Тэр нэгэн аавын хүү

2017-05-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

/Хөрөг нийтлэл/

Ч.ӨЛЗИЙНЯМ

Хэний ч нүдэнд тэрээр цагаан гартан. Яагаад ч юм түүнийгхүмүүн заяаны борогхон амьдрал, хагацал цөхрөл, амьдралын хүнд хүчрийг амсаж үзээгүй бэлэн амьдралд туйлж өссөн гэмээр. Гэвч...

Мөхөс бичигч миний мэдэхээр Монгол улсад лав сүүлийн 50 жилд хийгдээгүй их бүтээн байгуулалтыг санаачлан, гардан явуулж улмаар үр дүнг нь үзчихээд байгаа ч нэр гуншинг эрэлхийлэлгүй, өглөөд ажилдаа,оройд гэрлүүгээ яарах эгэлхэн энэ эрхмийг Чүлтэмсүрэнгийн Цогтсайхан гэх.Техникийн Их Сургуулийг /тухайн үеийн нэрээр/ дулаан хангамжийн инженер мэргэжлээр төгссөнөөсөө хойш улсад 24 жил ажилласнаас, Эрчим хүчний салбарт тасралтгүй17 жил, Нийслэлийн төр захиргааны байгууллагад эрчим хүчний салбарыг хариуцан 7 жил ажилласан байна. Тэрээр “Амгалан” дулааны цахилгаан станцын тэргүүн дэд захирал ба ерөнхий инженер албан тушаалтай, Монгол улсын зөвлөх инженер цолтой нэгэн.

Сэтгэл үйлсийг нь өнгийлгүй, өнгөц ажваасэнэ нийгмийн “гол дүрүүд”-ийн нэг төдийхнөөр харагдаж мэдэх түүний түүх товчхондоо нэг ийм. Энэ л энгийн түүхийн цаана ямархуу зүтгэлнуугдаа бол оо.

            “Миний хүү өө, хүний бодол санаа нүдээрээ л илэрдэг юм. Аврах ачтан уу, алах дайсан уу гэдгийг хүний нүднээс нь л харж болно.” Аавынхаа энэ үгийг хэдтэйдээ тэр сонсож, хичнээн жил санаж яваад саяхуучилсныг нь бодох тусам аав хүү хоёрыг бишрэх.

Эцгийнх нь хэлсэн энэ үг арай л томдмоор тийм л балчир байхдаа тэр аавыгаа алдсан байлаа. Гэвчбидний яриа байсгээд л аавынх нь тухай дурсамж болж хувирчихаад байгааг нь харвал “Аав бид хоёр нэг юм” гэх шиг. Эсвэл “ Би тийм л аавын үргэлжлэл” гэх шиг.

Захиас нь томдоогүй аавын хүү

Бээлийн чинээхэн хүүгээ эртээ орхиод явахаа мэдсэн мэт тийм том үг захиас үлдээгээд явсан Чүлтэмсүрэн гуай уг нь Төв аймгийн Баян суманд жирийн нэг монгол хэл уран зохиолын багш байсан аж. Гэвч аавыг нь хайж ирэх хол ойрын зочны хөлтэднийхээр тасардаггүй байж. Нэгэнтээ шөнө дунд хаалгыг нь нүдэж холын бололтой хүмүүс орж ирээд аавтай нь ярилцахад Цогтсайхан гуай аавынхаа өвөр дээр сууж яриаг нь чагнаж л дээ. Хүн ирээд чухал яриа өрнүүлж байхад аавынхаа өвөр дээр байсан гээд бодохоор хэр том хүүхэд байгаа аж дээ. Тэр үед хилс хэргээр хүүхэд нь ял аваад явчихсан Дундговийн айл ааваар нь өргөдөл бичүүлж аваад явсан юмсанж. Нутаг дамнан ирж, шөнөжин бичүүлсэн өргөдлийн буянаар хэдэн арван жилийн ялтай байсан хүү тэнсэн аваад гарсан байж. Чүлтэмсүрэн гуай мөн гурван сумын ардын өмгөөлөгч хүн байсан тул санамсаргүй байдлаар хүн алсан нэг хүнийг өмгөөлж ялыг нь хөнгөлүүлж байсан ч удаатай гэнэ. Зуны зунд сумынхаа наадмын тайлбарлагч хийнэ. Тэгснээ түүнийгээ тэр үеийн цэргийн ангийн орсуудад цагаан хоолойгоор шууд орчуулж өгнө. Аавынхаа тухай хуучаас нь харахад Баян суманд нь Чүлтэмсүрэн гуайн хэрэг тус мундахгүй их гардаг байсан бололтой.

