“Удахгүй өөрийн нэрийн үнэртэй усаа гаргана”

2017-05-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Төрийн соёрхолт зураач Т.Цэгмидийн охин Ц.Цацрал өдгөө Герман улсын Берлин хотноо амьдран уран бүтээлээ хийж байнаТэрээр эх орондоо хааяа ирж, гэр бүлийнхэнтэйгээ уулзаад, Монголоо санасан сэтгэлээ тайтгаруулаад буцдагЭнэ л жишгээр саяхан Монголдоо ирээд байхад нь уулзаж ярилцсан юм. Герман улсад  20-иод жил уран бүтээл хийж байгаа тэрээрЭх орноо л их саналаагэсээр яриагаа эхлэв.  “Онгоцны буудал дээр буухад яагаад ч юм бэ Монголын минь салхи эрх чөлөөтэй илбэх шиг санагдсанХүн ард маань яриа хөөрөөтэй, шуугиантай нэг л эгэлгүй, энэ минийх шүү гэмээр болж байлаа. Берлин саарал их уйтгартай хот шүү дээгэв

 

ААВ БИД ХОЁРЫН УРАН БҮТЭЭЛИЙН ЕРТӨНЦ ӨӨР

 

Тэрээр СУИС-д хувцас загварын мэргэжлээр суралцаж төгссөн. Тэгээд Берлинд үргэлжлүүлэн уран зургийн ангид суралцсан байдаг. Аавыгаа дагаад багаасаа л уран зурагт дуртай болж өсчээ. Удам угсаа, сэтгэл зүрхээ дагаад хувцас дизайны урлагаа орхиж уран зургийн уран бүтээлээ эхлүүлжээҮүнийгээ хамгийн зөв сонголт гэдэг юм билээ.  “ХүмүүсЦэгмид гуай  алдартай зураач учраас чамд зааж өгдөг үү. Зургийг тань юу гэдэг вэгэж асуудаг. Аав  надад юу ч хэлээгүй. Өөрөө их эрх чөлөөтэй хүн учраас намайг ч гэсэн тийм байлгахыг хүсдэгМиний уран бүтээлд хөндлөнгийн нөлөө орчих вий гэж болгоомжилдог байх. Аав бид хоёрын уран бүтээлийн ертөнц өөргэж байлааТэрээр Монголдоо ирээд аавынхаа урланд хэсэг саатжээБийр будгийн дотно үнэр, аавтайгаа хүүрнэлдэх дотно үгс түүний амьдралд нэгээхэн тайтгарлыг өгдөг байна. Т.Цэгмид гуай ч  их сонирхолтой хүн шүү, зургаа зураад л. Бийр, будгаасаа холдож чаддаггүй нэгэнАав охин хоёр  үеийн юм шиг ярилцанаЦ.ЦацралтАавын маань хэлсэн ярьсан бүр нь миний оюун ухааныг цэнэглэдэг юм шиг. Тэр нь миний уран бүтээлд тусгагддаг юм болов ууЗургаа зураад шатаж суух үедээ аав минь ч гэсэн ингэж байсан байх гэж боддог. Өөрөө эрх чөлөөтэй хүн учраас намайгЭх орондоо иргэх  зэргээр хэзээ ч барьдаггүй. “Бүх л зүйл өөрийн тань хариуцлага, сонголтгэж аав минь захьдаггэж байв.

 

ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ЕРТӨНЦИЙГ ӨГҮҮЛЭХ ҮЗЭСГЭЛЭНГЭЭ НЭЭЖЭЭ

 

Зураач Ц.Цацрал хамгийн сүүлд Берлин хотноо эмэгтэй хүний ертөнцийг өгүүлэх уран бүтээлийн үзэсгэлэнгээ нээжээ. Эмэгтэй хүний ертөнц гэгээхэн орон зайМонголд эмэгтэй хүн тийм байх ёстой, айлын эхнэр хүн ийм гээд л хууль дүрэм шиг зүйл ярьдагЗураач бүтээлүүдээрээ үүнийг үгүйсгэсэн байнаЭмэгтэй хүн тэнгэрлэг, эрхэмсэг, гэгээн байх ёстой гэдгийг түүний хамгийн сүүлийн уран бүтээлүүдээс харж болноТэрээрБи жирэмсэн байхдаа үр хөврөл зурах ч юм уу. Хөдөө явахдаа байгаль зурдагХарин одоо арай өөр сэтгэлгээтэй болоод байна.  “Хүмүүс яагаад шашин шүтдэг юм, яагаад  ирээдүйгээ мэдэх гээд асуугаад байдаг юмгэсэн бодлууд толгойд эргэлддэг. Ер нь энэ ертөнцийн хамаг нууцад нэвтэрч түүнийг уран бүтээлээрээ тайлбарлахыг оролдоноНууц, гүн утга учиртай бүхэн миний сонирхлыг татдагМөн сүүлийн үед жендерийн асуудал надад их сонирхолтой санагдах боллоо. Ер нь цаг хугацаа өнгөрөх тусам зураачийн ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөж байна. Түүнийгээ дагаад бүтээлүүд нь хувьсах юм”  гэлээ. Ц.Цацралын уран зургийн бүтээлүүдийг харахад их энгийн атлаа цаанаа нэгийг ургуулсан байдаг. Ер нь Европын зураачдын уран зургууд их энгийн хэрнээ сонгодог, Азийнх нарийн чамин байдаг хэмээн уран зураг сонирхогчид өгүүлдэгТэгвэл Германы Берлин хотноо 20-иод жил ажиллаж уран бүтээлээ туурвиж буй түүний бүтээлүүдэд Европ өнгө аяс давамгайлах болжээ.

