Е.Сагсай: “Мими”-гийн хууль бус хэрэглээг зохицуулах гарцтай болж байна

2017-05-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХ

УИХ өнгөрсөн долоо хоногт Эрүүгийн хуулийг хэлэлцэн батласан. Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулгад ороогүй, албан бусаар хар тамхины төрлийн гэж нэрлэгдээд буй "Мими" бодистой холбоотой хэргийг хэрхэн шийдвэрлэх асуудал цагдаагийн байгууллагынхны өмнө тулгамдаад байгаа юм. Энэ талаар ерөнхий прокурорын туслах прокурор, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсайтай ярилцлаа.

-"Мими" гэх нэртэй бодисын хэрэглээ, хууль бус худалдаа нэмэгдэж байгаа талаарх тоо баримт сүүлийн үед нэмэгдэх боллоо. Ялангуяа Өмнөговь аймагт нүүрсний тээвэрт явдаг жолооч нар их хэрэглэж байна гэж хууль хяналтын байгууллагаас дүгнэсэн байсан. Гэвч шүүхээр эцэслэн шийдэх хууль, эрх зүйн орчин байхгүй байна гэв үү?

-Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэрэг нь зохион байгуулалтын шинжтэй үйлдэгдэх болсон. Гэмт этгээдүүдийн сүлжээ үүссэн, үйлдлийн арга хэлбэр нь нарийссан, далд хэлбэртэй үйлдэгддэг. Мөн өсвөр насны хүүхэд, залуучууд ахуйн хэрэглээний газ үнэрлэж, "анданте” зэрэг сэтгэцэд нөлөөлөх эмийг хэрэглэж байгаа зэргээр нийгмийн хор аюул нь ноцтой байдалд хүрч, цаашид улам даамжирч байгаа нь анхаарал татаж байна. "Мими” буюу кофейн гэх бодистой холбоотой гэмт хэрэг анх Өмнөговь аймгийн хилийн боомтуудаар бүртгэгдсэн. Монгол жолооч нар Хятад улсаас "мими" гэдэг бодис оруулж ирж, хэрэглээд зогсохгүй хууль бусаар худалдаалж байсан нь шалгалтын явцад илэрсэн. Түүнээс нэг хэрэг улсын яллагчийн эсэргүүцлээр давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн. Харин Улсын дээд шүүхээр хянан хэлэлцэгдсэн хэрэг байхгүй байна. Прокуророос зохих зөвшөөрөлгүй этгээд "мими" буюу кофейн гэх бодисыг худалдсан гэх үйлдэлтэй таван хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсгээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ч шүүх хэргийг өөр, өөр байдлаар дүгнэж шийдвэрлэж байсан.

-Яагаад?

-"Мими" бодис мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх, хар тамхины төрөлд хамаардаггүй, НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц болон Мансууруулах бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаггүй. Шинжээчийн дүгнэлтээр тус бодисоос кофейны агуулга илэрсэн байна. Кофейн нь Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөх хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад багтдаггүй, эмийн найрлагад бэлдмэл, түүхий эд болж ордог. "Мими" нь гарал үүсэл нь тодорхой бус болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

-Ирэх долдугаар сарын 1-нээс дагаж мөрдөхөөр болсон Эрүүгийн болон Зөрчлийн хуульд энэ асуудлыг цэгцлэх заалт орсон уу?

-Улсын ерөнхий прокурорын газраас судалгаа хийж үзэхэд энэ бодис өөрөө мансууруулах төрлийн бодисын тодорхой төрлийг өөртөө агуулдаг, эм болоод бусад бодисын түүхий эд болдог бодис болох нь тогтоогдсон. Эмийн түүхийн эдийг хууль бусаар хилээр нэвтрүүлсэн тохиолдолд эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэдэг хуулийн зүйл заалт одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд байхгүй. Тийм учраас энэ төрлийн хэргийг шийдэхэд хүндрэл учирч байсан. Энэ бодис нь эмэнд ч хамаарахгүй, бодис, бэлдмэлд ч хамаарахгүй. Мөн Эрүүгийн хуульд "хууль бусаар эм эмнэлгийн хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, хадгалах, түгээх, худалдаалах" гэдэг зүйл анги байгаа. Гэтэл эм эмнэлгийн хэрэгсэлд "мими" хамаарахгүй болчихож байгаа юм. "Мими" бодис сэтгэл түгшилт, донтолт, судас нарийсалт, даралт ихсэх, хөдөлгөөн удирдах чадамжийг багасгах, шээс ялгаруулалтыг хурдасгах зэрэг сөрөг нөлөөтэй болох нь тогтоогдсон. Тиймээс Улсын Ерөнхий прокурорын газраас Хууль зүй, дотоод хэргийн яаманд энэ асуудлаар тодорхой танилцуулга хүргүүлсэн. Үүнийг хууль тогтоомж болгож хуульчилж шийдэх нь зүйтэй гэж үзсэн. УИХ-ын дээр ч энэ асуудал яригдсан. "Мими" бодис нь тодорхой эм болоод бусад бодисын эмийн түүхийн эд болдог бодис болох нь тогтоогдож байгаа тул хуулиар хариуцлага хүлээлгэх гарцтай болж байна. Тодруулж хэлбэл, мансуурах бодисын найрлагад ордог түүхий эд болох нь тогтоогдвол Эрүүгийн хуулиар бусад тохиолдолд Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ гэсэн үг.

-Зөвхөн “мими”-гээр зогсохгүй мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэргийн гаралт ч нэмэгдэж байгаа. Энэ төрлийн хэрэгтэй хэрхэн тэмцэх вэ?

-Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл бодистой холбоотой гэмт хэрэг ихэвчлэн тодорхой хүрээнд нууц далд аргаар үйлдэгддэгээс гадна хар тамхи мансууруулах бодисын эх сурвалжийг олж тогтооход мөрдөн байцаагчаас мэргэжлийн өндөр ур чадвар шаардагддаг тул мөрдөн байцаагч, цагдаагийн ажилтан нарыг мэргэшүүлж чадавхижуулах, тогтвортой ажиллуулах шаардлагатай. Дээрх төрлийн гэмт хэргийг дагнан мөрдөн байцаалт явуулах газар байгуулагдсан ч хэрэг илрүүлэх ажилтан, мөрдөн шалгах мөрдөн байцаагчийн тоо нэмэгдээгүй, мансууруулах бодисыг шинжилж буй багаж, техникийг сайжруулах шаардлага тулгарч байгаа юм билээ. Харин гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дунд сургуулийн ахлах ангийн хүүхдүүд болон их, дээд сургуулийн оюутан залууст энэ төрлийн гэмт хэргийн хор хөнөөл, аюул үр дагаврын талаар яриа таниулга хийх, дэлгүүр, үйлчилгээний байгууллагуудад насанд хүрээгүй хүүхдэд газ худалдахгүй байх хэрэгтэй. Түүнээс гадна эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт энэ талаар анхааруулга, сэрэмжлүүлэг хүргүүлэх, гар дээрээс сэтгэцэд нөлөөлөх эмийг хууль бусаар бусдад худалддаг явдлыг таслан зогсоох гэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байна.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12