ЭМЯ-наас нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

2017-05-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

Д.Сүхбаатарын талбайд эрүүл эрүүл мэндийн салбарынхан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулав. Өдөрлөгт НЭМГ, Улсын I, II, III эмнэлэг, ЭХЭМҮТ, ГССҮТ, ХСҮТ, ЗӨСҮТ болон бусад эмнэлэг оролцож иргэдэд үнэгүй үзлэг, шинжилгээ хийж, сонирхсон асуултад нь хариулж зөвлөгөө, мэдээлэл өгч сургалт зохион байгуулж байлаа. Тухайлбал, Оточ манрамба эмнэлгийнхэн судас барьж оношлож байсан бол Улсын II эмнэлгийн эмч нар даралт, нүдний хараа тогтоох, биеийн жингийн индекс тогтоох, Улсын III эмнэлэг бөөр, дотоод шүүрэл, мэдрэл, дотор, сэргээн засахын, ХСҮТ-ийнхөн толгой, хүзүүний мэс заслын эмч үзлэг хийж зөвлөгөө өгч байв. Мөн ЭХЭМҮТ-ийнхөн биеийн жингийн индекс үзэж, эмэгтэйчүүдэд суулгац, ерөндөг үнэгүй олгож, Нийслэлийн түргэн тусламжийн төвийнхөн анхны тусламжийг хэрхэн үзүүлэх сургалтыг иргэдэд зааж, зөвлөж байлаа. Энэ үеэр оролцогчдын сэтгэгдлийг сонирхлоо.

 

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дэд захирал С.Ариунболд: АНХАН ШАТНЫ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙГ ХЭРХЭН ЗӨВ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛСАН

 

-ЭМЯ-наас зохион байгуулж байгаа нээлттэй хаалганы өдөрт Нийслэлийн түргэн тусламжийн төв гурван үндсэн чиглэлээр оролцож байна. Үүнд анхан шатны тусламжийг иргэд гэр бүлдээ хэрхэн яаж зөв үзүүлэх вэ гэдгээр газар дээр нь сургалт явуулсан. Хоёрдугаарт, нийслэлд үйлчилж байгаа түргэн тусламжийн автомашин ямар тоног, төхөөрөмжтэй явдгийг манай зарим иргэн мэддэггүй учраас түүнийгээ сурталчилж байна. Гуравдугаарт, ямар үед түргэн тусламжийг дуудаж, бусад эмнэлэгт хандах вэ гэдэгт зөвлөгөө өгч байна. Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байгаа гол зорилго нь түргэн тусламжийн алба ямар хүнд ажил хийдэг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэвшилттэй ямар техник, технологи нэвтрүүлсэн юм бэ гэдгээ иргэдэд сурталчилж байна. 24 цагаар ажилладаг болохоор тэр бүр үйл ажиллагаагаа сурталчлах боломж байдаггүй.

 

Баянзүрх дүүргийн иргэн С.Өлзийдүүрэн: ӨӨРИЙНХӨӨ ЯМАР БАЙГААГ ТОХИОЛДЛООР МЭДЧИХЛЭЭ

 

-Өнөөдөр бүх юмаа шуурхай үзүүлээд сайхан байна. Сая жингээ үзүүллээ, одоо биеийн хөгжлийн индексээ үзүүлэх гээд дугаарлаад зогсч байна. Өөрийнхөө ямар байгааг тохиолдлоор мэдчихлээ. Би ойрын хэдэн жил эмнэлгээр нэг ч яваагүй. Зүрх маань бага зэрэг дэлсээд байсан болохоор үзүүлэхэд зүрхний цохилт жаахан өндөр, даралт гайгүй байна гэсэн.

Өдөрлөгт оролцож байгаа иргэдийн ихэнх нь ахмадууд байлаа.            

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12