Хүүхдээ өршөөе

2017-05-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.СОДБИЛЭГ

Дэлхий дахинаа энэ өдрүүдэдХүүхдийг зодож шийтгэхгүйбайх аян үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, дэлхий даяараа хүүхдээ буруу зүйл хийснийх нь төлөө зодож шийтгэдэггүй, бие мах бодийн хүчирхийлэл үйлддэггүй, эрүүл, тайван, жаргалтай ирээдүйн төлөө нэгдэж, эцэг, эхчүүд, томчуудыг уриалан дуудаж байгаа юм. АНУ-ын санаачилгаар 1998 оноос эхэлсэн энэхүү аян өдгөө дэлхийн 50 гаруй орныг нэгтгээд, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, зодож шийтгэх, бүх төрлийн эрхийг нь хамгаалах хамгийн том индэр болж чадаж буй. Тэгвэл үүнд манай улс 2006 оноос Хүүхдийг Ивээх Сангийн санаачилгаар нэгдсэн байдаг. Тус байгууллагаас хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход чиглэсэн нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бүхий л орчинд хуулиар хориглохыг эрх баригчдад болон олон нийтэд ухуулан сануулж ирсэн байдаг. Тухайл бал, 2006 онд Боловсролын тухай хуульдБагш нь сурагчийн бие махбодод халдах, тэдэнд сэтгэл санааны дарамт үзүүлэхийг хориглонозэрэг хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр нэмэлт өөрчлөлтүүд оруулж, хүүхдийн шийтгэлийг хуульчлан хориглож чадсан нь хүүхдийн сурах орчинд гарсан маш том дэвшил юм. Мөн 2016 онд батлагдсан Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулиудад хүүхдийг нийгмийн бүхий л орчинд зодож шийтгэхийг хориглох заалтуудыг тусгахад ихээхэн нөлөөлж, судалгаа, шинжилгээ, эрх зүйн дутагдалтай орчны бодит байдлыг гаргаж өгч чадсан. Тодруулбал, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7.1.”Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй.”, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 2.6. “Хүүхэд, өсвөр насны хүнийг халамжлах , эмчлэх, удирдан чиглүүлэх, тэдэнд боловсрол олгох үүрэг хүлээсэн эцэг, эх, асран хамгаалагч, бусад хүн тэднийг хүмүүжүүлэх, алдаатай зан авирыг нь засахдаа бие махбодын болон доромжлон гутаасан бүх төрлийн шийтгэлийн арга хэрэглэхийг хориглоно.”, мөн хуулийн 5.4.”Эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, хамаатан садан, багш сурган хүмүүжүүлэгч нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, боловсрол олгох, асран хамгаалахдаа хүчирхийллээс ангид хүмүүжлийн арга хэрэглэнэгэсэн заалтуудыг оруулснаараа хүүхдийн эсрэг бүх төрлийн шийтгэлийг Монгол Улс бүх орчинд хориглож чадсан юм. Ингэснээр Монгол Улс бүх орчиндоо хүүхдийг зодож шийтгэхийг хориглосон дэлхийн 49 дэх улс болсон юм. Гэхдээ энэ хууль манайд бүрэн дүүрэн хэрэгжиж чадаж байна уу. Үүнийг манай улсад хүүхдийг зодож шийтгэхэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг талаар нэгдсэн үндэсний хэмжээний судалгаа одоогоор хийгдээгүй боловч Хүүхдийг ивээх сангаас энэ онд хийсэнӨсвөр үеийнхний дуу хоолойсудалгааны дүнгээс харж болох юм.

 

ХҮҮХЭД ХАМГИЙН ОЙР ДОТНЫ, ХАЙРЛАЖ ХҮНДЭЛЖ ЯВДАГ ЭЦЭГ ЭХ, АХ ЭГЧДЭЭ ЗОДУУЛЖ, ШИЙТГҮҮЛСЭЭР БАЙНА

 

