хөгжмийн зэмсгүүдээс ялгагдах онцлог нь пентатоник хөгөөр хөглөгддөг байна.  Ятгын урт богино, толгойн хэсэг, их бие зэрэг нь нутаг бүрт өөр өөрийн өвөрмөц хийцтэй байдаг төдийгүй өөр өөрсдийн бие гарт тааруулж тохируулан урладагаараа нэгэн хэв загварын тусгай дүрэм горимд хамаарагддаггүй байна.

Гурван настнууд зургийн дугуйланд явах боломжтой

Харин зургийн сургалтад гурваас дээш насныхан хамрагдах боломжтой. Сургалт нэг цаг 20 минутаар хичээллэхээс гадна сургалтын төлбөр 120 мянган төгрөг байна. Зургаас суралцах зүйл маш их. Бага наснаасаа эхлэн зураг зурсанаар хүүхдийн гарын эвсэл /moto skill/ сайжирна. Хожим хүүхэд гарын дүйтэй болж, бичиж сурахад нь хүртэл хялбар байдаг талаар зургийн багш Б.Батбаяр ярьж байна. Бас хүүхдийн бүтээлч сэтгэлгээ хөгжинө. Хүүхэд чөлөөтэй сэтгэж, зурсан зургаараа дамжуулан өөрийгөө илэрхийлж сурдаг. Эхэлсэн ажлаа дуусгахын тулд тэвчээртэй сууж сурна гээд олон давуу талтай гэлээ.

Лимбийн ганцаарчилсан сургалт явуулж байна

Ер нь Монголын хүүхдийн ордон урлагийн чиглэлийн дугуйланг түлхүү хичээллүүлж бана. Лимбэ хөгжмийн сургалтдаа наймаас дээш насны хүүхдийг бүртгэж байгаа бөгөөд сургалтын төлбөр 120 мянган төгрөг гэлээ.  Долоо хоногт гурван удаа 40 минутаар хичээллэх юм байна. Мөн ганцаарчилсан сургалтыг явуулж байгаагаараа онцлогтой юм.  Лимбэ хөгжмийн дугуйланг Ж.Даваажав багш удирдаж байна.  Монгол лимбийн үндсэн барил нь уламжлалт таван эгшигт хөгийн барил юм. Таван эгшигт хөгийн барилаар ардын дуу, уртын дууг хөгжимдөнө. Өөрөөр битүү хөг гэж нэрлэдэг. Ямар ч ардын дууг хөгжимдөхөд хоёр хурууг сөхөлгүй дараатай үлддэг. Ийм маягаар хөгжимдөхөд дууны бүхий л өнгийг ижил дуурьсалтайгаар хөгжимдөж болдог өвөрмөц онцлогтой.

Япон хэлний сургалтад 120 мянган төгрөгөөр суралцах боломжтой

Энэ жил англи, хятад япон хэлний сургалт явуулж байна.  Япон хэлний сургалтад 3-аас 12 дугаар ангийн сурагчдыг бүртгэж байна. Сургалтын төлбөр 120 мянган төгрөг бөгөөд нэг удаагийн хичээл 40 минутаар  өдөр болгон хичээллэхээс гадна харилцааны хэлийг заана.  Монгол, Япон хэл нь адилхан алтай язгуурын хэл учир өгүүлбэрийн бүтэц, дагавар нөхцөл бараг адилхан гэж болно. Жишээ нь: “Өглөө эрт боссон” гэдэг өгүүлбэрийг япон хэл дээр мөн адил дарааллаар “Аса (өглөө) хаякү (эрт) окита (боссон)” гэж хэлнэ. Япон хэлний авиа үсгийн дуудлага англи, орос хэл шиг дуудахад түвэгтэй дуудлага барагтай байхгүй нэг сайн талтай. Монгол хэлний дуудлагатай тун төстэй нь бас хэл сурах давуу тал болдог.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

5 цаг 52 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

5 цаг 52 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

5 цаг 52 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

16 цаг 44 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

23 цаг 29 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

23 цаг 56 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

Өчигдөр 06 цаг 00 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

Өчигдөр 06 цаг 00 мин