Төрийн мөнгөөр туйлж л байг уу, Ерөнхий сайд аа!

2017-05-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Эрдэнэт хотноо хоёр өдөр зохион байгуулж буй уул уурхайн салбарын төвийн бүсийн чуулганд нэг тэрбум орчим төгрөг зарцуулж байгаа аж. Өргөн бүрэлдэхүүнээр цуглаж хэлэлцэхийн гол зорилго нь шинээр боловсруулж буй Уул уурхайн хуульд санал оруулах явдал бололтой. Төвийн бүсийн чуулганы зохион байгуулах коммисын даргаар Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажиллаж байгаа. Тэрээр “шинэ баян цээж өвчтэй”-н үлгэрээр төлөөлөгчдийг Эрдэнэтийн аль сайн гэх зочид буудалд байрлуулж, тав тухыг дээд зэргээр хангахын тулд мөнгө хайрлахгүй цацаж байгаа гэсэн. Хоёрхон өдрийн арга хэмжээнд тэрбум орчим төгрөг гэдэг арай л чанга уу, “гаагүү” юу? Уг нь энэ мөнгөнийхөө өчүүхэн хэсгээр Эрдэнэтэд цэцэрлэг бариад өгсөн бол “Тансаг” Бадмаагийн унасан нэр хүндэд нэмэр болох сон. Эсвэл Ц.Ням-Осор даргынхаа буудлыг дүүргэж, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх тохироогоор төрийн мөнгийг тарааж цацах эрхээ олж аваа юу? Ерөнхий сайд нь нүүрээ улалзуулан байж хэдэн төгрөг олж ирдэг, түүнийг нь амьгүй албатууд нь ингэж гарын салаагаар урсгадаг жишиг тогтлоо шүү. Түүнийгээ шүүмжлүүлэхгүйн тулд сэтгүүлчдээс нууцаар, зөвхөн өөрсдийн сонгосон арваад хэвлэлийн байгууллагыг өндөр үнээр хөлсөлж авч явсан аж. Маргаашнаас эхлээд гэнэт Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэр хэрхэн цэцэглэн мандаж байгаа талаар магтан дуулсан мэдээллээр угжиж эхэлбэл та бүү гайхаарай.

Эх сурвалж: ubinfo.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12