Гудамжинд гараад хашгирсан ч “аан” гэх хүн олдохгүй нийгэм

2017-05-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Орчуулагч Ж.Нэргүй
 

“-…Хэрвээ та дэлхийн бөмбөрцгийг мөрөн дээрээ өргөөд зогсож байгаа Атлантыг харвал, хэнхдэгээ даган цус нь урсаж, гар нь чичирч, хөл нь сөхрөхөд бэлэн ч сүүлчийн хүчээ шавхан зогсохыг нь харвал, хүчлэх тусам дэлхийн бөмбөрцөг улам л хүндрээд байгааг нь мэдэрвэл түүнд юу санал болгох вэ?

-Зоо нуруугаа амраа! гэж л хэлнэ дээ…”

Айн Рэнд. 1957 он

Ямар ч нийгэм хөгжлийнхөө байтугай оршин тогтнолынхоо философи, чиглэл, к о н ц е п ц и г ү й г э э р хөгждөггүй юмсанж. Монголчуудын ярьдгаар “Барьсан ташуур харагдахгүй харанхуйд яваа юм шиг” нийгэм байх ёсгүй. Одоогийн цэвэр капитализмын эдийн засгийн удирдлагын философи ч урьд өмнө

байгаагүй юмсанж. Чөлөөт эдийн засгийн ч, эрх чөлөөний ч гал голомт гэгддэг Америкт өөрт нь ч шударга нийгмийн мөрийн хөтөлбөр байгаагүй болохоор төр хийгээд иргэдийнх нь ёс суртахуун ямар байх ёстойг сайн мэдэхгүй будилсаар ирсэн юмсанж. Түүнийхээ харгайгаар Эрх чөлөөний 

тунхгийг баталснаасаа хойш бүтэн зуун өнгөрчихөөд байхад ч эдийн засгийн холимог системтэй тууж явсан билээ. Яг л өнөөдрийн Монгол шиг хаашаа мөлхөхөө мэдэхгүй, “шалбаагныхаа эрэг”-нээс зууралдаад л. 1930-аад оноос ерөнхийлөгч Рузвельтын санаачлан гаргаж ирсэн “Шинэ үйлс” гээчийн мансууралд хөтлөгдөн зүүний үзлийн төвлөрсөн төлөвлөгөө, нийгмийн халамжийг хүлээн “бүсээ чангалж”, 1950-60-аад он гэхэд ЗХУ-аас социализмын бүтээн байгуулалтын туршлагыг судлах нь холгүй дээрээ тулж. Тухайн үед зөвхөн АНУ ч биш, Англи, Франц гээд дэлхийн тэргүүн гүрнүүд зүүний чиглэл рүү парламентын сонгуулийн замаар хэлбийж ирснийг бид бараг мэдэхгүй.

Харин большевикуудын үнэн царай, харгис ирээдүйг урьдчилан хараад залуухан насандаа Америк руу зугтан очсон Айн Рэндийн гал цогтой, заримдаа бүр хүлээн зөвшөөрч ч болмооргүй санагдах илэрхийлэл, зүйрлэлүүдтэй нийтлэлүүдээрээ гарган тавьсан “Чөлөөт капитализмын философи”-ийн сургаалиудын ачаар одоогийн Америкийн “цэвэр” /чөлөөт/ капитализм хөлд орж, зүүний үзлийн хэлбийлтээс богино хугацаанд салж чаджээ. “Цэвэр” гэдэг нь төвлөрсөн зохицуулалтгүй, төрийн оролцоогүй, өөрийнхөө жамаар хөгждөг эдийн засгийн систем гэсэн үг. Тэрнээс биш, барилгын

