Тоглоомын талбайд давхар гарааш барих зөвшөөрөл олгожээ

2017-05-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХЗАЯА

Хотын өмнөх дарга Э.Бат-Үүл нийслэлийн нутаг дэвсгэрт орон сууц, олон нийтийн барилга байгууламж орчмын нийтийн эзэмшлийн зам талбай, сургууль цэцэрлэг, эмнэлгийн орчмын газар, авто замын улаан шугам, инженерийн байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд газар олгосон шийдвэрийг хүчингүй болгохыг 2012 онд захирамж гарган мэдэгдэж байв. Шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байсан өнгөрсөн онд ч Хотын шинэ дарга С.Батболд иргэдийн талд гэдгээ мэдэгдэн, нийтийн эзэмшлийн талбайд барилга барих зөвшөөрөл олгохгүйгээ зарласан. Тэгвэл эрхэм Э.Бат-Үүл дарга, одоогийн С.Батболд даргын аль алиных нь шийдвэр тэнгэрт хөөсөрч, газарт буугаагүй байна. Үүний тод жишээ бол Баянгол дүүргийн VI хороо аравдугаар хороолол дахь XVIII, XIX, XX байрны дунд хүүхэд тоглох, хөгшид нарлах талбайг нэгэн эрхэм эрх дураараа эзэмшиж байна. Хоёр даргын хориглосон шийдвэрийн үед тэрээр байрнуудын дундах нийтийн эзэмшлийн талбайг өөрийн болгочихож. Одоо байрны оршин суугчид хүүхдээ аюулгүй тоглуулах орчноо тохижуулах гэхээр бусдын эзэмшлийнх болчихоод, шороог нь ч хөндөх эрхгүй гайхаад сууж байна.

XVIII, XIX, XX байр хуучны угсармал таван давхар байрууд. Алга дарам газрыг үлдээхгүйгээр талбайгаа томруулахыг боддог барилгын компаниуд одоогийнх шиг дэлгэрээгүй үед барьсан болохоор тус байрнуудын дундах нийтийн эзэмшлийн талбай овоо зай талбайтай юм. Тиймдээ ч тойрсон дөрвөн байрны 240 айлын хүүхэд, хөгшид, дээр нь зэргэлдээ байрнуудын оршин суугчид энэ талбай руу хошуурдаг гэнэ. Гэвч суух тухтай газаргүй, хүүхдээ аюулгүй тоглуулах орчин энд алга. Олон жилийн өмнө байрны хөгшид нийлээд хоёр модон саравч барьсан нь эдүгээ нялх хүүхэдтэй ээжүүд, жирэмсэн эмэгтэйчүүд хөгшчүүлтэйгээ чихцэлдэн суухаас аргагүй болж. Нарлах өөр тухтай саравч, сандал үгүй. Тус талбайд хүүхдэд зориулсан тохижилт гэвэл хуучны төмөр савлуур, гулгуур зэргээс хэтрэхгүй. Талбайн ихэнх хэсгийг цементэлж, үлдсэн багахан талбай нь элс хайргандаа баригджээ. Ногоон байгууламж муутай, олон жилийн настай хэдхэн мод торойж байна.

XX байрны залуу ээж Н.Уртнасан хүүхдийн тоглоомын талбайг орчин үеийн аюулгүй тоглоом суурилуулж, зөөлөвчтэй шалавч зэргээр тохижуулах санаачлага гаргаж СӨХ-доо хандахад “Боломжгүй” гэсэн хариуг өгсөн байна. Тэрээр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт хандахад тус газрын Дэд бүтэц тохижилтын хэлтсээс “18, 19, 30 дугаар байрны гадна талбай нь Нийслэлийн Засаг даргын А/752 дугаар захирамжаар иргэн Ц.Нарангэрэлд эзэмшүүлсэн тул тохижилт хийх боломжгүй” гэж хариулжээ. Тэрээр энэ асуудлыг орхилгүйгээр Нийслэлийн газрын албыг зорьсон байна. Тус газраас илгээсэн хариуг та харж байна. “Иргэн Н.Уртнасан танаа тус дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт хүүхдийн тоглоомын талбай байгуулах хүсэлтэй газар нь иргэн Ц.Нарангэрэл нийслэлийн Засаг даргын 2016 оны дөрөвдүгээр сарын 29-ний А/327 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулж авсан. Хуульд заасан үндэслэл бүрдээгүй тул иргэн Ц.Нарангэрэлийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох боломжгүй байна” гэж. 240 айлын дундын эзэмшлийн талбайг бусдад эзэмшүүлчихдэг, түүнийгээ жил бүр сунгачихаад “Хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбайд яасан ч зөв­шөө­рөл олгохгүй” гээд хэлж суудаг хотын удирдлагууд байж болох уу?

Нэг иргэний эрх ашгаас болж олон арван хүүхэд аюулгүй орчинд тоглож наадах эрхгүй болж байна. Сайжруулаад, орчноо тохижуулаад авъя гэж санаачлага гаргасан иргэнээ шийдвэр гаргагч эрхмүүд ингэж мохоож байна. Харин дараа нь иргэдийн хариуцлагагүй байдал гэж буруутгах. Яг энэ тохиолдлыг оршин суугч Н.Уртнасан хэлж байв. Тэрээр “Уг нь би санаачлага гаргаад хүсэлт тавьбал аль аль шатандаа шийдээд өгчих боломжтой юм байна гэдгийг сонгуулийн үеэр ойлгосон. Учир нь сонгуулийн үеэр нэр дэвшиж байгаа хүмүүс “Та нар тухайн үедээ хэлэх ёстой байсан. Тэгсэн бол шийдчих боломжтой асуудал” гэж ярьж байсан. Үүнээс үүдээд иргэн эхлээд санаачлага гаргаад явбал шийдвэр гаргах хүмүүс хүлээж авах нь гэж ойлгосон нь буруу байж. Худлаа зүйл юм байна” гэж байв. 2013 онд тус байрны нийтийн эзэмшлийн талбайг авсан иргэн Ц.Нарангэрэл одоог хүртэл тус газарт ямар нэгэн барилгын ажил эхлүүлээгүй байна. Эзэмшлийн газраа зориулалтаар нь ашиглахгүйгээр хугацаа алдсан иргэдийн газрыг хураах шийдвэр ч Хотын захиргаанаас гарч байсан. Гэтэл эсрэгээрээ энэ иргэнд газрынх нь хугацааг сунгаж өгсөөр л байгаа аж. Одоо тус байрнуудын оршин суугчид нийтийн эзэмшлийнх нь талбайг авсан иргэнийг хэзээ ирж барилга барих бол гэж эмээж сууна.

Манай нийслэлд нэг л болохгүй зүйл байна. Барилгажилт нэмэгдээд хот хөгжөөд байгаа юм шиг хэрнээ сүүлд баригдсан бүхий л барилга нь нийтийн эзэмшлийн талбайгүй. Үүний төлөө оршин суугчид байнга л хэрүүл тэмцэл болно. Харин байсан жаахан талбайг нь бусдад худалдчихна. Өөрсдөө ийм алхам хийчихээд хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газаргүй гэж дээр дооргүй ярьдаг. Бас хориглосон захирамж гаргадаг. Цаасан дээрх тушаал шийдвэрүүд бодит байдал дээр хэзээ хэрэгжих вэ?

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12