Л.Жавзмаа: Хүүг маань ялласан хэргийг эхнээс нь нээлттэй шүүлгэмээр байна

2017-05-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хурал болж өндөрлөсөн. Хэргийг гүйцэтгэсэн хэмээн Орхон аймгийн харъяат Б.Содномдаржаа, Д.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг анхан шатны шүүхээс 24-25 жилээр ялласан. Давж заалдах шатанд энэ шийдвэрийг хэвээр үлдээснээр эдүгээ Улсын дээд шатны шүүхийн үйл явц үлдээд байна. Хэргийн шүүгдэгчдийн өмгөөлөгч Улсын дээд шүүхэд хандаад байгаа юм. Энэ талаар шүүгдэгч Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаатай цөөн хором ярилцлаа.

-Та бүхэн Улсын дээд шүүхэд хандсан гэв үү?

-Өмнөх хоёр шатны шүүх бол нэг нэгнийхээ үгэнд ороод хэргийг шууд тасалчихлаа. Хамгийн гол нь Дээд шатны шүүх нь нээлттэй бүх зүйлийг үнэн зөвөөр шийдээсэй гэж бодсоны үндсэн дээр хандаад байна.

-С.Зориг агсны эхнэр Б.Булганыг гэрчээр татах ёстой гэж үзсэн хэвээрээ юү?

-Тэр хүн л байх хэрэгтэй байна. Б.Булган хуралд оролцож байж л бүх үнэнийг хэлж өгнө шүү дээ.

-Та хүүтэйгээ уулзсан уу?

-Хүүг маань чанга дэглэмтэй хорих ангид шилжүүлчихсэн. Уулзуулахгүй байгаа. Эргэлт ч оруулахгүй. Байнгын гавтай байдаг. Харин Т.Чимгээ Баянзүрх дүүргийн хориход байгаа юм билээ. Д.Амгаланбаатарыг Тахир соёотод хийсэн эсэхийг мэдэхгүй байна.

-Хүүгийн тань ар амьдрал нь ямархуу байна вэ?

-Гэр бүл ч дууссан хэрэг болж байна. Амьдрал ахуй, ар гэр нь маш хэцүү байдалд байгаа. Одоо зөвхөн өөрийг нь бид бодоод байна. Ядаж нэг уулзуулчихдаг бол яах вэ. Ямар ч хэл авалцах боломжгүй байдалд оруулчихлаа. Дээд шүүхийн шийдвэр гарчихсан юм шиг л чанга дэглэмтэй хорих анги руу шилжүүлчихлээ.

-Прокурорын байгууллага энэ талаар мэдээлэл хийсэн. Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Мэдээж гүтгэсэн худлаа мэдээлэл хийсэн. Олон нийтийг үймүүлж, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалсан мэдэгдэл хийсэн шүү дээ. Үнэн зөвийг олохгүй, энэ чигээр гүтгэлгээр явах юм бол Дээд шүүх ямар ч арга хэмжээ авахгүйгээр яллачих дүгнэлтийг доод шатны хоёр шүүх гаргачихаад байгаа нь харамсалтай.

Улсын дээд шүүх үнэн зөв ажилладаг бол энэ хэргийг анхан шатнаас нээлттэй шүүж эхэлмээр байна. Ямар учраас яагаад ийм хэрэг үйлдэв, миний хүү рүү ирүүлж байсан тэр олон зурвасыг хэн, ямар зорилгоор бичив гэдгийг зарлах ёстой. Түүнийг бол тагнуулынхан л хийсэн.

-Ц.Нямдорж гишүүн энэ талаар баримт дэлгэсэн?

-Яг л тэр л үнэн шүү дээ. Миний бодсоныг л хэлж байна лээ.

-Та энэ талаар холбогдох хүмүүст хандаж байна уу?

-Зөндөө хандсан. УИХ-ын гишүүдээс эхлээд дарга даамал бүх хүмүүс рүү 70 гаруй өргөдөл бичсэн. Хүрээгүй газар, уулзаагүй хүн ,бичээгүй захидалгүй болчихоод байна. Ямартаа ч одоогоор Дээд шүүхийн хурлын тов гараагүй байна. Ард түмэндээ үнэнийг мэдүүлж, үнэн зөвийг олохын тулд шүүх хурлыг нээлттэй хийх нь чухал болоод байна.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12