“Хавдаргүй сүхбаатар”

2017-05-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

-Энэ хөтөлбөрийн дүнд 5553 хүнд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, хорт хавдартай 72, хавдрын урьтал өвчтэй 291 хүнийг илрүүлжээ-

Р.ОЮУН

Энэ жилийнХавдрын эсрэг үндэсний аянСүхбаатар аймгаас эхэллээ. Учир нь тус аймаг элэгний хавдрын өвчлөл, нас баралтаар анхаарал татдаг бөгөөд улсын дундажтай харьцуулахад өндөр үзүүлэлттэй байдаг аж. Тиймээс хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлж эмчлэх зорилготой аяныг ХААН банк, МҮОНРТ, ХСҮТ хамтран тав дахь жилдээ Сүхбаатар аймгаас эхлүүлж буй юм. Мөн орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг нарийн мэргэжлийн сургалт, сайн дурын ажилтнуудын сургалтад хамруулах, иргэдэд хорт хавдраас урьдчилан сэр­гийлэх мэдлэг мэдээллийг түгээх, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулж, зургаан төрлийн хавдрын үзлэг, оношилгоонд хамруулав.

Монголчуудын хорт хавдрын өвчлөл, нас баралтын дийлэнх нь элэг, ходоод, улаан хоолой, уушги, умайн хүзүүний хорт хавдрын шалтгаантай байдаг. Тэр дундаа элэг, ходоод, умайн хүзүүний хавдар нийт хорт хавдрын 60 хувийг эзэлж байна. Сүхбаатар аймаг энэ гурван өвчлөлөөр улсад тэргүүлдэг. Тухайлбал, элэгний хорт хавдар В, С вирусээс, умайн хүзүүний хорт хавдар вирусээс, ходоодны хорт хавдар амьдралын хэв маяг, хеликобактертай холбоотой байдаг. Монгол Улс шалтгаан нь тодорхой гурван хорт хавдрыг эмчлэх боломжтой. Үүний нэг алхам болЭлэг бүтэн Монголхөтөлбөрийг хэрэгжилт юм. Үндэсний хэмжээнд иргэдээ 2020 он гэхэд С вирусгүй болгох том зорилго тавин ажиллаж байна хэмээн ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн аяны нээлтийн үеэр онцлов. “Хавдрын эсрэг үндэсний аянБаянхонгор, Говь-Алтай, Хэнтий, Сүхбаатар аймаг, Баянзүрх дүүрэгт хэрэгжих ажээ.

Энэ үеэр Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Батсанаатай ярилцлаа.

-Танай аймагт зонхилон тохиолдож буй өвчлөлийн талаар яриагаа эхэлье?

-Манай аймгийн хэмжээнд халдварт, халдварт бус өвчний дотроос цусны эргэлтийн тогтолцооны өвчлөл нэгдүгээрт ордог. Хоёрдугаарт, хорт хавдар, амьсгалын тогтолцооны өвчин, хоол боловсруулах, гэмтлийн өвчлөл эхний таван байрт орж байна. Сүхбаатар аймагт тулгамдаж байгаа асуудал бол элэгний хавдар, нас барал­таар тэргүүлж байна.

-Хорт хавдрын өвчлөл юунаас болж үүсээд байна вэ?

-Зонхилон тохиолддог хавдрын дунд элэгний хавдар Сүхбаатар аймагт нэгдүгээр байрт ордог. Энэ нь вирусын шалтгаантай элэгний хавдар 80 гаруй хувийг эзэлж байна. Хүн амын буруу зан үйл, хооллолтоос үүсч байна. Мэдээж хүнсний аюулгүй байдал, гадаад орчны нөлөө гэсэн хүчин зүйл нөлөөлж байгаа. Эдгээр шалтгааны улмаас өвчлөл гарч байна.

-Элэгний В, С вирусыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Аймгийн хэмжээндХавдаргүй Сүхбаатархөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хөтөлбөр 2017-2020 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжинэ. Сүхбаатар аймгийн 40-өөс дээш насны 18 мянган хүнд хурдавчилсан онош­луураар В, С вирусыг илрүүлэх ажлыг эхлүүлсэн. Хоёрдугаарт, үлд­сэн насныхныг бүх төрлийн хавдраас урьд­чилан сэргийлэх үзлэгт хамруулна. Мөн Сүхбаатар аймгийн Засаг даргын санаачлагаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт лабораторийн В, С вирус тоолох багаж, тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд бэлэн болоод байна. Мөн алслагдсан сум, сууринд байгаа иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, хэнийг ч орхигдуулахгүй үзүүлэхийн тулд Мобайл технологийг оруулж ирэхээр мэргэжилтнээ бэлтгэж байна. Алслагдсан Эрдэнэцагаан суманд эхний удаа оруулж ирэх гэж байгаа ч цаашид Засаг даргын нөөц хөрөнгөөс Сүхбаатар аймгийн таван сумыг Мобайл технологиор хангах бодолтой байгаа.

-Танай аймгаасХавдрын эсрэг үндэсний аянэхэллээ. Энэ удаагийнх юугаараа онцлог байв

-“Хавдрын эсрэг үндэсний аянманай аймагт тав дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Өмнөх дөрвөн жил зохион байгуулахдаа 5553 хүнд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, хорт хавдартай 72, хавдрын урьтал өвчтэй 291 хүнийг илрүүлсэн байна. Эрт үедээ оношлогдоод эмчлэгдэж байгаа олон хүн бий. Хөдөө орон нутагт хавдрын эсрэг аяныг зохион байгуулснаар нэг­дүгээрт, хорт хавдар болон буруу зан заншлын талаар мэдээлэл, сур­талчилгаа явуулах, өвч­лөлийг бууруулах, урьд­чилан сэргийлж оношлох, эмч нарыг орон нутагт нь чадавхжуулдаг.