салбараа төрийн зохицуулалтаар дэмжиж байгаа нь энэ гээд “гайхалтай шударгынхаа харгайгаар үнэнхүү ядуу зүдүү, орох орон ч үгүй, оочих аяга ч үгүй” болсон хөөрхий төрийн ажилтнуудаа өөрийн гэсэн орон байртай болгох нэрийдлээр өөрсдийнхөө “Саалийн үнээ” болсон барилгын компаниудад төсвийн мөнгө хуваарилаад байхын нэр биш. Аль эсвэл, Атрын гуравдугаар аян гээчийг бодож олоод чөлөөт бизнесмэнүүдийг дэмжих нэрээр атгандаа оруулахын ч нэр биш. Чөлөөт зах зээлд төрийн оролцоо гэж угаасаа байх ёсгүй. Өнөөдрийн манай Монголд төрийн оролцоо хэтэрсний улмаас л Хадгаламж зээлийн хоршоод дампуураад, түүний улмаас хайран сайхан төрийн албан хаагч залуу амиа алдаад, Жи-тайм мэтийн сүлжээний бизнесээр ард түмэн өрөнд баригдаад байгаа юм.Манайхны бурханчлаад, цор ганц мөрийн хөтөлбөр мэтээр эндүүрээд байгаа, аль тэртээх 1992 оноос зууралдсан “Төрийн зохицуулалттай зах зээл” гээч нь бол чөлөөт зах зээл 20 жилийн туршид төлөвшихгүй байгаагийн “Гол будилааны эзэн”. Тэгвэл Айн Рэндийн бүтээлүүдийн ачаар Америк хэмээх холимог үндэстнүүдтэй эх орон холимог эдийн засгаасаа салж чадсан байна.

За тэгвэл, тэр Айн Рэнд гэгч нь хэн юм бэ? Жинхэнэ нэр нь Алиса Розенбаум. 1906 онд Оросын Петроградад төрөөд 1926 онд Америк руу цагаачилж гарсан ховрой бүсгүй. Найман насандаа зохиолч болохоор шийдэж, 21 настайдаа Аристотелийн гүн ухааныг биширч,

үн төрөлхтний хөгжилд “Нэг нь нийтийнхээ төлөө” гэсэн зарчимтай нийгэм байж болохгүй, хүн бүр л өөрийнхөө амьд яваагийн хариуцлагыг үүрэхийн тулд “мачийтлаа” зүтгэх ёстой гэдгийг тунхагласан зохиолч. Өөрийгөө ч, бусдыг ч хүндлэх, өөрийнхөө ч, бусдын ч ашиг сонирхлыг хүндлэх ариуны дээд харилцаа дэндүү хомсдох болсон энэ цаг үед чамд таалагдаагүй хүнээс харилцаагаа шууд таслах нь л хамгийн сайн харилцаа гэдгийг зарласан эмэгтэй. Хүний хамгийн гол шинж чанар нь оюун ухаан, хүний хөгжлийн хөшүүрэг нь оюун ухаан, сонголтын хэрэгсэл нь бас л оюун ухаан, амьд явах үндэс нь хувь хүний эрх чөлөө, гар бууны ч бай, их бууны ч бай аман дор оюун ухаант хүн хэзээ ч оюунлаг, бүтээлч үйлдвэрлэл явуулж чадахгүй гэдгийг философийн хэлээр анх туурвисан аж төрөхүйн философч.

Үүнийг бичигчийн орчуулгаар Монголд анх удаа Айн Рэндийн “Капитализмыг өмөөрөх нь” (Чөлөөт философийн нийтлэлүүд. Улаанбаатар хот. 2005 он. 24 х.х. “Монголын Либертари сан”), Б.Батчулуун, Б.Батбуян нарын орчуулгаар “Эх сурвалж” (Философи, ёс суртахууны роман. Улаанбаатар хот. 2008 он. 50 х.х. “Монголын Либертари сан”) бүтээлүүд нь хэвлэгдэн гарсан билээ.

“Нийгмийн үндэс нь хувь хүн. Нийгэм гэдэг бодгаль угаасаа байхгүй. Гэмт хэрэгтнүүдээс иргэдийг хамгаалахын тулд хүчтэй засаглалыг тогтоодог бол иргэдийг засгаас хамгаалахын тулд Үндсэн хуулийг боловсруулдаг билээ.”

Энэ бол Айн Рэндийн антиутопи. Түүний ачаар капиталист нийгмийн оюунлагууд нь либералиуд хийгээд консерваторууд, идеалистууд хийгээд парагматикуудаасаа салж чадсан байх аж. Либериалуудад нүдүүлж, консерваторуудад хараалгаж, социалистуудад мөрдөгдөж явсан Айн Рэнд бол шинэ үеийн гадуурхагдаж явсан философчдын дундаас анх удаа философийн хүнд үгс, зориуд манантуулсан хэллэг, учир битүүлэг сэтгэлгээг ард түмний амьд, ойлгомжтой хэл рүү буулгаж, эргэлтэнд оруулсан нэрт нийтлэлч.