Тус судалгаанд хамрагдсан 1236 хүүхдийн 40.7 хувь ньБусад хүүхдийг зодуулж дээрэлхүүлж байхыг харсанхэмээжээ. Түүнчлэн 2015 онд Монгол Улсаас НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хороонд илгээсэн хүүхдийн илтгэлийг бичихэд 11-18 насны 108 хүүхэд, судалгаанд 3285 хүүхэд оролцсон бөгөөд зарим үр дүнгээс дурдвал, Хүүхэд гэр бүлдээ хүчирхийлэлд өртсөөр байна, “Хүүхдийн эсрэг хүчирхийлэл улам бүр холоос биш тун ойрын хүмүүсээс, тодруулбал эцэг, эхчүүдийн зүгээс хэрцгийгээр үйлдэгддэг болсонд бид харамсаж байна”, “Хүүхэд болон гэр бүлд зориулсан сэтгэлзүйн үйлчилгээ хангалтгүй байна.”Аав ээждээ зодуулж загнуулж, сэтгэл санааны хүчирхийлэлд өртдөг байдал нь хүүхдийгэцэг эхтэйгээ өөрт тохиолдсон бүхий л асуудлын талаар илэн далангүй ярилцаж, зөвлөгөө авах боломжийг хааж байна. Хүүхэд өөрийн хамгийн хайртай хамгийн ойр дотны хүмүүс нь байх ёстой гэр бүлийнхээ хүмүүст асуудлаа ярьж, зөвлөлдөж чадахгүй байна. Эцэг, эхийн анхаарал халамж хангалтгүйгээс, хүүхдүүдийн эрх зөрчигдсөөр байгаа бөгөөд хүүхдээ хүмүүжүүлэх нэрээр хүчирхийлдэг эцэг эхчүүд байсаар байна. Эцэг, эхчүүд өөрт тохиолдсон асуудлынхаа стрессээ хүүхэддээ гаргаж бие махбодын болон сэтгэл санааны хохирол учруулсан хэрэг гарсаар байна. Гэр бүлдээ элэг бүтэн байгаа ч эцэг, эхийн архи, согтууруулах ундааны хамаарлаас болж олон хүүхэд гэртээ айдас дүүрэн амьдарч байнагэжээ. Түүнчлэн хөдөө орон нутаг болон хотын 1198 хүүхдээсЧи гэртээ зодуулж байсан уугэж асуухад 48 хувь нь гэртээ бие махбодын шийтгэл амсч байсан гэж хариулжээ. Энэ нь манай улсад хүүхдийг зодож шийтгэдэг, зодож шийтгэж байгаагаа хүмүүжүүлж байна гэж зөвтгөдөг буруу хандлага эцэг, эхчүүдийн дунд байсаар байгааг илтгэж байгаа юм. Залуу эцэг, эхчүүдэд хүүхдээ яаж хүмүүжүүлэх талаар мэдээлэл хомс, өөрөө багадаа зодуулж өссөн болохоор хүүхдээ зодохдоо огт эмзэглэдэггүй, ажлын стресс, уур уцаараа жаахан хүүхдэдээ гаргадаг зэрэг шалтгаануудын улмаас хүүхэд хамгийн ойр дотны, хайрлаж хүндэлж явдаг эцэг эх, ах эгчдээ зодуулж, шийтгүүлсээр байна.Өөрөөр хэлбэл, Хүүхдийг бүх орчинд хамгаалах, хүчирхийлэлгүй өсгөх хууль батлагдсан ч одоогоор бүрэн хэрэгжиж чадахгүй байна.

 

ТА ХҮҮХДЭЭ ЗОДОЖ ШИЙТГЭХГҮЙГЭЭР ХЭРХЭН ЗӨВ ХҮМҮҮЖҮҮЛЭХ ВЭ

 

Эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчид, ерөөс хүүхэдтэй ажилладаг, тэдэнтэй харилцдаг хэн бүхний хүүхдээ хүмүүжүүлэн сургахдаа алддаг буюу анхаардаггүй нэг зүйл бол хүүхэд л бол хүүхэд гэж амарчлан ойлгож, нэг л арга барилаар харилцдагт оршдог. Угтаа тухайн хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, биеийн өсөлт бойжилт, зан чанар, сэтгэлзүйд гардаг эерэг ба сөрөг өөрчлөлт, хэрэгцээ, сонирхол, үзэл хандлага зэргийг нарийн ялган мэдэж, түүндээ түшиглэн хүмүүжүүлэх ёстой юм. “Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүйгэж ярьдагчлан хүүхэд бүр, хувь хүн бүр ялгаатай гэдгийг мартаж болохгүй. Хүмүүжлийн эерэг аргын агуулгад Монголын их зохиолч В.ИнжинашийнХөх судар”-т өгүүлснээр “0-3 насанд нь хаан мэт тахь, 4-6 насанд нь хатан мэт тойл, 6-15 насанд нь харц мэт зөвлө, 16 наснаас нь дээш хань мэт харилцгэсэн байдаг шүү дээ. Бид хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэхийн тулд дараах таван зарчмыг ойлгох хэрэгтэй.