-Элэгний хавдраар хэдэн насны ямар хүмүүс өвчилж байна вэ?

-Элэгний хавдраар өвчилсөн хүмүүсийн 44.7 хувь нь эрэгтэй, 38 хувь нь эмэгтэй байна. Эрэгтэй хүн давамгайлж байгаа нь архи, тамхины хэрэглээ, хоол хүнсний байдалтай холбоотой. Хоол, цайндаа давс их хэрэглэж байна.

-“Элэг бүтэн Монголхөтөлбөрийн хүрээнд ямар ажил хийж байна?

-“Элэг бүтэн Монголүндэсний хөтөлбөртэй уялдууланХавдаргүй Сүхбаатархөтөлбөрийг гаргасан. 40-өөс дээш насанд хавдар их илэрдэг. Яагаад гэвэл нас ахих тусам хавдрын өвчлөл нэмэгддэг. Тиймээс энэ хүмүүсийг авч урьдчилан сэргийлэх үзлэгийг хийж илрүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Манай аймгийн нэг онцлог нь улсын хэмжээнд өдрийн химийн эмчилгээг анх удаа нэвтрүүлсэн. 2009 оноос орон нутагтаа химийн эмчилгээг хийдэг болсон. Энэ нь иргэдэд эдийн засаг, сэтгэл зүйн хувьд таатай нөхцлийг бүрдүүлж өгсөн. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэг химийн эмчилгээг төсөвтөө суулгаж, химийн эм, тариагаа татаж оруулж ирээд үнэ төлбөргүйгээр иргэддээ үйлчилдэг болсон. Ер нь химийн эм, тариа өртөг өндөртэй. Нэг хүн дунджаар нэг удаа химийн эмчилгээг 1-2 сая төгрөгөөр хийлгэдэг. Нэг хүн 5-6 курс эмчилгээг 21-28 хоногийн давтамжтай хийдэг. Ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө эмчилгээ, эдийн засаг, сэтгэл зүйд нь тустай ажил болсон гэж боддог.

-Танайд хавдрын эмч хэр хүрэлцээтэй байдаг вэ?

-Хавдрын эмчээр бэлтгэгдэж гарах эмч цөөхөн байсан. Одоо харьцангуй нэмэгдэж байгаа. Аймгийн хэмжээнд нэг л хавдрын эмч бий. Энэ эмч хөнгөвч­лөх, химийн эмчилгээгээ ч хийдэг байсан бол одоо химийн, хавдрын эмчийг бүрэн орон тоогоор нь ажиллуулах шаардлагатай байгаа учраас орон тоогоор нь ажиллуулна гэж бодож байгаа.

-Ажиллах сонирхолтой эмч олон байна уу?

-Дээхнэ үед ажиллах сонирхолтой хүн цөөн байсан. Яагаад гэвэл хавдар эдгэрдэггүй өвчин, үр дүн муутай байдаг гэдэг утгаар эмч нар тийм ч дуртай байгаагүй. Харин одоо өөрчлөгдсөн. Хавдрын эмч болох хүсэлтэй, хавдрын нарийн мэргэжлээр мэргэших хандлагатай болж байна. Манай аймагт ч ялгаагүй хавдрын эмчээр сурах эмч нарын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Бид цаашид төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийг бэлтгэх шаард­лагатай. Яагаад гэвэл өнөөдөр манай улсын бай­дал ойрын 10 жилдээ хавдрын өвчлөл нэмэгдэх хандлагатай гэсэн ДЭМБ-ын тооцоо байдаг. Тиймээс бид үүнтэй уялдуулаад хавдрын мэргэжилтнийг мэргэшүүлж, төрөлжүүлж бэлтгэх шаардлагатай. Одоо ажиллаж байгаа хавдрын нэг эмчээ химийн эмчилгээний чиглэлээр мэргэшүүлэх, дахин нэг хөнгөвчлөхийн эмчийг орон тоогоор нь ажиллуулах, хавдар нэмэгдэж байгаа боло­хоор хэвтэн эмчлүүлж байгаа тасгийг өргөтгөх гэсэн асуудал байгаа.

-Дурангийн эмч хэр хүрэлцээтэй байна вэ?

-Сэргийлж болох хавд­рууд хүний зан үйлтэй холбоотой. 90 хувь нь иргэн хүнээс шалт­гаалдаг. Манайд дурангийн эмч хангалттай бий. Ходоод, бүдүүн гэдэсний дурангийн эм­чилгээ хийдэг. Оно­шилгооны цогцолбор төвтэй. Манайх харьяалал хамаарахгүй, иргэн хүн аль ойрхон байгаа эмнэлэгтээ очиж тусламж, үйлчилгээгээ авах эрхтэй байдаг. Тий­мээс аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг гэж ялгалгүй үйлчилгээ үзүүлдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Даян дэлхийн энх тайван, аз жаргал, сайн сайхны төлөө бурханы сүм “Алгасал баярын ариун цугларалт” зохион байгууллаа

Дэлхий дахинд Эхийн хайраар аз жаргал түгээе! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зарын нийгэмлэг

2 цаг 30 мин
Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

Төмөрбаатарын БАТСАЙХАН Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

14 цаг 28 мин
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр Төрий

14 цаг 28 мин
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин ү

Өчигдөр 17 цаг 37 мин
 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

Өчигдөр 17 цаг 17 мин
А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

Өчигдөр 17 цаг 08 мин
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

Өчигдөр 06 цаг 15 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

Өчигдөр 06 цаг 00 мин
Зургаан дэд сайдтай ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газр

Өчигдөр 06 цаг 00 мин