“Дунд төрмөлийн эрин” -д зочилж, газрын луунаас энерги, эрч хүч аваарай    

2017-05-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ЗОТОЛ

Олон улсын музейн өдрийг орон болгонд тун  өвөрмөц  сонирхолтой байдлаар  тэмдэглэдэг. Энэ давалгааг  Үлэг гүрвэлийн төв музей шинэ, сонирхолтой шийдэлд Монголдоо үргэлжлүүлэв. Тэд өнөөдөр  “Дунд төрмөлийн эрин” шинэ танхимаа нээж,  үлэг гүрвэлийн ховор сонин  үзмэр, үзүүллэгээ үзэгчдэд дэлгэсэн юм. Үзэсгэлэнд  манай улсаас хууль бусаар алдагдаж, өнгөрсөн жилүүдэд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, хууль, хяналтын байгууллагууд, БСШУС-ын сайд нарын яриа хэлэлцээ гээд багагүй юм болж байж  АНУ-аас авчирсан үлэг гүрвэлийн олдворуудыг  дэлгэжээ. Нийтдээ 10 гаруй үзмэр дэглэсэн нь заалны шийдэл, гэрэлтүүлэг, байрлал гээд сонирхолтой шийдлээс бүтжээ. Танхимын голд   бактрозаврын араг ясыг тавьсан нь  тун сүрлэг. Газрын луу хэмээн нэрлэдэг энэ амьтныг эрч хүч, энерги сэлбэгч, сүр хүчний тэнгэр хэмээх нь бий. Түүний зэрэгцээ  протоцератопс, галимимус, протоцератопсын чулуужсан  үр хөврөл, хадны завсарт хавчуулагдан тэр чигээрээ чулуужсан далайн жижиг амьтад, загас гээд үзэж харах зүйл цөөнгүй юм.Музейн нээлтэд Монгол Улсын филармоны хөгжимчид хийлийн аялгуугаар хөг нэмсэн бол  үзэгчид уулга алдаж,  тэр дундаа хүүхдүүд хөөр баяраар шинэ үзэсгэлэнг  мялааж байсан юм. Тэр нь арга ч үгүй биз. Үлэг гүрвэлийн төв музей байгуулагдсан цагаасаа хүүхэд, багачуудын танин мэдэхүй, боловсролд чиглэсэн уулзалт, цуглаан, сургалт, танилцуулгын олон ажлыг санаачилж байв. Энэ удаа ч гэсэн Ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын дунд “DINO BABY” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан юм. Хуралд Ерөнхий боловсролын 28 дугаар сургууль, "Оюуны ундраа цогцолбор", "Гэгээрэл", "Тусгал" зэрэг сургуулийн хоёроос дөрөвдүгээр ангийн сурагчид өөрийн сонгосон сэдвийн дагуу үлэг гүрвэлийн талаар мэдээлэл цуглуулж, илтгэл тавьсан нь тун сонирхолтой боллоо.  

Үлэг гүрвэлийн төв музейн “Дунд төрмөлийн эрин” шинэ танхим, шинэ үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат  хэлэхдээ “Хүүхдүүдийн танин мэдэхгүй, шинжлэх ухаанч боловсрол олгоход чиглэсэн шинэлэг ажил санаачилж, хөрөнгө оруулалт хийж байна” гэдгийг онцолж байв. Соёл, урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Г.БатхуягӨнгөрсөн онд Палеонтологи, археологийн музейн шинэчлэлийн төсөлд БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн Соёлын газар хамтран ажлын хэсэг байгуулж, АНУ-аас эдгээр олдворуудыг ямар нэгэн хууль эрх зүйн маргаангүйгээр оруулж ирсэн. Цаашдаа Үлэг гүрвэлийн төв музей түүх, өв соёлтой холбогдолтой баялгийг олон нийтэд хүргэх чиглэлээр ажиллаж, орон нутгийн иргэддээ хэрхэн үзүүлэх талаар бодож төлөвлөж байна" гэв.

