“Лакшири Хаус” иргэдийн амь насаар тоглож байна

2017-05-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

О.Эрдэнэжаргал, Ж. Хишигбадрах захиралтай  “Лакшири Хаус” хэмээх компани 2013 оноос эхлэн “ Тансаг зэрэглэлийн орон сууц санал болгож байна” гэсэн утга бүхий сурталчилгаа явуулж иргэдийн мөнгийг залилаж  орон гэргүй болгосон тус компанийн эздэд  хууль үйлчлэхгүй байгаа тухай  захилга өгсөн хохирогчид  өнөөдөр /05.15/ олон нийтэд хандлаа. Одоогоор захиалга өгсөн хохирогчдын тоо 60 гаруйд хүрээд байгаа юм байна. Тус компани 2013 оноос эхлэн орон сууц барьж өгнө хэмээн  нэг метр квадратыг 1.7 сая төгрөгөөр тооцож иргэдээс урьдчилгаа 10 хувийг авсан юм байна. Одоогоор хохиролын хэмжээ  нийтдээ Сүхбаатар дүүргийн прокурорын газрын  тогтоосноор  есөн тэрбум төгрөг болсон ажээ. Хохирогчид 2015 оны гуравдугаар сараас эхлэн СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэсэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж эхэлсэн боловч тус компани үйл ажиллагаагаа хэвийн явуулж дахин захиалга  авах аргаар хохирогчдын тоог нэмэгдүүлсээр байхад энэ үйлдэлд хууль хяналтын байгууллага ямар нэгэн арга хэмжээ авахгүй өдийг хүргэсэн гэнэ. Гэтэл энэ хэргийг  СБД-ийн Прокурорын газраас энэ оны  гуравдугаар сарын 24-ны өдрийн 326 тоот тогтоолоор иргэний хэрэг хэмээн хэрэгсэхгүй болгосон аж. Тиймээс тэд Нийслэлийн Прокурорын газарт хандаад байгаа юм байна. Хууль шүүхээр заргалдах энэ 2.5 жилийн хугацаанд зарим хохирогч нарын нэхэмжилд иргэний хэргийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарч Нийслэлийн ШШГА ажиллагаа удааширалтай явагдснаас болж төлбөр төлүүлэх үйл ажилагаанд битүүмжлэгдсэн эд хөрөнгө бусдад шилжиж төлбөр төлөх боломжгүй болжээ. Үүнд эрүүгийн хэргийн 258.2 дахь хэсэгт заагдсан “ Шүүхийн шийдвэр биелүүлэхээс санаатай зайлсхийсэн” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэгдсэн боловч мөн л СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч н.Гарьд  хэрэгсэхгүй болгох саналтайгаар дүүргийн прокурорын газарт хүрүүлсэнд гомдолтой байна гэж  хохирогч Д.Надмид, Б.Содномдаржаа тэргүүтэй 20 гаруй хүн илэрхийлээд байна.


Өмгөөлөгч Г.Батбаяр “ Миний үйлчлүүлэгч болох  эдгээр хохирогчидтой холбоотой энэхүү  хэргийг  иргэний хэрэг болгож хэрэгсэхгүй болгох боломжгүй. Энэ бол цэвэр залингийн хэрэг. Тус компани  Улаанбаатар хотын дөрвөн байршилд  / Зайсан, 13 дугаар хороолол, Баянзүрх, Дөрөвдүгээр хороолол/ орон сууцны захиалга авсан гэх боловч тус газруудад дөрвөн жилийн өмнө усан нүх харуулсан. Хохирогчдын мөнгийг хөрөнгө оруулалтад хийсэн гэх боловч өнөөдөр энд нэг ч тоосго нэмж баригдаагүй. Хохирогчдын есөн тэрбум төгрөгийг хааш нь оруулсан тухай шүүхээс ямар ч дүгнэлт гараагүй. Харин Аудитын байгууллагаас бэлнээр таван тэрбум, дөрвөн тэрбум нь хохирогчдын өмнө амьдарч байсан орон сууц, эзэмшиж байсан автомашинуудыг үнэ нийт есөн тэрбум төгрөгийн хохиролтой гэж тогтоосон тиймээс Нийслэлийн Прокурорын газарт хандаж байна” гэсэн. Орон гэргүй болсон нэг хүн амиа хорлож бас нэг хүний биеийн байдал муудаж эмнэлэгт хүргэгдсэн гэж өмгөөлөгч Г.Батбаяр мэдэгдсэн. Залилуулсан гэх 60 хохирогчын ард 300 гаруй хүн орон гэргүй болжээ.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12