Түүний хамгийн алдартай туурвил нь 1957 онд нийтийн хүртээл болсноосоо хойш хэвлэлт, борлуулалтын тоо, уншигчдын сэтгэлийг татах увьдасаараа Библийн дараа ордог нь олон нийтийн санал асуулгаар нэгэнт нотлогдсон, монгол уншигч Та бүхний гар дээр очиж буй “Атлантын нуруу тэнийв” хэмээх гурван дэвтэр роман. Хувь хүн нь ч тавилга тахилгын ямаа мэт өөрийн оюун ухааныг үл тоогоод, төр нь ч үл тоолгоод, (Манай үе үеийн төр яадаг билээ? Морь, бөх хоёрын хойноос “хөлөө хугалчих” гээд гүйгээд байдаг атлаа Олон улсын Оюуны уралдаанд алт тэргүүтэй шагналууд хамаад ирсэн (Тухайлбал Х.Хатанбаатар гэдэг хүү, Дэлхийн яруу найргийн алтан титмийг толгой дээрээ асаасан Г.Мэнд-Ооёо, дуурийн “алтан гургалдай” Мөнхчимэг, Уянга гээд) хүмүүсийг тоодоггүй л биз дээ!) манайхны ойлголтоор бол “Цахиур Төмөр”, европынхны бол “Робин Худ”-ын торолзон ирэхийг саравчлан хүлээж, оюунлагууд хийгээд үйлдвэрлэгчдийн “Тамирын мөсийг долоон байж бүтээсэн” баялгийг булаан авахыг эрмэлздэг бэлэнчлэх сэтгэлгээнд идэгдчихвэл ямар сүйрэлд орж болохыг харуулсан зөн билгийн гэмээр энэхүү романы ачаар Америкийн 1960-70-аад оныхон өөрийнхөө үнэт зүйлсийн сонголтыг хийж чаддаг болсон аж. Гэвч энэ роман бол бүхнийг нэвтэрхий тольдсон зөн билгийн роман биш, харин ирээдүйдээ зовнисон сэтгэлийн шаналан, философи сэтгэлгээний хоосролын судалгаан дээр тулгуурлан ухаант хүний бүтээсэн тиймэрхүү нэг “робот” ертөнцийн нүүр царай юм. Бод л доо, нээрээ, гэнэт л нэгөдөр бүх оюунлагууд- байнга шинэ, дэвшилтэт арга, үйлдвэрлэл эрэлхийлж байдаг бүтээлч бизнесменүүд, эрдэмтэд, инженерүүд, зохион бүтээгч нар, зохиолчид, зураачид, уран барималчид, философчид бүгдээрээ ажил хаячихвал орчлон дэлхийг чинь мөрөн дээрээ хэн Атлант шиг үүрэн хөлсөө дуслуулах болж байна аа? Томас Эдисон шиг орчин үеийн техникийн бүхий л салбарт шинэ бүтээлүүд гаргаж өгчихөөд чимээгүйхэн л “далдарчих” уу? Нийгмийн баялгийн Пирамидын оройд арга зальтангууд ханхайсаар, ёроолд нь мөнхийн хөдөлгүүрийг зохиохыг оролддог өнөөх л “муусайн” оюунлагууд цонхийсоор л байх уу?

Хэрвээ олигархиуд хийгээд эрх баригчид нь шилдэг иргэдийнхээ оюун ухааныг үл тоомсорлоод, ёс суртахуунаа уландаа гишгээд байх юм бол оюунлагууд нь ажлаа хаяад алга болчихно, галт тэрэгнүүд нь мөргөлдөөд л, онгоцнууд нь агаарт сүйрээд л, цахилгаан станцууд нь паг суугаад л... Нэгэн цагт цэцэглэж байсан хот, суурингууд манай

Тамсагбулаг шиг, Мардай шиг эзгүйрээд, зөвхөн балгас л үлдэж, улстөрчид нь үндсэн үүргээ умартаад, хувийн хийгээд хүрээллийн ашгаа л эрхэмлээд байх юм бол Хонгор сум шиг болно! Найрлаж, цэнгээд л байх юм бол этносын хувьд сөнөнө!

