Шилмүүст моддоор гоёсон Улаанбаатар дэлхийн ногоон нийслэл болно

2017-05-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ж.ЦОГЗОЛМАА

Хүүхэд байхад ээж минь мод шуугих чимээг чих тавин сонсч бай гэж хэлдэгсэн. Салхины исгэрээ мододтой нийлэн дуулахад хүний сэтгэлийн цог жавхаа сэргэдэг гэж учрыг нь тайлбарлаж билээ

Сүүлийн олон хавар нэг наст цэцэгсээр зуурхан гоёл хийж явсан нийслэл маань энэ зуныг мөнх ногоон моддоор угтаж байна. Агаарын бохирдол, яндан, машин тэрэгний утаа, тоос гээд хотынхныг байх суух аргагүй болгосон суурьшмал соёлын бэрхшээлийг шийдэх гарц нь цэцэрлэгжүүлэлт, мод, бутны тарималжуулалт гэдгийг дэлхийн жишиг бидэнд харуулсан билээ. Зуун дамжин наслахдаа тэнгэр өөд тэмүүлдэг мөнх ногоон модод хүчилтөрөгчийн эх ундарга гэдэг утгаараа агаарыг шүүгч, угаагч, бас эрүүлжүүлэгч юм.

Үүнийг хүн бүр шахам мэддэг ч өнөөдрийг хүртэл идэвхтэйгээр мод тарьж, ургуулж, арчилж чадаагүйн шалтгаан юу байсан юм болӨөрөөр хэлбэл бид экологийн боловсрол, мод тарих арга ухаанд шимтэн суралцаагүйнх билээ. Самрыг замын хажуухнаас худалдаж аваад идэх дуртай мөртлөө ямар модноос ургадаг, яаж түүдгийг мэддэг хүн хэр олон байдаг юм бол. Модыг хөрсөнд шилжүүлэн суулгасны дараа хэдэн цагт усалж, хэрхэн арчлах ёстой талаарх мэдээлэл бидний дунд огт байхгүй гээд хэлчихэд хилсдэхээргүй. Ингэхээр мод тарих, ургуулах, түүний үр шимийг хүртэх төлөвлөгөө утгаараа хэрэгжээгүй нь ийм л шалтгаантай байсан биз ээ.

Тоймлоод хэлэхэд, хамгийн бага арчилгаа шаарддагаараа Улаанбаатарт улиас л ургаж байна. Гэтэл шилмүүст модод тарьж ургуулах нь нийслэлийн ногоон байгууламжид чухал ач холбогдолтой. Жишээ нь, манай улсад таван зүйлийн шилмүүст мод ургадгийн нэг нь Нарс. Шилмүүст мод бол дэлхийн сэрүүн бүсийн ойн цөм хэсэг ч гэгддэг. Сэрүүн бүсийн хамгийн урт насалдаг, том хэмжээтэй болж ургадаг мод ч гэж хэлж болно.

Иймд энэ хавар Нийслэлийн засаг Даргын санаачилгаар, Улаанбаатар хотын  Захирагчийн ажлын  албанаас ганцхан жилийн настай алаг цэцэгсээр биш, мөнх ногоон шилмүүст модтой, ирээдүйн үр удам, хойч үед эрүүл амьдралын орчныг  бүрдүүлсэн Улаанбаатар хот болох ажлыг эхлүүлсэн нь нийслэлчүүдийн сайшаалыг хүртэж эхлээд байна.

Өнгөрсөн намар зүүн дөрвөн замаас Улсын их дэлгүүр хүртэл 200 гаруй том нарс мод шилжүүлэн суулгаж эхэлснийг та бид харсан. Дэлхийн жишиг нийслэл, бизнес экологийн төв болохоор тэмүүлж буй Улаанбаатар хотын хувьд энэхүү үйл ажиллагаа ач холбогдолтой гэдгийг судлаачид хэлж байна.

