
Т.ДАЛАЙ
ОХУ-д тэмцээнд оролцоод буцаж явсан монголын хүүхдийн уран гимнастикийн баг өчигдөр /05.07/ замын осолд орсон тухай эх сурвалж мэдээллээ. Монголын баг тамирчдын сууж явсан аяллын автобус, Байгаль нуурын бүс Чита мужаас 52 км зайд осолдсон байна. Автобусанд 23 хүн сууж явснаас 6-10 насны 18 хүүхэд байжээ. Урьдчилсан мэдээллээр 18 хүүхдийн хоёр нь толгойндоо хүнд гэмтэл авч орон нутгийн эмнэлэгт хүргэгдээд байгаа аж. Одоогийн байдлаар осолдсон хүүхдүүдийн биеийн байдал харьцангуй тогтвортой байгаа хэмээн мэдээллээ.
Эх сурвалж: www.polit.mn