Н.Жавзмаа: Үлэг гүрвэлийн музей улсын төсөвт 300 гаруй сая төгрөг төвлөрүүлсэн

Үлэг гүрвэлийн төв музей анх байгуулагдсан цагаас эхлэн улсын төсөвт томоохон хөрөнгө оруулалт  оруулж ирсэн  байдаг. Жуулчдыг татахад ч багагүй хувь нэмрээ оруулсан юм. Энэ талаар тус музейн  захирал Н.Жавзмаагаас цөөн асуултад хариу авлаа.

-Танд Олон улсын музейн өдрийн мэндийг хүргэе. Энэ өдөрт зориулсан “Дунд төрмөлийн эрин” шинэ танхимын нээлт-үзэсгэлэн юугаараа онцлог вэ?

-Баярлалаа. Өнөөдөр тэмдэглэлтэй сайхан өдөр тохиож байна. Хамгийн анх бид “Батаар ирлээ” үзэсгэлэнгээ 2013 оны тавдугаар сард нээж байсан. Дараа нь 2016 оны долдугаар сард музейнхээ гол танхимыг нээж шинэ үзэсгэлэнгээ толилуулсан. Өнөөдөр гурав дахь шинэ үзмэр үзүүллэгээ нээлээ. Энд АНУ-аас авчирсан шинэ үзмэрүүдээ дэглэж тавьсан байгаа.

-Хүүхдүүдэд зориулсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан нь шинэлэг ажил санагдлаа?

-Манай музей хүүхдүүдийг соён гэгээрүүлэх, ялангуяа тэдэнд түүх, өв, соёлын өвийг танилцуулах, мэдлэг олгоход анхаарч ирсэн. Цаашид ч энэ чиглэлээр бодож байгаа ажлууд бий.

-Ингэхэд үлэг гүрвэлийн олдвор гэж бид ярьж, бичдэг. Та өв, соёл гэж ярьж байна. Үүнийгээ тодруулаач?

-Хүмүүс тэгж гайхдаг. Яагаад газрын дор байгаа олдворыг өв гэж нэрлээд байна гэж асуудаг. Тэгэхээр үнэхээр гайхамшигтай олдворууд газрын дороос гарч ирж байгаа. Түүнийг хүн өөрийн гараар дэглэж, хэлбэр дүрст оруулж үзэгчдэд хүргэж байгаа учраас өв, соёл гэж нэрлэдэг. Энэ өв, соёлын ихэнхийг АНУ-аас авчирсан. Нийтдээ 1000 гаруй үзмэр ирчихсэн байгаа. Тэр дотроос сонгосон үзмэрүүдэд  удаан хугацаанд боловсруулалт хийж, түүнийхээ үр дүнг өнөөдөр үзэж байна. Олдворууд дотор найман үзмэр нь Байгалийн түүхийн төв музейд  байгаагүй. Тэдгээрийг бид дэлгэн үзүүлж байгаа юм.

-Хамгийн том нь ямар үзмэр вэ?

-Энэ бол бактрозаврын араг яс юм. Танхимынхаа хойморт тавьсан байгаа. Дунд талд нь онцлог болгож дэглэж тавьсан үзмэр бол протоцератопсын араг яс. Түүчнлэн олон жижиг чулуужсан өндөг, үр хөврөлүүдийг дэлгэж тавьсан.

-Өнөөдрийг хүртэл Үлэг гүрвэлийн төв музей улсын төсөвт хэчнээн төгрөг оруулав?

-Нийтдээ 300 гаруй сая төгрөг төвлөрүүлсэн. Сая гаруй хүнд музейгээ толилуулсан. Монголын гурван сая иргэнээс сая гаруйд нь үзмэрээ үзүүлнэ гэдэг бол үнэхээр Монголын ард түмэн хүсч байсан, тэмүүлж байсан, өөрийнхөө энэ сайхан өв соёлыг үзэх сэн гэсэн хүээлт байна гэсэн үг.

-Газрын луу хэмээх бактрозаврын араг яс сонирхол их татаж байна?

-Монголчууд эрт дээр үеэс газрын луу гэж нэрлэж байсан юм билээ. Хүмүүс хамгийн их сонирхож байгаа үзмэрийн нэг юм.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Эх сурвалж: www.polit.mn

Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

5 цаг 51 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

5 цаг 51 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

5 цаг 51 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

16 цаг 42 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

23 цаг 28 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

23 цаг 54 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

Өчигдөр 06 цаг 00 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

Өчигдөр 06 цаг 00 мин