“Яг түүн шиг” эрдмийн баяр болов

2017-05-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23 дугаар дунд сургуулийн сурагчид эрдмийн баяраа тэмдэглэлээ.  Энэ жил тус сургуулийн үсэг­лэлийн баяр “Яг түүн шиг” сэдвийн хүрээнд болов.  Сурагчид “Ну погади”, “Шидэт дагинас” гээд үлгэрийн баатруудын дүрд хувирч гэр бүлийнхэндээ юу сурч мэдсэнээ тайлаг­налаа. 2016-2017 оны хичээлийн жилд 23 дугаар сургууль орос, япон, англи, солонгос, хятад хэлний ангид 300 орчим сурагчийг элсүүлжээ. Ун­­шуулж, бичүүлж, бо­­дуулж  сургахын  зэ­рэгцээ  хүүхдүүдийн ур­лагийн авьяасыг нь нээж, хөгжүүлж буйг үсэг­лэлийн баяраас харж боло­хоор байв. 

23 дугаар сургуулийн 1а ангийн багш Б.Пүрэвдулам “Би боловсролын байгууллагад 14 дэх жилдээ ажиллаж байна.  Энэ жил гурав дахь нэгдүгээр ангиа төгсгөлөө.  Хүүхдүүд маань мянган жил, түмэн өдөр дурсагдах эх хэлнийхээ баялаг сайхнаар аялж, монгол хэлээрээ зөв ярьж, зөв бичиж, зөв уншиж сурах гараагаа эхэлж байна. Энэ жилийн эрдмийн баяраа “Яг түүн шиг” гэж нэрлэсэн нь хүүхдүүдэд илүү сонирхолтой, идэв­хитэй оролцох хүслийг төрүүлсэн болов уу” гэж байлаа.  Мөн энэ үеэр  23 дугаар сургуулийн сур­галтын менежер Б.Зээрээ “Өнөөдөр сурсан зүйлээ дүгнэж, эрдмийн баяраа тэмдэглэж байгаад баяртай байна. Үсэглэлийн баяраа тэмдэглэж, эрдэмд шамдах гараагаа эхлүүлсэн бяцхан сурагчиддаа алтан номын үсэг заалгаж амьдралын шинэ хуудсаа нээж байгаад нь баяр хүргээд аз жаргал, эрүүл энхийг хүсье. Багш хүний хүчин чармайлт, эцэг эхийн хамтын ажил­лагааны дүнд хүүхдүүд маань  уншиж, бичиж, бо­дож, сууж сурсан байна. Сайн сурсан хүүхдүүддээ, хамтарч ажилласан эцэг эхэд нь, сургаж чадсан багш нартаа талархаж байна” гэлээ. 23 дугаар сургуулийн 1а анги 60 орчим сурагчтай.  Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, урлаг, спорт, чөлөөт цагийг нь хэрхэн зөв өнгө­рүүлэх тал дээр ч багш нь анхаарч ажиллаж байна.  1а ангийн сурагч Т.Ананда “Би үсэглэлийн баяртаа С үсэг болсон. Сургуульд явах их гоё, энд олон зүйл сурч байна. Саяхан “Бага ангийн багшдаа баярлалаа” гэсэн дуу сурсан” гэв.  Ийнхүү хүүхдийг сонирхсон салбараар нь хөгжүүлж, дэмждэг нь тус сургуулийн онцлог бөгөөд энэ өдөр нэгдүгээр ангийн таван бүлгийн 300 хүүхэд үсэглэлийн баяраа урлагийн тоглолттой тэмдэглэн өнгөрүүлсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12