“Монгол бол адал явдалт аяллын орон юм”

2017-05-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН, Ч.БҮЖИН

Дэлхий аялал жуулчлалд олон нийтийн буюу адал явдалт  гэсэн хоёр зах зээл давамгайлж байна.   Жирийн аялал жуулчлал жилд дөрөв орчим хувиар өсөж байхад адал явдалт аялал 17 хувиар өсөж байгаа юм. Монгол Улс адал явдалт аялал жуулчлалын орон юм гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрдөг байна. Тиймээс энэ төрлийн аяллыг сонирхогчид ч манай улсад ирэх нь нэмэгдэж байгаа талаар Монголын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Ц.Гантөмөр хэлж байв. Энэ удаа уулын аялал, усан аялал, агуйн аялал, шувуу судлал, ажиглалтын аяллын талаар сонирхолтой мэдээллийг тоймлон хүргэж байна.

 

УСАН АЯЛАЛД ЯМАР ГОЛУУД ТОХИРОМЖТОЙ ВЭ?

Сүүлийн үед манайд рафтингийн аяллыг сонирхох хүн олон болсон.  Энэ талаар тус холбооны тэргүүн П.Алтангэрэлээс тодрууллаа. Монголын Рафтингийн холбоо нь 2013 онд байгуулагдсан бөгөөд Олон улсын Рафтингийн холбооны албан ёсны гишүүн юм. Энэхүү  төрөл нь спорт, аялал жуулчлал гэсэн хоёр чиглэлээр хөгжих боломжтой байна. Ялангуяа тусгай сонирхлын буюу спортын, адал явдалт аяллын томоохон бүрэлдэхүүнд зүй ёсоор ордог билээ. Манай оронд боргио ихтэй гол мөрнүүд элбэг байдаг учир усан замын адал явдалт спорт аялал хийхэд тун тохиромжтой юм. Онцлог нь хүний хөл хүрээгүй онгон зэрлэг байгалийн сайхныг биеэрээ мэдэрдэгт оршино. Усан аялал хийхэд Туул, Хэрлэн, Орхон, Чулуут, Суман, Шишгэд, Идэр голууд  хамгийн тохиромжтой. Гэхдээ ямар ч үед усыг басч болохгүй гэдгийг анхааруулж байв. Учир нь энэ спорт хамгийн барьцгүй гэнэтийн аюул элбэгтэй гэнэ. Тиймээс  нэг хүн шиг байж  аюулыг урьдаас төлөвлөн нарийн тооцоолсон  байх ёстой бөгөөд аялалд гарахын өмнө аюулгүй байдлын сургалт зохион байгуулдаг байна.

 

ХАМГИЙН ЭРСДЭЛТЭЙД УУЛЫН АЯЛАЛ ТООЦОГДОЖ БАЙНА

Одоогоор дэлхийн 195 орны 67 улсад уулын аялал хөгжиж байнаЭнэ аяллын талаар гавьяат тамирчин Б.Гангаамаагаас тодрууллааТэрээр амьдралынхаа хорин жилийг өөрийн сонирхол буюу уулын аялалд зориулсан байдаг. Ертөнц  гурван туйлтай хэмээн ярьж байнаУулчин бүхэн  дэлхийн зулайд гарах шуналтай байдаг. Тиймдээ ч амь дүйсэн олон авиралтуудад азаа сорьдог. Үүний нэг жишээ бол  дэлхийд цасан нурангаараа нэгт ордог Аннафорна ууланд авирагсадын 51 хувь нь нас бардаг бол үүний дараа К2 уул 30 хувьхарин Эверэст уул 10 хувь нь нас бардаг гэсэн судалгаа бий. Гэхдээ Эверест хөтөчтэй аялал хийдгээрээ бусдаасаа онцлог ажээУчир нь 8000 метрээс дээш бүс рүү орохыг үхлийн бүс гэж нэрлэдэг. Тэнд эрсдэлд орсон тохиолдолд хэн нэгэнд найдах биш зөвхөн өөрөө өөртөө найд  гэсэн зарчмыг баримталдаг байнаЭнэ бүсийн хамгийн аймшигтай нь  өндрийн өвчин юм. Цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ дээд цэгтээ хүрч оюун ухаан самуурч, хяналтаа алдахаас гадна мартагнах, үс бууралтах зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд эргэх буцах хугацааг сайн тооцоолох хэрэгтэй гэдгийг гавьяат маань анхааруулж байлаа.

