Г.Уянга: МАНАН-гийн толгойлогч Ц.Элбэгдоржийг буулгахгүйгээр Монгол хүндрэлээс гарахгүй

2017-05-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

УИХ-ын гишүүн асан Г.Уянга энэ сарын 1-нээс эхлэн төв талбайд суулт зарлаад байгаа. Тэрээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах шаардлага тавьж, олон нийтийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Тэрээр өчигдөр тэмцлийнхээ талаар олон нийтэд мэдээлэл хийв. Энэ үеэр түүнтэй ярилцлаа.

-Та Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах шаардлага тавин олон хоног суулт зарлалаа. Ямар үндэслэлээр ийм шаардлага тавив?

-Монгол Улсад үлэмж их татвар төлөлгүй нуун дарагдуулсан Жастин Капла нарын этгээдүүдийг хууль зөрчин өршөөж, улсад үлэмж их хохирол учруулсан, төрийн эрх барих дээд байгууллага УИХ-тай зөвшилцөхгүйгээр Байнга төвийг сахих статус гэгчийг дэлхий нийтэд шууд зарласан, хуульд заасан хугацаанд үйл ажиллагааныхаа тайланг УИХ-д танилцуулаагүй зэргийг үндэс болгож байна. Мөн дээр нь шударгаар ажил албаа хашиж байгаа шүүгдчийг хавчин гадуурхаж, ажилгүй болгох, шүүхийг өөртөө үйлчлүүлж шүүхийн шийдвэрт нөлөөлөх нь хэрээс хэтэрсэн, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьчлах далд ажиллагааг зохион байгуулахад оролцсон гэж үзэж байгаа. Энэ мэтчилэн хууль зөрчсөн олон ажиллагааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зохион байгуулж байгаа нь түүнийг огцруулах хангалттай шалтгаан.

-Ерөнхийлөгч тун удахгүй ажлаа өгөх хуулийн хугацаа ирж байна. Ийм үед огцруулах асуудал ярих нь хэр зөв бэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч хоёрхон сар болоод явна. Гэхдээ Ц.Элбэгдорж гэж хүн аль хэдийнэ биш болсон. Монголд өнөөдөр МАНАН гэж эрх ашгийн, эдийн засгийн том бүлэглэл байгааг бүгд мэдэж байгаа. Гэхдээ монголчууд бид энэ бүлэглэлийг яг хэн бэ гэж биежүүлж ойлгохгүй байна. Монголд өнөөдөр маш сайхан амьдарч гадаад дотоодод зугаалж байгаа, өвөл болохоор утаанаас дайждаг, гадаадын өндөр үнэтэй эмнэлэгт эмчлүүлдэг, мөнгөний тоо мэддэггүй 20000 хүн байдаг. Тэр бол 2000 гэр бүлд хамаатай хүмүүс. 2000 гэр бүлийн толгой 20 албан тушаалтан байгаа. Тэднийг удирдаж, хөтөлж, чиглүүлдэг, тэжээдэг, тэтгэмж өгдөг МАНАН бүлэглэлийн толгойлогч Ц.Элбэгдорж, С.Баяр хоёр юм. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн суудлаас нь хугацаанаас нь өмнө огцруулах ёстой гэж байгаа нь энэ бүлэглэлийн толгойг, өөрөөр хэлбэл, Монголын эдийн засаг, санхүүгийн бүлэглэлийг эрхшээж байгаа толгойг таслах зорилготой. Өнөөдөр энэ бүлэглэлийн эрхшээлд Монголын банк санхүүгийн байгууллага, УИХ, Засгийн газар, экспортын гол бүтээгдэхүүнүүд нь байна. Тухайлбал, “Оюутолгой”-гоор дамжуулаад “Эрдэнэт”-ийг авсан байна.  Зэс, нүүрсний экспорт бүлэглэлийн гарт байна. Бид МАНАН бүлэглэлийг тас цохиж аварга мангасыг амийг таслахгүйгээр Монгол өнөөдөр энэ хүндрэлээс гарч чадахгүй.

-Ирэх лхагва гаригт олон нийтийг хамарсан суулт болно гэв үү?

-Бидний тэмцэлд 5000 гаруй иргэн дэмжиж гарын үсгээ өгсөн. Тэдгээр иргэдийг ирэх лхагва гаригт Сүхбаатарын талбайд 11:00 цагт хуран цуглаж сүүлийн өдрийн суултад нэгдэхийг уриалж байна. Бид олон жил МАНАН бүлэглэлийн гар хөлтэй нь тэмцлээ. Нэгийг нь таслахад нөгөө нь ургадаг. Бүлэглэлээс салбарласан гар хөлтэй нь мянга тэмцээд нэмэргүй. Бид амийг нь базахгүй бол, амь нь байгаа алтан өндөгийг нь хагалахгүй бол энэ бүлэглэл амьдарсаар байх юм байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч хэзээ явахаас үл хамаарч энэ бүлэглэлийг таслахын тулд С.Баяр, Ц.Элбэгдорж гэж хоёр хүнийг албан тушаалаас нь салгах нь хамгийн чухал байна. Түүнээс биш хэн нэгэн хүн улс төр шоу хийх гээд Ц.Элбэгдоржийг явах гэж байхад нь дайраад байгаа юм биш. Дээрээс нь Ерөнхийлөгч хугацаа нь дуусаад хууль ёсоор дараагийн Ерөнхийлөгчид ажлаа хүлээлгээд өгөх, хугацаанаасаа өмнө хууль зөрчсөн учраас огцрох хоёр тэнгэр, газар шиг том ялгаатай. Ерөнхийлөгч хугацаа нь дуусахад хуулиар тусгай хангамж эдэлдэг. Дөрвөн жил Улсын тусгай хамгаалалтад байна, улсын унаа, холбоогоор үнэгүй үйлчлүүлнэ. Дээрээс нь насан туршдаа сайдын цалинтай тэнцэх цалин хангамжийг авна. Хэрэв огцруулбал энэ хангамж олгогдохгүй. Мэдээж энэ хангамжаас дутахгүй маш их баяжсан, бүлэглэлийн толгой учраас энэ хангамж юу ч биш. Гэхдээ Монголын ард түмэн энэ хүнд хариуцлага тооцож энэ бүх хангамжийг таслах ёстой. хугацаанаасаа өмнө огцруулж чаддаг юм, болдог юм гэж бид харуулах ёстой. бүлэглэлийн толгой учраас таслах гэж бид тэмцээд байгаагаас биш Ц.Элбэгдорж гэж хувь хүний эсрэг тэмцэл биш юм. Монголчууд бид хонь шиг чимээгүй өрлүүлж амьсгал хураах уу, чоно шиг хавханд орсон хөлөө тас хазаад босч тэмцэх үү гэдэг сонголт байна.

Эх сурвалж: www.polit.mn

Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

6 цаг 43 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

6 цаг 43 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

6 цаг 43 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

17 цаг 34 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Өчигдөр 12 цаг 23 мин
Болор цомын эзэн яруу найрагч С.Начин: "KHARKHORUM" фестивальд хүрэлцэн ирж, оюун санаа, сэтгэл, дотоод хүнээ урлагаар баярлуулаарай

Улаанбаатарын нам гүн үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг я

Өчигдөр 12 цаг 03 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

Өчигдөр 11 цаг 56 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

Өчигдөр 06 цаг 00 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

Өчигдөр 06 цаг 00 мин