Залуусын хууль: Нэг тэрбум төсөвлөж, байртай болгоно

2017-05-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы өчигдрийн /05.18/ нэгдсэн хуралдаанаар Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Шинээр батлагдан гарч буй уг хуульд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны /ХНХЯ/ дэргэд “Залуучуудын хөгжлийг дэмжих сан” байгуулах тухай заасан бөгөөд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулсны дараа хэрэгжих юм. Тус сан нэг тэрбум хүртэл төгрөг хуримтлуулах, шинээр бизнес эрхэлж буй залуусыг дэмжиж хөнгөлөлттэй зээл олгох зэргээр санхүүжүүлэх боломжтой гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хэлэв.

Хуулийн төсөл боловсруулахдаа 27300 залуусаас судалгаа авснаас 45 орчим хувь нь орон сууцны асуудалтай байдгаа илэрхийлжээ. Үүнийг үндэслэн залуусыг орон сууцжуулахад мөн бодлогоор дэмжих, Даатгалын хуультай уялдуулж, төлсөн нийгмийн даатгалаасаа орон сууцны дэмжлэг авдаг байх нөхцөл бүрдүүлэх талаар ажиллах юм байна. Мөн судалгаанд оролцсон залуусын 27,3 хувь хөдөлмөр эрхлэлт, 18 хувь нь боловсролын асуудал тулгамдаж байна гэж хариулжээ.

Хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь Монголын залууст зориулсан бие даасан хууль гарч байгаад баяртай байгаагаа илэрхийлж, хүн амын 35.5 хувийг эзэлдэг 15-34 насны залуусын нийгмийн хөгжилд оруулах эрх, үүргийг хуульчлан тодорхойлж байгааг сайшааж байлаа.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Учрал "Залуучуудын хөгжлийн индексээр Монгол Улс дэлхийн 181 орноос 71 дүгээр байрт явж байна гэдэг бол чамлалттай үзүүлэлт. Тиймээс ХБНГУ, Швейцарь, Англи зэрэг орнуудын жишгээр залуучуудыг хөгжлийг дэмжих бие даасан хууль эрх зүйн орчинтой болж байгаа нь том дэвшил" гэв.

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, хариулт авсны дараагаар хуулийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал хураалт явуулсныг дэмжив. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн 76,1 хувийн саналаар хуулийг баталсан юм. Залуусын хууль 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс бүрэн хэрэгжиж эхэлнэ.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12