Шилдэг ажил олгогч компаниуд шалгарлаа

2017-05-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУН

Монгол Улсын Засгийн газраас зарласан “Ажил олгогч, даатгуулагчдаа дэмжих жил”-ийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ажилчдаа цомхотгож халаагүй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хүрээнд хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн, түүнчлэн сүүлийн гурван жилийн хугацаанд үйлдвэрлэлийн ямар нэг осол эндэгдэл гаргаагүй шилдэг 150 байгууллагыг шалгаруулан, талархал гардуулав. Нийгмийн даатгал төлдөг 43.9 мянган ажил олгогч байгууллагаас “ТОП” таван шилдэг ажил олгогч “Болор” өргөмжлөл авсан юм. Тодруулбал, “Мобиком” корпораци, “АПУ”, “Саусгоби сэндс” зэрэг компани шалгарлаа. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын дэд сайд С.Мөнгөнчимэг “Ажлын байраа тогтвортой хадгалж, үйл ажиллагаагаа явуулж буй компаниудад амжилт хүсье. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмжийн сангаас гурван жил дараалан төлбөр гаргаагүй, мөн таван жил дараалан ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж гаргуулаагүй бол дараа жилд төлөх шимтгэлийг 10 хувь хөнгөлнө гэж заасан болзлыг хангасан 150 ажил олгогч, аж ахуйн нэгжид хөнгөлөлт үзүүлэх эрхийг баталгаажуулж байна” гэсэн юм.

Дашрамд дурдахад, 2014-2016 онуудад үйлдвэрлэлийн осол гаргаагүй 21 мянган ажил олгогчид 3.2 тэрбум төгрөг, 2012-2016 онуудад ажлын байраа тогтвортой хадгалж, ажилтнаа халаагүй 8.7 мянган ажил олгогчид 140.9 сая нийт 3.4 тэрбум төгрөгийн шимтгэлийн хөнгөлөлтийг ирэх онд үзүүлэх ажээ.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12