 

БИ УРАН ЗУРГААС  АВЧ БОЛОХ БҮХИЙ Л САЙН САЙХНЫ ДЭЭДИЙГ МЭДЭРДЭГ

 

Судлаачид Ц.Цацралын зургийг  тодорхойлохдоо “Neo-Expressionism” урсгал давамгайлсан гэдэг. Үүнийг сэтгэлийн хөдлөлөөр ажилласан бүтээл гэж орчуулж болох юмГэхдээ зураач бүсгүй маань ямар нэгэн төрөлд баригдахыг хүсдэггүй.     Тухайн үеийн мэдрэмж, харах өнцөг өөр учраас ямар ч зураг гарч болно гэсэн эрх чөлөөт уран бүтээлчийн зарчмаар ажиллана. Би уран зургаас  авч болох бүхий л сайн сайхны дээдийг мэдэрдэгЗураг зурах болгонд амарч байгаа юм шиг санагддаг хэмээн ярьж байлааТэрээр одоо гурван хүүхдийн ээж болжээЭмэгтэй хүн л хойно гэр бүлдээ анхаарал хандуулна, хүүхдээ харна.  “Ер нь ямар үед зургаа зурдаг вэгэхэдБи өдөр бараг л зурдаггүй. Шөнийн 00:00 цагаас үүр цайтал зурна. 03:00 цагийн үед уран бүтээлдээ нэлээд гүнзгий орсон байдагХүн хажууд ирээд юм ярьсан ч сонсохооргүй тийм гүн гүнзгийгээр уран бүтээлдээ анхаардаг гэж байвХүн өдөрт 6-8 цаг унтах ёстой гэж ярьдаг. Тэгвэл тэрээр 4-5 цаг орчим унтаж амардаг байнаЭнэ нь ч амьдралынх нь хэвшил болжээ. Ц.ЦацралБи нойр дутуу. Ядрах болов уу гэж боддог ч үгүй. Ер нь хүн хэн нэгний хэв маягаар биш сэтгэлээрээ л амьдрах хэрэгтэй юм билээМиний сэтгэлд шөнө орж ирсэн бодлууд их уянгалаг, зөөлөн, гүн байдаггэж байв.

 

ҮНЭРТНИЙ НОТУУДЫГ ХОЛЬЖ  ҮНЭРТЭЙ УС ГАРГАХААР ИДЭВХТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА

 

Тэрээр эх орондоо ирээд “Чио чио сан” дуурь үзэж, номын дэлгүүр хэсч, Гандангаар орох гээд л эрх чөлөөтэй хэдэн өдрийг өнгөрүүлжээ.  Мөн зураач Ц.Цацрал “Үнэртэй усанд дурсагсдын клуб”-ын админаар ажиллаж байна.  Үнэртэй ус бол түүний нэг хобби.  Шөнө зургаа зурдаг байсан бол сүүлийн үед үнэртний нотуудыг холиод шинэ үнэртэн гаргах ажлыг идэвхтэйгээр хийдэг болсон гэнэ.   Мөн түүний тухай нэгэн нууцыг задлахад тэрээр удахгүй өөрийн нэрийн үнэртэй усаа гаргахаар ажиллаж буй юм билээ.  Эх орондоо ирээд клубынхантайгаа хамтран асрамжийн газар тодорхой хандивыг өргөжээ. “Түүнээс таны нэрийн үнэртэй ямар байх бол” гэхэд “Би яагаад ч юм бэ. Хүжнийх шиг үнэрт их дуртай л даа. Гэхдээ хүмүүс хурц гээд байдаг.  Тиймэрхүү үнэртэй байж магадгүй. Гэхдээ энэ талаар нууцыг үүнээс илүү дэлгэмээргүй байна. Ирэх долдугаар сард эх орондоо  ирээд танилцуулна” гэлээ.   Мөн түүний дараагийн нэг сонирхол гэвэл ном.  Монголд ирэх бүртээ 30 кг номтой буцдаг тухайгаа дурсан ярилаа. Түүний  Монголоос “зөөсөн” номууд нэг ханыг нь битүү дүүргэсэн гэнэ. Энэ удаа ч тэрээр ачаа дүүрэн номтой буцаж байгаа аж.  Ийнхүү зураач бүсгүй Германы Берлин хотноо хийж буй уран бүтээлээ танилцуулан, өөрийн нэрийн үнэртнээ гаргах  зорилготой яваа гээд олон сонин сайхнаасаа хуваалцаад буцлаа.  Одоо тэрээр Берлин хотноо очсон, аль хэдийнэ эх орноо санаад эхэлсэн суугаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

6 цаг 43 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

6 цаг 43 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

6 цаг 43 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

17 цаг 34 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Өчигдөр 12 цаг 23 мин
Болор цомын эзэн яруу найрагч С.Начин: "KHARKHORUM" фестивальд хүрэлцэн ирж, оюун санаа, сэтгэл, дотоод хүнээ урлагаар баярлуулаарай

Улаанбаатарын нам гүн үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг я

Өчигдөр 12 цаг 03 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

Өчигдөр 11 цаг 56 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

Өчигдөр 06 цаг 00 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

Өчигдөр 06 цаг 00 мин