Тухайлбал, Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан, биологийн ухааны доктор, профессор, дендрологич Б.ЧимидТом мод шилжүүлэн хотоо чимдэг нь дэлхийн жишиг. Шилмүүст мод хотын нөхцөлд жилд 2-3 см өсөлт өгч байна. Тэр мод таван метр болоход хэдэн жил шаардагдах вэ. 30-40 жил болж байж 5 метр өндөр болно. Та, бидний нас гүйцэхгүй шүү дээ. Харин авч ирсэн модоо ургуулах ёстой. Тийм технологи, арга бүгд бий болжээ. Дэлхийн жишигт хүрсэн технологиор, нийгмийн хариуцлагатай компаниуд энэ ажлыг хийх ёстой. Хэдэн мянга, сая га-аар нь ойгоо шатаачихдаг мөртөө цөөхөн мод аваад яаж ийгээд ургуулчихвал манай хот 2-3 жилдээ ногоон болнохэмээн өнгөрсөн баасан гаригтЗууны мэдээсонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Ер нь том мод шилжүүлэн суулгах нь дэлхийн ногоон хотуудын гол авч хэрэгжүүлдэг ажил юм. Жишээ нь, өнгөрсөн 2015 оны хоёрдугаар сарын 4-нд Английн 10 дахь том хот гэгддэг Бристолын мээр Жорж Фергусон болон байгаль орчны асуудал хариуцсан яамны Төрийн нарийн бичгийн дарга Элизабет Трасс нар том мод ургуулж, сая модтой ногоон хот болох төлөвлөгөөндөө хэрхэн хүрч байгаа талаар http://thegreencity.com-д мэдээлсэн байв. “Европын ногоон нийслэл болох үйл хэрэг маань том мод ургуулж сая модтой болох төлөвлөгөөний хэрэгжилт болж буйд маш их сэтгэл хөдөлж байна. Бристол хотын ирээдүй болсон хүүхдүүд ногоон моддын дунд тоглож, тэдний эргэн тойронд өсч торнино гэдэг маш чухал ач холбогдолтой зүйл юмхэмээн мээр Жорж Фергусон хэлсэн байна.

Дэлхийн хотууд ногоон байгууламжаа нэмэгдүүлэх ажлын хүрээнд том моддыг шилжүүлэн суулгах туршлагыг хэрэгжүүлж байгаа ба 200-300 настай модыг хүртэл шилжүүлэн суулгаж байна. Ийм настай модны шилжүүлэн суулгах технологи ч хүртэл бий болоод хэдэн жилийн нүүр үзэж байна. Ойрын жишээ, манай урд хөрш Өвөрмонголчууд Далан хар уулаа бүгдийг нь уулнаас мод авч ирээд ойжуулчихсан байдаг.

Ийнхүү Улаанбаатар хот дэлхийн ногоон нийслэлүүдийн нэг болох ТОМ амбиц том моддыг шилжүүлэн ургуулах их үйл хэргээр эхлэлээ тавьж байна. Бас тун удахгүй нийслэлийнхээ гудамжаар алхаж явахдаа бид моддын дуулах чимээг сонсоно. Тэр эгшиглэнт аялгуу нийслэлчүүдэд урам зориг, аз жаргал бэлэглэнэ гэдэгт итгэж байна. Яг л ээжийн минь хэлсэн шиг...

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Даян дэлхийн энх тайван, аз жаргал, сайн сайхны төлөө бурханы сүм “Алгасал баярын ариун цугларалт” зохион байгууллаа

Дэлхий дахинд Эхийн хайраар аз жаргал түгээе! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зарын нийгэмлэг

2 цаг 38 мин
Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

Төмөрбаатарын БАТСАЙХАН Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

14 цаг 36 мин
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр Төрий

14 цаг 36 мин
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин ү

Өчигдөр 17 цаг 37 мин
 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

Өчигдөр 17 цаг 17 мин
А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

Өчигдөр 17 цаг 08 мин
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

Өчигдөр 06 цаг 15 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

Өчигдөр 06 цаг 00 мин
Зургаан дэд сайдтай ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газр

Өчигдөр 06 цаг 00 мин