Зургаан настнуудын бүртгэл энэ долоо хоногт дуусна

2017-05-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

2011 онд төрсөн зургаан настнууд энэ жил, нэгдүгээр ангид элсэн орно.  Ирэх намар дунд сургуулийн босго алхах бяцхан сурагчдыг харъяа сургуулиуд нь бүртгэж дуусах шатандаа орж байна.  Нийслэлийн боловсролын газраас хамран  сурах тойргийг шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор нэгдүгээр ангид элсэгчдийг дөрөвдүгээр сарын 26-наас эхлэн бүртгэсэн. Бүртгэл энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.  “Энэ жил нэгдүгээр ангид  32623 хүүхэд элсэнэ. 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн бүх хүүхдийг хамруулна. Таван настай буюу 2012 онд төрсөн хүүхдийг бүртгэхгүй. Хамран сургах тойргийн хүүхдүүдийг ямар нэгэн элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж элсүүлнэ. Элсэгчдээс бүртгэлийн хураамж , төлбөр тооцоо авахгүй” гэдгийг албаныхан хэлэв. Хэрэв та зургаан настай хүүхдээ харъяа сургуульд нь бүртгүүлж амжаагүй бол  хүүхдийнхээ төрсний гэрчилгээ болон эцэг эхийн цахим үнэмлэхийн эх хувийг хуулбарын хамт, нэг хувь цээж зурагтай бүрдүүлээд, сургуульд нь амжиж бүртгүүлээрэй. Шаардлагатай тохиолдолд  хамран сургах тойргийг нь баталгаажуулах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нь лавлагаа болон үзэх юм байна.

 

БАЯНЗҮРХ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХАМГИЙН ОЛОН ЗУРГААН НАСТАНТАЙ

 

Хамран сурах тойргийн хүүхдүүдийн урьчилсан мэдээг дүүрэг, хорооноос нь гаргаж сургуулиудад нь тарааж дуусчээ.  Өмнөх жилүүдийн  зургаан настнуудын  бүртгэлээс харахад, нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд хамгийн олон зургаан настантай байв.  Тухайлбал, Баянзүрх дүүрэгт л гэхэд  төрийн өмчийн 20 сургууль байдаг. Харин хамгийн олон хүүхэд ногдож байгаа нь 84, 14 дүгээр сургууль гэдгийг багш нар нь хэлж байна. 

 

ХУВИЙН СУРГУУЛИУДЫН ТӨЛБӨР ХЭДЭЭС ЭХЛЭХ ВЭ?

 

Нэгдүгээр ангийнхны  элсэлтийг энэ жил төрийн болон төрийн бус сургууль гэж ялгалгүйгээр зэрэг зохион байгуулж буй. Хэдийгээр нийслэлийн захад оршин суудаг ч хүүхдээ хотын төвийн сургуульд элсүүлэх хүсэлтэй эцэг эх байдаг. Тиймээс Нийслэлийн боловсролын газраас “Бүх сургуулийн сургалтыг сайжруулах бодлого барьж байна. Мөн бага ангийн багш нарыг чанартай бэлтгэхэд анхаарсан. Сургууль бүрийн сургалтын чанарыг сайжруулж, сайн муу гэсэн яриа, ялгаа заагийг арилгах чиглэлд олон ажлыг төлөвлөн хийж байгаа”-г албаныхан онцлов. Одоогоор улсын хэмжээнд 140 орчим хувийн хэвшлийн сургууль үйл ажиллагаа явуулж байгаа аж. Өнгөрсөн жилийн хувьд хамгийн өндөр төлбөртэй нь “International School of Ulaanbaatar” буюу Улаанбаатарын олон улсын дунд сургууль байсан. Тус сургууль төлбөрийн хувьд хоёр сонголттой. Хэрэв таны хүүхдийн сургалтын төлбөрийг албан байгууллагаас тань төлөх бол 30 мянган ам.доллар буюу өнгөрсөн жилийн ханшаар ойролцоогоор 51 сая орчим төгрөг байсан. Харин бусад сургуулийн төлбөр энэ ханшаас доошлоод жилийн гурван сая орчим төгрөгийн төлбөртэй байна. Сургалтын төлбөр нь хоёр сая төгрөг дотор багтаж байгаа хувийн сургууль гарын 10 хуруунд тоологдохоор цөөн байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12