Палентологийн сонирхолтой үзэсгэлэн гарч байна

2017-05-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

Дархан-Уул аймгийн музейн хамт олон ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, тус хүрээлэнгийн сан хөмрөг, ховор цуглуулгын хэсгээс бүрдсэн “Бурхантын хөндий 30000 жилийн өмнө” сэдэвт үзэсгэлэн авчирч дэглэн орон нутагт анх удаа дарханчууддаа толилуулж байна. Энэ үзэсгэлэнд Шарын голын нүүрсний уурхайг анх байгуулж, хөрс хуулах үед олдсон эртний савагт хирсний бүтэн хэлхээ яс, Хонгор сумын II багийн нутаг Зулзагын голын Богочийн хөтлөөс иргэн Г.Батсүхийн олсон савагт хирсний толгой, шүд, Дархан-Уул аймгаас олдсон одос үхрийн дагз, тугалмай, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант тосгон, Шавартаас олдсон одос үхрийн толгой дагз, тугалмай, Төв аймгийн Жаргалант сумаас олдсон хоёр метр урттай арслан зааны хос соёо, Дархан-Уул аймгаас олдсон арслан зааны эрүү, Сэлэнгэ аймгийн Мандал, Хуст нарийнаас олдсон арслан зааны шүд зэрэг палеонтологийн ховор танин мэдэхүйн ач холбогдолтой үзмэрүүдийг хамт дэглэн үзүүлжээ.

Үзэсгэлэнг зохион байгуулах ажлын хүрээнд ивээн тэтгэгчээр оролцож буй Ш.Мөнгөндуулга захиралтай Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний Политехникийн коллежийн багш, оюутнуудад эрдэм шинжилгээний дэд ажилтан, магистр Б.Баярмаа “Палеонтологи ба эртний хөхтөн амьтад”, С.Өлзийцэрэн “Палеонтологийн олдвор олсон тохиолдолд хэрхэн хамгаалж ажиллах тухай” сэдвээр лекц хийсэн байна.

Дархан-Уул аймгийн Музейн хамт олон 2015-2016 онд Н.Зоригтбаатар захиралтай Байгалийн түүхийн музейтэй хамтран ажиллах гэрээ байгуулж “Ан амьтад ба сор үзмэрүүд” нэртэй үзэсгэлэнг анх санаачлан музейдээ гаргасан. Мөн тус үзэсгэлэнг Сэлэнгэ, Орхон, Булган аймгийн музейд хүлээлгэн өгч дээрх аймгуудын иргэдэд үзүүлжээ. Үзэсгэлэн Дархан-Уул аймгийн Музейд есдүгээр сарын 15 хүртэл зохион байгуулагдаж байна. 

 

Арслан заан

Биеийн өндөр нь 2.8-4 метр, найман тонн хүртэл жинтэй. Нас биед хүрсэн эрэгчин зааны соёо 4-4.5 метр урт, 150-200 кг хүртэл жинтэй, диаметр нь 18-20 см байна. Арслан заан нь хүйтэн цаг уурт сайн дасан зохицсон амьтан байсан бөгөөд арьсан доороо зузаан өөхөн давхаргатай, бие нь гадуураа өтгөн, их урт үс ноосоор /80-100 см/ хучигдсан байдаг.

8-10-аараа сүрэглэн нийлж нэг сүрэг үүсгэх бөгөөд сүргийн удирдагч нь нас бие гүйцсэн эмэгчин байна. Эрэгчин, эмэгчин зааны соёоны хэмжээ адилхан байх бөгөөд энэ аварга том соёо нь амьтдаас биеэ хамгаалах, том мод бутыг унагах, цас малтах үүрэгтэй аж. Харин араа нь ургамлын холтос, мөчир зэрэг хатуу хэсгүүдийг үрж тээрэмдэхэд зохицон хувирч нийлмэл нэг шүд болон хувирсан байдаг. Нас биед хүрсэн нэг арслан зааны идэш тэжээлийн хоногийн дундаж хэмжээ өдөрт 200 кг байх ба ойролцоогоор уг амьтан нь 80 насалдаг байжээ.

 

Савагт хирс

Биеийн урт нь 3.8, сэрвээ нь хоёр метр хүртэл, жин нь дөрвөн тонн хүрдэг. Савагт хирсний бие нь хүйтэн уур амьсгалд дасан зохицсон урт үс, ноосоор хучигдсан байх ба өвсөрхөг ургамалтай тал хээр нутгуудын голын хөндийг даган идээшилж сүргээр бус ганц нэгээрээ амьдардаг байсан. Хамрын ясан дээрээ арьсны давхаргаас үүсэлтэй 1-2 эвэртэй. Шүд нь сайн хөгжсөн, дээд болон доод шүднүүд нь тод ялгагддаг.

 

Одос үхэр

Биеийн урт нь 2.5-3, өндөр нь хоёр метр, жин нь 1270 кг хүрдэг. Одос үхэр нь маш том зантгар толгойтой, өргөн духтай, доороосоо дээшээ ялимгүй дугуйрсан эвэртэй, том нүдтэй, жижиг чихтэй, богино бахим хүзүүтэй, маш хүчирхэг цээжтэй байжээ.

 

Эдгээр амьтад нь дөрөвдөгч галавын Плейстоцены цаг үед буюу 1.8 саяас 11500 жилийн тэртээ амьдарч байсан. Мөхлийн шалтгаан нь:

  1. Дэлхийн дулааралт хэт хурдацтай явагдсан.
  2. Тухайн үед амьдарч байсан хүмүүс агнаж хоол хүнс, хувцас, зэвсэг хийх, мөн хирсний эврийг нялх хүүхдийг оршуулахад хамт хийдэг байсан ёс заншилтай байжээ.
  3. Хэт дулааралт явагдсаны улмаас ямар нэгэн тахалт өвчин гарсан байж болзошгүй гэж үздэг.

Төв аймгийн Жаргалант сумаас олдсон арслан зааны хос соёо, Шарын гол сумаас олдсон савагт хирсний иж бүрэн яс

Дархан-Уул аймгаас олдсон арслан зааны эрүү, Сэлэнгэ аймгаас олдсон арслан зааны шүд

Шарын гол сумаас олдсон одос үхрийн тугалмайтай эвэр, Хонгор сумаас олдсон савагт хирсний толгой

Эх сурвалж: www.polit.mn

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Даян дэлхийн энх тайван, аз жаргал, сайн сайхны төлөө бурханы сүм “Алгасал баярын ариун цугларалт” зохион байгууллаа

Дэлхий дахинд Эхийн хайраар аз жаргал түгээе! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зарын нийгэмлэг

4 цаг 3 мин
Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

Төмөрбаатарын БАТСАЙХАН Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

16 цаг 1 мин
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өчигдөр Төрий

16 цаг 1 мин
Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин ү

Өчигдөр 17 цаг 37 мин
 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

 Э.Болормаа: Хууль батлагдвал Д.Энхтүвшин, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара нар эгүүлэн татагдах уу?

Өчигдөр 17 цаг 17 мин
А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

А.Үйлстөгөлдөр: Жагсаалт болон тойргоос сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татна гэж төсөлд тусгасан

Өчигдөр 17 цаг 08 мин
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

Өчигдөр 06 цаг 15 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

Өчигдөр 06 цаг 00 мин
Зургаан дэд сайдтай ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газр

Өчигдөр 06 цаг 00 мин