Онцлох үзвэр: Амралтын өдөр Б.Ангирмаатай уулзаарай

2017-05-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ДАЛАЙ

Хос цомгоороо хөгжмийн ертөнцөд эргэн ирсэн дуучин, ая зохиогч Б.Ангирмаагийн шинэ цомгийн өдөрлөг маргааш /05.13/ Hi-Fi Records төвд болох гэж байна.

“Удахгүй ээ”, “Өнгө аяс” нэртэй хос цомгоо тэрээр нэлээд хугацаанд бодож, төлөвлөж хийсэн бөгөөд цомогт багтсан дуунуудаа өөрөө дуулжээ. Цомгийн хэвлэлтийг Герман улсад хийлгэсэн байна.

“Өнгө аяс” цомогтоо дуучин Б.Ангирмаа бага насандаа зохиосон, дурсамж сэргээх, уянгын сайхан дуунуудаа багтаасан гэнэ. Өөрийнх нь болон түүний ах Б.Долгион, мөн Оргил, Баясук, Батхүү нарын аялгуугаар бүтсэн дуунууд уг цомогт багтжээ.  Тэрээр цомогтоо зориулсан хэвлэлийн хурлын үеэр “Энэхүү цомогт миний бага насандаа зохиож байсан уянгын дуунууд орсон. Арилжааны гэхээс илүү найз нөхөд, гэр бүл гээд дотнын хүмүүстээ бэлэглэх зорилгоор хэвлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд намайг хөглөж байсан сонсогч та бүхэндээ баярлалаа. Миний цомог таны олон сайхан дурсамжийг сэргэнэ гэдэгт итгэж байна” хэмээн ярьсан юм.

“Өнгө аяс” цомогт “Тал нутаг”, “Миний дуу”, "Чиний харцанд", "Би асуумаар...", "Намар ганцаардал", "Мөрөөдлийн мөнгөн хонхны дуу" зэрэг 12 дуу багтсан бол “Удахгүй ээ” цомгоос түүний "Ocean Grey" студийн залуустай хамтран хийсэн цоглог хэмнэлтэй "Тэнгис", "Зүүд байлаа", "Өө Barry", "Ирмэх төдийд" зэрэг уран бүтээлээ оруулжээ.Б.Ангирмаагийн фенүүдэд таатай мэдээ дуулгахад, цомгийн өдөрт ирсэн эхний 50 хүнд цомгоо бэлэглэх ажээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12