1. Холын  зорилгоо тодорхойлох: хүүхдээ алс ирээдүйд ямар хүн болоосой гэж хүсэж байгаагаа тунгаан бодож бид өдөр тутам яг одоо тулгарсан асуудлаа шийдвэрлэхэд уур бухимдлаас зайлсхийж, сэтгэлийн хямралаа хэрхэн даван туулж хүүхэддээ найрсаг сайхан харилцаж хүүхэддээ үлгэр жишээ үзүүлэх.

2. Хүүхэдтэйгээ элэгсэг дотно сэтгэлээр харилцах ойлгуулах: Хэрэв хүүхэд эцэг эхээсээ эсвэл асран халамжилдаг хэн нэгнээс айж эмээдэг бол аливаад урам зориггүй, шударга бус, өөртөө итгэл төгс биш болдог. Хэдийгээр хүүхэд буруу хэрэг хийсэн ч гэсэн ээж нь, аав нь түүнийг үргэлж хайрладаг гэдгээ бодитойгоор харуулдаг, тайтгаруулан хамгаалдаг, хэлж ярихыг нь сонсож, бодол санааг нь хуваалцдаг, хүүхдийнхээ байр сууринаас асуудлыг харж үздэг, хүүхэддээ ямар нэгэн асуудал бэрхшээл тохиолдвол тусалж дэмждэг, урам зориг хайрладаг бол энэ нь хүүхдэд өөртөө итгэх итгэлийг өгдөг.

3. Аливааг ойлгуулах: Эцэг, эхчүүд томчууд бид хүүхдээ хорвоо ертөнцтэй танилцуулах, амьдрах арга ухааны зааж өгөх анхны багш нь. Сайн багш бол хүүхдийг ойлгож, тодорхой заавар, зөвлөмж өгч, хүүхдээс юу хүсч байгаа тодорхой ойлгуулдаг. Бас амьдралд таарах шинэ зүйлийн учир шалтгааныг тайлбарлан таниулж, хүүхдийг амжилт гаргахад дэмжиж, санал бодлыг нь сонсдог. Сайн багш хүүхдийг зодож шийтгэдэггүй, харин зааж зөвлөн, дэмжин тусладаг.

4. Хүүхэд хэрхэн бодож сэтгэдэг, юу мэдэрдгийг ойлгох: Хүүхэд бүр өөр, хүүхэд бүр ялгаатай, өөрийн гэсэн давуу болон сул талтай. Томчууд бид үүнийг ойлгож мэдэх хэрэгтэй. Хүүхэд өсч том болохын хэрээр улам ихийг сурч мэдэхийг хүсдэг. Асуултанд нь хүндэтгэлтэйгээр хариулснаараа бид түүнд өөрийгөө хүндлэхийг зааж сургана. Танин мэдэхийн тулд хийж буй оролдлогуудыг нь урамшуулж дэмжсэнээрээ бид илүү ихийг сурч мэдэх хүсэл зоригийг нь өдөөж байдаг. Хүүхэд өөрийнхөө чадварт итгэдэг бол хожмын нэгэн өдөр тохиож болох хүнд нөхцөл байдлаас гарах гарцыг олж чадна.

5. Асуудлыг шийдвэрлэх: ямар нэгэн асуудал гарвал түүнийг дээрх бусад зарчмуудаа бодож байгаад эерэгээр шийдэх нь сүүлийн зарчим.

Олонх эцэг, эх хүүхдээ буруу үйлдэл хийснийх нь төлөө зодож шийтгэдэг. Гэвч та юуг буруу хийснийг нь хүүхдэдээ зааж, зөвлөж хэлж өгөлгүй зодож, загнаад өнгөрснөөр хүссэн үр дүндээ хэзээ ч хүрч чадахгүй. Өөрөөр хэлбэл, хүүхэд яагаад зодуулснаа бус яаж зодуулснаа л санадаг гэдэгТиймээс бүхнийг дөнгөж танин мэдэж буй үрсээ ялихгүй алдаа гаргасных нь төлөө зодож, шийтгэлгүй, өршөөж, өнгөрүүлж суръя. Алдаа, бурууг нь залруулан хэлж, зөвлөж, хамтдаа суралцъя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

6 цаг 43 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

6 цаг 43 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

6 цаг 43 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

17 цаг 35 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Өчигдөр 12 цаг 23 мин
Болор цомын эзэн яруу найрагч С.Начин: "KHARKHORUM" фестивальд хүрэлцэн ирж, оюун санаа, сэтгэл, дотоод хүнээ урлагаар баярлуулаарай

Улаанбаатарын нам гүн үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг я

Өчигдөр 12 цаг 03 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

Өчигдөр 11 цаг 56 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

Өчигдөр 06 цаг 00 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

Өчигдөр 06 цаг 00 мин