УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ямар сургууль төгссөн бэ?

2017-05-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Өчигдөр /05.11/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачлан өргөн барьсан Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Гэсэн ч хууль санаачлагч Х.Нямбаатарт УИХ-ын зарим гишүүд хатуухан үг чулуудаж харагдсан. “Хувийн сургууль төгссөн бацаан”, “Дөнгөж УИХ-д орж ирээд том хуулиар оролдлоо” зэргээр давшилж байв. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Орхон их сургуулийн хууль эрх зүйн ангийг төгсжээ. Монголын өмгөөлөгчдийн холбоо, СХД-т хуулийн зөвлөх, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга зэрэг алба хашиж байгаад УИХ-д орж иржээ. Ийнхүү гишүүн рүү чиглэсэн шүүмжлэлийн үгсийг хүргэж байна.

УИХ-ын Л.Болд: УИХ-д анх сонгогдоод ийм хэмжээнд сансарт ниссэн гишүүнийг анх удаа харлаа

-Х.Нямбаатарын санаачласан хуулийг яагаад яаран оруулах болов. Өчигдөр шөнө 10.00 цагийн үед Байнгын хороотой гэсэн зар ирсэн. Х.Нямбаатар өргөн барьсан хууль хэлэлцэнэ гэсэн. Гэтэл өнөөдөр хэлэлцэх асуудлын дараалал дайраад орж ирж байна. Ямар гал түймрийн нөхцөл байдал үүсэв. Ер нь Х.Нямбаатар УИХ-ын хамгийн эрх мэдэлтэй гишүүн болж. Хууль эрхзүйн бүх хуулийг ганцаарчлан толгойгоор мэдэж байна. АН-ын бүлэг зөвхөн Х.Нямбаатартай хэлэлцээр хийж байна. УИХ-д анх сонгогдоод ийм хэмжээнд сансарт ниссэн гишүүнийг анх удаа харлаа. Үүнд баяр хүргэх нь зөв байх. Гэхдээ үүний цаана яарвал даарна гэж үг бий. Хүний эрхийн хуулиудын ухралтуудын гол эзэн нь Х.Нямбаатар гишүүн болж байгаа шүү.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Х.Нямбаатарын санаачилсан хуулийг буцаая

-Өмнөх парламентын үед эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн яаралтай дэгээр зарим асуудлыг хэлэлцэж, асуудалд гоомой хандахгүй байх үүднээс энэ хуулинд өөрчлөлт оруулж, дархалж өгсөн. Тэр үед хоёр нам тал талаасаа нэлээд сайн ярилцаж, бэлтгэлээ ч сайн хангахаар ярилцсан юм. Гэтэл шинэ парламент гарч ирэнгүүтээ өмнөх сайн хуулиудаа бүгдийг нь нурааж байна. Энэ төслөөс нийт 25 заалт авна гэдэг чинь үндсэндээ хуулийг бүхэлд нь нурааж байгаа хэрэг. Яагаад асуудалд хөнгөн гоомой хандахыг уриалаад байгаа юм бэ. Х.Нямбаатар гишүүн ээ. Хэт олонхи томын зовлонд унаж, шуурах гээд байна. Яагаад үүнийг яам нь оруулж ирэхгүй байгаа юм бэ. Үүнийг ер нь буцаавал яасан юм бэ.

Ц.Даваасүрэн: Х.Нямбаатараа бусдын гар хөл битгий бол

- Х.Нямбаатараа ядаж бүтэн жил УИХ-д суучихаад том, том хууль руу гар дүр. Ах нь төрийн байгууллагад 10 гаруй ажиллаад мэргэшсэн хүн болчихоод УИХ-д орж ирсэн. Бусдын гар хөл битгий бол. Эрүүгийн хуульд ийм юм болоод байгаа болохоор Ц.Нямдорж гишүүн оролцохгүй байгаа шүү дээ. Нэг л их ухаантай хүн орж ирчихээд юм юм руу саваад байх юм. Юуг нь ч ойлгохгүй, юу хийж байгаагаа ч мэдэхгүй байна шүү дээ. Засгийн газар өөрсдөө хуулиа санаачлаад оруулаад ирнэ биз. Өнөөгийн парламентийн тал нь шахуу өмнөх парламентад байсан. Тэгэхэр бид би муу юм хийж гэж кноп дарах болж байна уу. Хуулийн тогтвортой байдал гэж нэг юм бий. Анхааралтай бай. Юм мэдэхгүй хүн мэддэггүй ээ мэддэггүй юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хувийн сургууль төгссөн хүүхэд Эрүүгийн хуульд янз бүрийн заалт оруулж байна

-Хувийн сургууль төгссөн Х.Нямбаатар гээд хүүхэд ажлын хэсэг ахалсан нэртэйгээр Эрүүгийн хуульд янз бүрийн заалт оруулж байна. Ерөнхийлөгчийн сонгууль гээд хэрүүл хийж байх хооронд чинь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал алдагдаж байгаа юм биш үү, үүнийг эсэргүүцсэн хүнийг хэн ч биш болгодог, ганцаардуулах гэсэн технологи руу оруулж ирж байна.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12