Хэрвээ төр, засаг нь улс орноо удирдаж чадахгүй бол өнөөдрийн Киргиз, Тайланд, Грек шиг нийгмийг хамарсан самуун дэгдэнэ. Монголчууд үүнийг “Ягтаа тулна” гэж ярьдаг. Ягтаа тулсан мухардлаас яаж ийгээд гарах л хэрэгтэй байдаг. Тайланд, Киргиз, Грекийн ард олон нийгмийн самууныг сонгон авсан бол харин Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв” романаараа сонгосон замаар бол ямар ч явцгүй болчихсон улс орны оюунлагууд бас л стандарт бус аргаар тэмцэл хийж, ажил хаяад өөрсдийгөө нийгмээс тусгаарлачихаж байна. Монголчууд үүнийг даяанчлах гэж ярьдаг байх. Нийгмийн бузар булайг цаашдаа хараад суугаад байж тэвчиж чадахаа больсон, гэгээрэхүйн замыг сонгосон, нирваан дүрийг эрэлхийлээд ирэхээр л хүмүүс аглагт суудаг болдог юм даа.

Одоо “Атлантын нуруу тэнийв” романыг хэдхэн мөрөөр дүгнэхийг хичээе: Энэ бол ёс суртахууны тухай хүүрнэл юм. Энэ бол бусдад мөлжигдөхгүй, бусдыг мөлжихгүй байхын жишээ юм. Энэ бол ёс суртахууныг, ертөнцийг үзэх үзлийг өөр өөрөөр ухаардаг хүмүүсийн

зөрчилдөөний тухай ном юм. Энэ бол эрх чөлөө, чөлөөт эдийн засаг, хүний эрхийн тунхаглал, ХҮМҮҮН ТӨРӨЛТНИЙ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ТУНХАГЛАЛ юм. Хүмүүсийн ёс суртахууны талаар байхгүй юмгүй ном гэвэл энэ ном. Улстөрчдийн уралцаан, төгс хүмүүсийн хайр сэтгэл, ариун нандин салхин сарны явдлын дүрслэл ч энэ номд бий. Гуйлгачин түүлгэчин, дээрэмчин тонуулчин бий, ижий хүний хорсол, төрсөн дүүгийн шарвалт, атгаг сэтгэлтэй амрагийн арчаагаа алдсан урвалт ч бий. Аль алинд нь л ёс суртахуун гэдэг юм байх ёстой ажгуу. Өчүүхэн миний үзэг нэгт нөхдөд хандаж хэлсэн Айн Рэндийн үгийг ч эндээс олоод уншчихаж болно:

“…Байнга л өөрийнхөө мэргэжлийг үзэн ядаж явдаг сэтгүүлчид өнөөдөр яагаад ийм баяртайгаар ажил үүргээ гүйцэтгэж буйгаа ойлгохгүй байлаа. Нас нь залуу ч гэлээ хоёр дахин хөгшин царайтай, нэрд гараад нилээд удаж буй эрээгүй шинжийн нэг сурвалжлагч гэнэт:

-Юу хүсэж буйгаа сая л мэдлээ. Үйл явдлыг яг үнэнээр нь дамжуулах! хэмээн дуу алдах нь сонсдов”...

Зохиогч бээр хүмүүн төрөлтний (Анзаараарай, хүн төрөлхтний биш шүү!) дагавал зохих ёс суртахууныг бүхэлд нь базаад “Сонсож бай, би Жон Галт байна” нэртэй сүүлчийн 100 хуудастай (монгол хэвлэлийн хэмжээгээр тооцвол шүү) бүлэгтээ тунхагласнаа уншигчдад хүргэхэд бэлтгэхийн тулд л энэхүү 110 хэвлэлийн хуудас, гурван дэвтэр агуу том бүтээлээ туурвисан юм шиг орчуулагч надад санагдаад байгаа юм даа.