“Аав бид хоёр хаа нэг хавх тавина. Нэг удаа би аавтайгаа хавхаа эргээд явж байтал хярс хавханд орсон байснаа хавх нь дутуу буусан уу, яасан зугтчихсан. Би чулуу аваад шидтэл яг сарьсан хоншоорон дундуур нь цохиж билээ. Аав тэгтэл “Миний хүү чинь яасан мэргэн юм бэ” гэж хэлж байсан даа. Би хүүхэд байхдаа баримжаалах чадвар их сайн байсан шиг байгаа юм. Нисэж яваа шувууг чулуугаар цохиод унагаадаг, хулганыг чавхаар агнадаг байж билээ. Мөр дагаж явсаар нэг хярс хөлдөөд үхчихсэн байсныг олсон. Их л ажигч гярхай байж. Аав маань нэлээн сэтгэл судлаач хүн байсан байх аа. Намайг 3-р ангид байхад “Хоригдлын сэтгэл судлал” гэдэг ягаан хавтастай номыг унш гээд авчирч байлаа. Хүнийг танихад, хүний сэтгэл зүйг мэдэхэд хэрэг болно гэж бодсон байх л даа. Бас нутгийн хэлц их бичдэг судлаач хүн байжээ, аав минь. Хүүхэд байхад би өвлийн өвгөнөөс бэлэг авна аа, болоогүй. Аав маань өвлийн өвгөн болоод л, би ааваасаа бэлэг авдаг байсан тэр үе маань хамгийн сайхан үе байлаа.”

-Ингэхэд та хэдтэйдээ аавыгаа алдсан юм бэ?

-Гуравдугаар ангид байхдаа.

Тийм жаахан хүүдээ томдмоорүгзахиас хэлж, тийм жаахан хүүдээ томдмоор ном уншуулж, тийм жаахан хүүдээ дэндүү олныг мэдүүлээд тэр мундаг аав эртээ явчихаж.

Тэгтэл олоон жил аав гэдэг ачтаныхаа дэргэд алдах юмгүй оноотой, дутах юмгүй бядтай, аавдаа алгадуулж, даруулгатай өссөн хүү мэт торниж, эдүгээ хань үрсээ бүтэн жаргаан,эгэл зөв санаандаа л заяа нь түвшин яваа ноён нуруутай эрийн тухай хууч ингээд дуусахгүй ээ.

Аавын орон зайн хэлхээс

Арай л эрт явчихаж дээ, аав нь. Тооны хүрдээс төдийлөн хэтэрч цээжлээгүй жаахан хүү 7 өнчин хүүхэдтэй үлдсэн ээжийнхээ том хүү болон хоцорч, үеийнхэн нь тэвэг ч олигтой өшиглөж сураагүй байхад яавал ээждээ нэмэр болох бол гэж, яавал эгч нарынхаа хэлснийг хийх үү л гэж бодлоо чилээж үдсэн хүүхэд насаа тэр “Хүүхэд байхдаа би арай л илүү ачаа үүрсэн шиг байгаан” гэхээс илүүгээр үл харуусч,дурсана.

Дороо 4 дүүтэй, дээрээ хоёр эгчтэй, отгон дүү нь өлгийтэй үлдсэн тэр үе түүний хувьд бол ердөө 3-р ангийн л хүүхэд ахуй цаг. Гэвч тэрээр аавыгаа алдсаны дараах зунаас эхлээд амралтаараа ажил хийе гэж ээжийгээ шалдаг болжээ. Тэгээд 5-р ангид байхын зун сумынхаа уурын зуухны яндан экран хоолой утааны хий зэргийг цэвэрлэж, үнс нурмыг нь нэг бүрчлэн гаргаж, өрөөнүүд усны танкны өрөө гээд бүгдийг цэвэрлэж гэнэ. Цалинтай, орон тооны, бас том хүний сар хийх ёстой ажлыг сар хүрэхгүй хугацаанд хийж дуусгаад анхны цалин 480 төгрөг ээждээ авчирч  ирэхэд “Би нягтлангийн 420 төгрөгний цалинг хоёрхувааж авдаг байхад, миний хүү ээждээ ийм их мөнгө авчирлаа” гээд ээж нь бөөн баяр болжээ.

