Шүгэл үлээсэн хүүхдүүд хохироод үлдэх үү?

2017-05-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

50 жилийн түүхтэй 29 дүгээр сургуульд бугшсан ёсзүйгүй асуудлыг сурагчид нь зориг гарган нийгэмд хүргэлээ. Монголд анх удаа хичээл хаялт зарлан, өөрсдийн асуудлаа олон нийтийн анхаарлын төвд аваачиж чадсанСонсголгүй иргэдийн холбооны ерөнхийлөгч Т.Цэдэнбал  “Би энэ сургуульд сурч байлаа. 50 жил энэ сургуульд бугшсан бузар булай асуудлууд энэ цаг үед тэсэрч байнаСурагчдынхаа зоригийг үнэлж байнаТэднээр бахархаж өрөвдөж суулаа. Энэ асуудлуудыг гаргаж чадаагүй л болохоос  өмнө нь манай сургуульд байсан зүйлхэмээж байвГэхдээ 29 дүгээр сургуулийн сурагчдын зориглон хийсэн тэмцэл хэр үр дүнтэй зүйл байвТэдний иргэний зориг өнөөдөр хаана хүрчхүүхдүүд хүссэн үр дүндээ хүрч чадсан уу. Энэ эргэлзээтэй л асуудалТэд мэдэх, суралцах эрхийн  төлөө тэмцсэнийхээ дүнд байцаалт өгөх хэмжээнд хүртлээ дарамтлуулсан, одоо ч хичээл хаялт зохион байгуулсан, оролцсон, мэдээлэл өгсөн хүүхдүүдийг хонхны баярт нь оролцуулахгүй гэх зэргээр дарамталж байгааг эх сурвалжууд хэлж байнаТэгэхээр тэднийтэмцэл”  төдийлөн үр дүнд хүрсэнгүй гэж харагдаад байна.   Нийгэмд нэг хэсэгтээ шуугиан болоод л намжиж байна.     Өнгөрсөн хугацаанд 29 дүгээр сургуулийн хүүх­дүүдийн тэмцэл хэрхэн өрнөснийг  тоймлоё.

Гуравдугаар сарын 27. Сурагчид өглөөний 08:30 цагаас эхлэн багш нар, сургуулийн захиргаандаа эсэргүүцэл илэрхийлэн хичээл хаялт зарлалаа. Тэд бусдын адил чанартай боловсрол эзэмших, дохионы хэлийг чадварлаг эзэмшсэн багш нараар заалгах хүсэлтээ сургуулийнхаа захиргаандаа удаа дараа илэрхийлжээ. Гэсэн ч тэдний хүсэлтийг хүлээж аваагүй тул хичээлээ хаяхаар шийдсэн нь энэ юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийн 12.1-д сонсголгүй иргэдийн эх хэл нь дохионы хэл мөн гэж заажээ. Мөн сонсголгүй хүүхэд ямар нэг ялгаварлан гадуурхалгүйгээр, эх хэлээрээ боловсрол олж авах бүрэн эрхтэй гээд Боловсролын хуульд тусгасан байдаг. Тэд энэ л эрхийнхээ төлөө тэмцэж эхэлсэн байдаг.

Гуравдугаар сарын 29. Тус сургуулийн захирал асан Б.Батсайхан мэдэгдэл хийв. ТэрээрБагш нарын чадварын хувьд бүгд л их, дээд сургууль төгссөн. Тусгай сургуульд ажиллуулахын тулд давхар давтан сургалтад суулгадаг. Багш нарын чадвар харилцан адилгүй байх нь зөв. Гэхдээ мэргэжлийн дохионы хэлний орчуулагч шиг байх шаардлагагүй. Ямар ч байсан хүүхдүүдтэй ярилцаж, хичээлээ ойлгуулах чадвартай л байх ёстой. Тэр шаардлагыг бид тавьдаггэсэн байдаг.