Энэхүү романд төмөр замын захирал эмэгтэй Дэгни Таггарт, металлургийн инженер Хэнк Реарден хоёрын үйл амьдрал хамгийн дэлгэрэнгүй тусжээ. Чөлөөт нийгмийн үйлдвэрлэгчдийн төгс төгөлдөр дүр! Бас тухайн үеийнхээ тэрс үзэлтнүүд! Ялангуяа, зөвхөн эм хүйстэн учраас л “жендерийн тунхаглал” гэгчийн дагуу эрчүүдээс илүү давуу эрх эдлэх ёстой хэмээн ташаарах болсон эдүгээ цагийн эндүүрлийг гайхалтай эрч хүчээрээ бутцохисон Дэгни Таггартын тод томруун дүр манай уншигчдын сэтгэлийг эзэмдэх нь лавтай. Зөвхөн оюун ухааны чинь чадал тэнхээ л бүхнийг шийднэ, чи эмэгтэй ч юм уу, эсбөгөөс хар арьстан хүн болж төрснөөрөө ад үзэгдэх ёсгүй, басхүү эмэгтэй хүн гэдгээрээ аливаа нийгмээс нинжин сэтгэлийг заавал горьдох, давуу эрх эдлэх ёсгүй, чиний давуу эрхэдэлж, бүхнээс онцгой үнэлэгдэж байх цорын ганц хөшүүрэг чинь ердөө л оюун ухааны чинь далайц, ажил хөдөлмөрийн чинь эрч хүч гэдгийг Дэгнигийн дүрээс та ухаарах бол, Хэнк Реардены дүрээс та аливаа шинийг эрэлхийлэгч, мятаршгүй бүтээлч хүн басхүү нугаршгүй зарчимч, хатан зоригтон, туйлбартай шударга байдгийн учир шалтгааныг мэдэх болно. Харин Жеймс Таггарт, Орен Бойл, Висли Мауч гэх мэтийн олигархиудын дүрээс өнөөдрийн Монголын “заримдаг” хүмүүсийг тун олноор нь олж харах болно доо.

Гудамжинд гараад хашгирсан ч “Аан” гэх хүн олдохгүй царцанги

үе манайд ч гэсэн ирчихээд байна биш үү? Тухайлбал, тэдний тод томруун дүрийн нэг Феррис гэгч “-Хуулиудыг яг дагаж мөрдөхийнтулд батлан гаргадаг гэж та бодоод байгаа юм биш биз дээ? Улам их зөрчиж байгаасай л гэж бид боддог шүү” хэмээн бардамхандуугарч байгаа нь ч цаанаа нэгийг хэлнэм бус уу? Амьдралын

чухамхүү ийм философитой хүмүүс л бусдын амжилтанд атаархаж явдаг зэрлэгүүд, харгисууд юм. Ямар ч авъяасгүй амьтас л хэн нэгнийг өөрөөс нь түрүүлчих вий хэмээн дандаа аймсарч, байнга дагжин чичирч, атгаг сэтгэлдээ баглуулан галзуурч явдаг билээ л. Атгаг сэтгэлдээ хөтлөгдсөн хүмүүс атаа жөтөөнд дандаа идүүлдэг. Ажил хийдэг хүмүүст атаа жөтөө байдаггүй. Монголчуудынхаар бол “Адуутай хүн адуугаа тойроод исгэрч явдаг, адуугүй хүн айлын адуу алж идэх гээд хутгаа билүүдэж суудаг”-тай л яг адилхан бөлгөө.

Мөнгө гэдэг бол чанартай сайныг хийдэг хүмүүсийн бус, харин өөрийгөө худалддаг, өрөөлийг мөлжин боолчилдог хүмүүсийн л халаасанд ордог болчихож. Энэхүү номын утга агуулгад улам гүнзгий нэвтрэх тусам (Ер нь ч аливаа номын орчуулагч л утга, агуулгад нь хамгийн гүнзгий нэвтэрч чаддаг шүү дээ) заримдаа энэ дэлхийг маань галзуугийн эмнэлэг болгоод хувиргачихсан юм биш биз дээ гэж бодмоор. Харин манай зарим дутуу ойлгогчид Айн Рэндийн ухаалгаар бие даах үзлийг аминч үзэлтэй холбоод байгаа нь харамсалтай.

“Хорвоо ертөмцийд ганцхан л бодит зүйл бий”. Тэр нь бодит хандлагын ёс суртахуун  юм. Бодит хандлагын ёс суртахууны тухай асар хүчтэй гаргалгаанууд нь Айн Рэндийг гайхам хүчтэй сэтгэгч гэдгийг танд ойлгуулаад өгөх болно. Тухайлбал энэхүү романы хамгийн сонирхолтой, төгс төгөлдөр нэг дүр нь Жон Галт юм. Түүний ертөнцийг үзэх үзлийн гаргалгаануудаас хэд гурвыг ишлэл болгосу:

-“Бид өөрсдийгөө золиослохын эсрэг ажил хаяж байна. Гавъяа байгуулаагүй мөртлөө шагнал хүртэх, үнэлэгдэхгүй мөртлөө үүргээ биелүүлэхийг эсэргүүцсэндээ бид ажил хаяж байна. Зөвхөн хий үзэгдэл л эд хөрөнгөгүйгээр байж чадна, зөвхөн боол л хөдөлмөрийнхөө үр шимийг эдлэх эрхгүйгээр ажил хийж чадна.