Арван хэдхэн настай балчир хүүхдийн тухайд ээжийнхээ баярлаж байгааг ч анзаарахгүй өнгөрч болох л. Тэгтэл яг тэр агшныг харж зогсохдоо л илүү ихээр баярлуулах гэсэн хүсэлдээ сэтгэл нь яаран тэмүүлж байж. Хувь тавиланг ухаарлаа ухаарлаа гэхэд тиймхэн хүүхдэд бол халгамаар ажил хийсэн байж хожмообүр хонь угааж, жаахан том ангид ороод үхэр угааж, хоёр эгчийнхээ хий гэсэн болгоныг хийсээр хийж чадахгүй ажил түүнд байсангүй. Угааж арчих гэр орон цэвэрлэх гээд 8-р анги төгсөн төгстлөө ээждээ тусалсан хэрнээ сурлага сайтай,сагс теннис тоглох, дуулах гээд спорт урлагтаа ч мундаг хүүхэд болон өсчээ.

Аавынх нь бэлгэнд авсан янжуур сервантаар нь дүүрэн үлдсэн байхад ааваасаа өнчирч хоцорчихоод тамхинд ороогүйүлдэх айлын том хүү хэд байх бол? Тавдугаар ангид байхдаа анхны цалингаа ээждээ авчирчихаад цалингаас нь буцаасан мөнгөөр шатар авна гэж олон сар хадгалах 5-р ангийн жаалхан хөвүүн хэр олон бол? Үүр шөнийн заагаар наймын хувин сугавчилж өглөө бүр үнээ саахэрэгтэй хүүхэд тэгэхэд хэр олон байсан бол? Гэрээ цэвэрлэж хоолоо хийн, дүү нараа усанд оруулж, захны даавуугаа өөрөө хаддаг байсан тэр л балчир үед нь айлын хүүхдүүд харин ямаршуу тоглоомоор тоглож байсан бол оо? Аавгүйдээ тэр дутаагүй, харин ч аавгүй амьдралынхаа орон зайг нөхөж явсандаа тэр өнчирч үлдсэн дүү нар ээж эгчийнхээ наран байсан нь илт. Гэвч үүнийгээ ч мөн тэрээр дөвийлгөсөнгүй. Харин ч өөрийгөө цаг ямагт голж, хагацал үзсэн ар гэртээ нэмэр тус болох тухай л бодож, хүүхэд насандаа тэр удаан байхыг хүссэнгүй ээ.

Үеийнхэн ньбөмбөг өшиглөж байхад ингэсхийж өнгөрүүлсэн бага насныхнь ард хүний тоо бодож өгчихөөд хөөгдсөн конкурсын паян, амжилт гаргасан жинхэнэ эрчүүдэд олддог чөлөөний хуудсанд баярлалгүй, ганц кино үзчихээд эргээд ангидаа ирдэг хуйхтай бага дарга, марш тактикийн бэлтгэл зэрэгт чирэгдэж ядарсан нөхрийнхөө буу аранзыг өөрийнх дээрээ нэмж үүрсэн шөрмөс заасан төгс байлдагч гээд хүний л амьдралын жим мөр ар араасаа л хөвөрч. Ленинградын цэргийн академид шалгалт өгөөд нэгдүгээрт жагсаж тэнцсэн ч тухайн цаг үеийн өнгө, сэтгэл хөөрлөөр хандалгүй эх орондоо үлдсэн нь хожмоо Монгол улсын дулааны шугам сүлжээ гэх их айлтай бүхий л амьдрал хувь заяагаа холбон, амаргүй олон ажлыг амжилттай бүтээх гэсэн зөн совингийнх нь эхлэл байсан гэлтэй.

Үеийн залуучууд охид эргүүлсэн оюутан насанд ч ээжийнхээ атгуулсан халаасны хэдэн мөнгийг оюутны амьдралдаа хүргэх гэж галт тэргэнд “туулайдах” төдийхөнд л дэггүйтэж, өртөө хоорондын зардал төдийхнөөр л гэм үйлдэж байснаас биш, хүмүүний их амьдралын өмнө ер нь “даваа буруугүй” гэгээн түүх.

Нэг иймэрхүү л гүндүүгүй нэгэн гэдгийг нь утасны цаанаас авсан арваад хүний хариу батлах ажгуу.

“Байна уу, та Чүлтэмсүрэнгийн Цогтсайхан гэдэг хүний талаар хэлж өгөөч?”