 

АГУЙН АЯЛАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Агуй нь байгаль болон түүхийн хувьд чухал объект юм. Чулуун мандлын өнгөн хэсэгт газрын гадаргатай нүх сүвээр холбогдсон хөндий орон зайг агуй гэдэг. Галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлт доргилттой холбоотойгоор үүсэхээс гадна хүн төрөлхтөн өөрсдөө газар ухаж бий болгодог байна. Агуйг уур амьсгалаар нь дулаан болон хүйтэн гэж хоёр ангилдаг. Агуйн аяллын талаар Спорт аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгийн тэргүүн Д.Батболдоос тодрууллаа.  Агуйд аялагчдыг мэргэжлийн агуй судлаачид, сонирхогчид, адал явдал хайгчид хэмээн ангилдаг байна.  Агуй нь танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой учир  дэлхийн олон орон хүүхэд залуустаа энэ төрлийн аяллаа хөнгөлөлттэй үнээр санал болгодог юм.  Мөн жуулчдын сонирхлыг татдаг нэг зүйл бол газар доорх хот юм. Тэнд хүмүүсийн анхаарлыг татсан олон биет өв, өвөрмөц дизайнтай өрөө тасалгаа, зочид буудалтай адил урлагийн бүтээл гэж нэрлэгдэхээр хэмжээний гайхамшигтай зүйлс их. Манай орны хувьд залуучууд агуйн аяллыг судлан, сонирхож эх орныхоо үнэт зүйлсийг мэдрэх хэрэгтэй. Эх орноо таньж мэдсэнээр илүү их хайрлах болно хэмээн Д.Батболд хэлж байв.

 

НҮҮДЛИЙН ҮЕД ЭСВЭЛ ГЭРИЙНХЭЭ ЦЭЦЭРЛЭГТ Ч АЖИГЛАХ БОЛОМЖТОЙ

Шувуу судлал ажиглалтын аялал ч хүмүүсийн сонирхлыг нэлээдгүй татах болжээШувуу ажиглах гэдгийг маш олон өнцгөөс харж болноЭнэ аялалын талаар Монголын шувуу судлалын нийгэмлэгийн захирал, доктор, профессор С.Гомбобаатар ийн ярьж байнаТэрээр сүүлийн хэдэн жил энэ аяллыг эх орондоо хөгжүүлэх эдийн засгийн боломж юу байна гэдгийг эрэлхийлжээАялал нь шувуу харах, тодорхойлох, шувуунаас сэтгэл ханамж авах боломжийг хүнд өгдөг байна.   Хөгжиж байгаа учраас аялалтай холбоотой багаж, тоног, төхөөрөмж ч олноор үйлдвэрлэгдэж байгаа юмШувууг хавар намрын нүүдлийн үед эсвэл гэрийнхээ цэцэрлэгт ч ажиглах боломжтой. Шувуу ажиглах аялал нь эдийн засаг, эрүүл амьдрал, амьд байгалийг мэдрэх, найз нөхдийн харилцааг үүсгэх, бүтээлч сэтгэлгээтэй болгох зэргээр хүнд нөлөөлдөг байнаГэхдээ уг аяллын сул тал нь хөрөнгө мөнгө их ордогт байдаг юмДуран гэхэд 500-1500 ам.доллар байнаОдоогоор манай улсад 502 зүйлийн шувуу бүртгэгдсэн нь энэ чиглэлийг хөгжүүлэх бүрэн боломжтой гэдгийг харуулж байгаа юм

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Бат-Эрдэнэ: Зүү эмчилгээний үр дүн гам сайн барьснаар гардаг

Уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээний үед хэрхэн гам барих талаар Монгол Хьюндай эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны эмч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

15 мин
Улаанбаатарынханд адлагдсан дотуур байр миний хүүхдийн хоёр дахь гэр

Говьсүмбэр аймгийн малчин Н.Ганзориг таван хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгд дотуур байранд амьдран сургуулиа

15 мин
Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

Өчигдөр 06 цаг 00 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

Уржигдар 10 цаг 39 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Уржигдар 10 цаг 34 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

Уржигдар 06 цаг 00 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

Уржигдар 06 цаг 00 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

2025-08-19
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-08-19
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18