-Алдагдсан нэр хүнд, давуу чанараа эгүүлэн олж авахыг хүсэж буй хүн бүхэнд би хандаж байгаа юм. Толгойгоо тасдуулсан хүн л үсэндээ харамсдаггүй юм. Илдээр бусдыг алдаг хүн илдний л ирэнд үхдэг учир цаадуул чинь бидэнгүйгээр ганц сар ч амьд явж чадахгүй…

-Өөрийгөө хүндэлж чаддаг болжээ гэсэн анхны дохио бол та төгс төгөлдөр бус юм бүхнийг үзэн ядаад эхэлж байгаа тэр агшин.

-Оюунлаг хүний л журмаар аливаа үйлдлээ хий, нэр хүнд, давуу чанарын дуу хоолойг эргэн санагалзсан хүмүүсийг эргэн тойрондоо нэгтгэ! Дайснуудын хүрээлэл дотор ганцаараа ч байна уу, сонгодог анд нөхөдтэйгөө ч хамт байна уу, аль эсвэл хүн төрөлхтөн сэргэн мандахын эх булаг болсон жижигхэн омогт багтаж байна уу, ялгаагүй, зөвхөн оюун ухааныхаа дуудлагад захирагд!..

Ийм л байна даа. Айн Рэнд зөвхөн агуу их сэтгэгч биш, басхүү байгалийн дүрслэлийг гайхалтай тансаг харьцуулалт, адилтгалаар гаргаж ирдэг зохиолч байжээ гэдгийг та энэ номноос танин авах болно. Түүнийг нь батлах ганцхан догол мөрийг ишлээд нуршаа үгсээ дуусгасу:

“…Тэр хоёрыг байшин руугаа бууж явахад хөндийн дээгүүр саран мэлтийж байлаа. Чанх дээр нь зүүлттэй юм шиг мэлтийх саран авгай аль хэдийн шатчихсан гудамжны чийдэнгийн бүрхүүл мэт харагдавч эргэн тойронд нь цагаан хүрээ татжээ. Саран дэнлүү дэндүү алс харагдах тул түүнээс цацарсан гэрэл газрын гадаргууд хүрэхгүй, газар л өөрөө цагаан туяагаар гэрэлтээд байгаа мэт. Орчлон хорвоог зах хязгааргүй тунгалаг цагаан хальсаар бүтээчихсэн юм шиг эргэн тойрон нам гүм, замын хажуугийн модод ганц нэгээрээ хажуугаар нь сүүтэлзэн үлдэнэ. Тэртээ хөндийд харагдах байшингуудын цонхонд цэнхэвтэр туяа гийгээд, манан дунд боржин чулуун хананууд нь үүл адил хөвсийнө”...

Эцэст нь тэмдэглэхэд, энэхүү номыг уншихгүйгээр хүмүүн төрөлтөн бид ирээдүйгээ бүү хэл, элээгээд өнгөрсөн үеийнхээ ч учир зүйг үл ойлгоно. Та өөрийгөө төгс ухаантан биш юм аа гэхэд, амьдарч буй үеийнхээ шаардлагад нийцэж байна гэж боддог бол тэр чинь эндүүрэл юм шүү!

 

 

 

Даян дэлхийн энх тайван, аз жаргал, сайн сайхны төлөө бурханы сүм “Алгасал баярын ариун цугларалт” зохион байгууллаа

Дэлхий дахинд Эхийн хайраар аз жаргал түгээе! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зарын нийгэмлэг

2 цаг 30 мин
Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

Төмөрбаатарын БАТСАЙХАН Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

14 цаг 28 мин
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр Төрий

14 цаг 28 мин
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин ү

Өчигдөр 17 цаг 37 мин
 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

Өчигдөр 17 цаг 17 мин
А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

Өчигдөр 17 цаг 08 мин
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

Өчигдөр 06 цаг 15 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

Өчигдөр 06 цаг 00 мин
Зургаан дэд сайдтай ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газр

Өчигдөр 06 цаг 00 мин