Дөрөвдүгээр сарын 5. 29 дүгээр дунд сургуулийн хашаанд барилга барихаар хашаа татаж, барилгын ажил эхлүүлсэн нь эсэргүүцэлтэй тулгарсан. Хэрэв хүүхдүүд жагсаал зохион байгуулаагүй, олон нийтийн анхаарлыг өөрсдийн зүгт хандуулаагүй бол тэд газраа булаалгах байсныг үгүйсгэхгүйСонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр сургууль, Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 186 дугаар цэцэрлэг болон хоёр сургуулийн дотуур байр байрладаг 756 ам.метр газрын гэрчилгээ 29 дүгээр сургуулийн нэр дээр байдаг. Гэвч Сүхбаатар дүүргийн Нийгмийн хамгааллын төвийг  энд барих зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын 2015 оны захирамжаар шийдвэрлэжээХүүхдүүдийн эсэргүүцлээс шалтгаалан  Хотын дарга С.Батболд газрын зөвшөөрлийг тухайн өдөрт нь багтаан цуцалсан байдаг.

Дөрөвдүгээр сарын 25. Тэдний тэмцлийн хамгийн хүнд хэсэг гэж хэлж болно. 29 дүгээр сургуульд өрнөж буй ёсзүйгүй асуудлыгЧимээгүй хашгирааннэвтрүүлэг хөндөж олон нийтэд хүргэлээ. Нэвтрүүлгийн үеэр есөн сурагчаас ярилцлага авахад тэдний гурав нь бэлгийн дарамтад орж байснаа ярьсан. Энэ мэдээлэл олон нийтийг цочролд оруулсанНэвтрүүлгийн дараа тус сургуулийн захирал асан Б.БатсайханХүүхдүүд бэлэг өгөхийг бэлгийн дарамт гэж ойлгодоггэж хэлээд сууж байсан нь төр засгаас энэ сургуульд нэн тэргүүнд анхаарах хэрэгтэй гэдгийг нотолж байв.

Дөрөвдүгээр сарын 26. Тусгай сургуулийн асуудалтай холбогдох Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, тус сургуулийн захирал Н.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүний хөдөл­мөрийн гэрээг зөрчсөн хэмээн үзсэн юм. Сургуулийн захирал зүгээр дуугуй явахыг хүссэнгүй. Ажлаас үндэслэлгүй халагдсан хэмээн жагсаал зохион байгуулаад амжив.

Дөрөвдүгээр сарын 27. Тус сургуулийн захирлаар  Н.Сарантуяаг томиллоо. Тэрээр 29 дүгээр сургуульд дохионы хэлний багшаар ажилладаг байв.

Тавдугаар сарын 12. БСШУС-ын сайдын Тусгай сургууль, цэцэрлэгийн талаар тушаал гаргавҮүнд  29 дүгээр тусгай  сургуульд бэлтгэл бүлэг хичээллүүлэх асуудлыг судалж, зургадугаар сард багтааж шийдвэрлэх, сургалтын хэрэглэгдэхүүн, ном, сурах бичгийн зардлыг сургуулийн төсөвт 2018 оноос эхлэн тусгаж, хууль, тогтоомжид нийцүүлэн өөрсдөө худалдан авах боломжийг бүрдүүлэх зэрэг тодорхой асуудлыг тусгасан байна.

Өнгөрсөн сар гаруйн хугацаанд тэдний тэмцэл ийн өрнөсөн байдаг. Сургуулийн захирлаа унагаж, боловсролын  сал­барыг ч нэлээд өндөл­зүүлээд авсанХэвлэл мэдээллийнхэн ч тэднийхашгираан”-нд томоохон байр суурь эзэллээГэвч  хүүхдүүдийн чин хүсэл биелэсэн болов ууДарамтгүй, ялгаварлан гадуур­халтгүй байж мэдэх, сурах эрхээ тэд хамгаалж авч үлдэж чадсан эсэх нь эргэлзээтэйгээр энэ дуулиан намжиж байх шигХамгийн сүүлд буюу энэ сарын 10-нд

Сонсголгүй иргэдийн холбооноос мэдээлэл хийхдээ 29 дүгээр сур­гуулийн хичээл хаялт хийсэн, хэвлэл мэдээлэлд хандсан хүүхдүүдийг хонхны баярт нь орол­цуулахгүй гэсэн талаар хэлж байв. Тэгэхээр тэдний тэмцэл үр дүнд хүр­с­энгүй, тэнд очих дарамт ша­халт үргэлжилсээр байгааг дуулгая.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

23 цаг 10 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

Уржигдар 10 цаг 39 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Уржигдар 10 цаг 34 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

Уржигдар 06 цаг 00 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

Уржигдар 06 цаг 00 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

2025-08-19
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-08-19
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18