Ерөнхий сайд ипотекийн зээл хэрхэн үргэлжлэх талаар ам нээсэнгүй

2017-05-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

Өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат барилга, бүтээн байгуулалтын талаар УИХ-ын чуулганд мэдээлэл хийлээ. Хямд өртөгтэй, хэдэн айлын орон сууц ашиглалтад орсон, "Түрээсийн орон сууц хөтөлбөр"-ийн хүрээнд хэчнээн иргэн хямд төлбөртэй төрийн түрээсийн орон сууцанд амьдрах болсон, цаашид хэдэн айлын орон сууц баригдахаар төлөвлөгдсөн, ипотекийн зээлийн хөтөлбөрт хэдэн иргэн хамрагдсан гэх зэргээр өмнөх Засгийн газрын үед хэрэгжсэн бүтээн байгуулалтын хүрээнд хийгдсэн ажлууд түүний мэдээлэлд дурдагдав. “Чингис бондын хөрөнгөөр орон сууцны хорооллууд барьсан, "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" нэрийн дор их хэмжээгээр бэлэн мөнгө хэвлэж ипотекийн зээлийг санхүүжүүлсэн” хэмээн өмнөх Засгийн газруудаа буруутгадаг атлаа, нүдэнд харагдаж, гарт баригдаж байгаа бүтээн байгуулалтууд, 90 мянган иргэнийг орон сууцтай болгосон "Ипотекийн зээлийн хөтөлбөр"-ийг Ерөнхий сайд их л нүүр бардам дурдаж байна лээ. Гэсэн санхүүжилт нь хязгаарлагдмал байгаа "Ипотекийн зээлийн хөтөлбөр"-ийн эх үүсвэрийг хэрхэн нэмэгдүүлэх, орон сууцны урьдчилгаа төлбөрөө төлж зээлд хамрагдах боломжгүй иргэдийг ямар арга замаар орон сууцжуулах, түрээслэгч иргэн төрийн түрээсийн орон сууцанд амьдрах хугацаандаа төлбөрөө төлж, яваандаа өмчилж авдаг системийг хэрэгжүүлэх, эсэх талаар ам нээсэнгүй. Олон тооны орон сууц ашиглалтад орсон хэдий ч бодит худалдан авалтаар баталгаажсан эрэлт байхгүй байгаа энэ үед ашиглалтад орсон болон цаашид ашиглалтад орох төрийн орон сууцны талаар л яриад өнгөрсөн нь хангалтгүй санагдав. Өмнөх Засгийн газруудын үед хийсэн ажлуудыг нэгэнтээ дурдсан юм чинь, иргэдээ орон сууцжуулдаг гадны туршлагуудыг хэрэгжүүлэхээр судалж, төлөвлөж байсантай нь ч сайтар танилцах хэрэгтэй. Олон улсын туршлагаас харахад  зөвхөн түрээслэх ,түрээсэлж байгаад өмчлөх, ямар нэгэн урьдчилгаа төлөхгүйгээр түрээсийн төлбөр дээрээ байрны үнийг шингээн төлөх байдлаар өмчлөх гэсэн гурван хувилбар гадны орнуудад хэрэгждэг байна. Эдгээр хувилбарыг ашиглан иргэдээ орон сууцжуулахад анхаарах шаардлагатай. Өөр олон ажил таныг хүлээж байна.

Эх сурвалж:polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12