 “Манай Цогоо дэндүү хүн сайтай залуу даа” , “Хүн чанартай тусч хүн дээ”, Хүний мөстэй сайн эр хүн”, “Хүнд ганц сайн найз байдаг бол манай Цогоо хүн болгоны тэр ганц найз нь л байдаг юм даа” гэх зэргээр бүгдл адилхан хариулт хэлж байв. Аль ч цаг үед ямар ч магтаалдтэрээр “төрөл арилжаагүй”.

Тийм ээ, тэр яах ч аргагүй цагаан гартан байв. Хар нялхаараа уурын зуухны яндан хөөлж, хонь, үхэр угааж гараа харлуулах тусам насан туршийнх нь мөр үйлс цайрч, үлдсэн эгэл амьдралынх нь туулсан замзөв байсны томоо шагнал болох таван сайхан хүүхэд,төлөв даруу эхнэр Бурханаас түүнд заяажээ.

Өөрөөөдийхнөөрөө аавгүй хоцорч үлдсэн юм байж аавыгаа даган өмөлзөх ач хүүгээ, хүүд нь эрхлэн туних бэрийгээ, ууган хүүгээ санах ханийгаа гээд алийг нь ч эх орны дуудлагаар тэр сольсонгүй. Таван цаас төлсөн болоод хаачихаж бас болдог болсон цэргийн албанд тэр хүүгээ мордуулахдаа “Аавын бийд хүн болон алив юмны хатуу хөтүүтэй танилцах учиртай,” хэмээн “хатуурхах” аавууд тийм олон бил үү? Жудаггүй энэ нийгэмд хань, үрээсээ илүүд шунаагүй эр тийм элбэг бил үү?

“Хорь хүрээд бяр суухгүй бол бүү хүлээ, гуч хүрээд ухаан суухгүй бол бүү хүлээ, дөч хүрээд хөрөнгө суухгүй бол бүү хүлээ” гэдэг. Тэр энэ бүх цаг үеийнхээ эзэн нь байсан чбусдыг гэсэн мөс чанар,бодол үйлсийг нь юу ч өөрчлөөгүй юм.

Тэр нэгэн мундаг аавын үргэлжлэл гэгээн зам татуулсаар явна аа.

Ч.Цогтсайхан 4 хүүгийн хамт

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

… ЗОЧИН
… Сайхан бичжээ.
Зарим аймгийн баяр наадам, бүсийн морин уралдааны товыг тогтоожээ

Зарим аймгийн баяр наадам, бүсийн морин уралдааны товыг тогтоожээ

1 цаг 34 мин
М.Даваажаргал: Сүмог дэлхийд сурталчлан таниулахын төлөө зүтгэнэ

М.Даваажаргал: Сүмог дэлхийд сурталчлан таниулахын төлөө зүтгэнэ

1 цаг 43 мин
Г.Тэмүүлэн: Нам доторх залуу үеийн төлөөлөл болж ил тод, нээлттэй өрсөлдсөн нь нэр төрийн хэрэг байлаа

Г.Тэмүүлэн: Нам доторх залуу үеийнхээ төлөөлөл болж ил тод, нээлттэй өрсөлдсөн нь нэр төрийн хэрэг байлаа

3 цаг 34 мин
Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ

Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ

3 цаг 50 мин
Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн жагсаал бослого болон өргөжсөн үү?

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Лос Анжелес хотноо үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг зогсоохоор үндэ

8 цаг 24 мин
Ж.Золжаргал: Үр дагавар болсон утаанд биш дулаалгад мөнгөө зарцуулъя

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай цаг үеийн зарим асуудлаар  ярилцлаа.  

8 цаг 24 мин
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар Засгийн газраа дангаараа байгуулна гэжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг парламент хэлэлцэж, олонхын саналаар огцруулсан билээ. 

8 цаг 24 мин
Б.Дэлгэрсайхан: “Чайна энержи” компанид давуу эрх олгосон зүйл байхгүй

Б.Дэлгэрсайхан: “Чайна энержи” компанид давуу эрх олгосон зүйл байхгүй

21 цаг 27 мин
ТҮЦ эрхлэгчид МАН-ын бага хурлын гадаа эсэргүүцлээ илэрхийлэв

МАН-ын бага хурал хуралдаж байгаа Тусгаар тогтнолын ордны гадаа /2025.06.09-нд

23 цаг 48 мин
Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

23 цаг 57 мин