Сайн дурын үйл ажиллагааны төвийг нээлээ

2017-05-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.ХАТАН

Монголын өнөөгийн нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд  хувь нэмрээ оруулж буй Иргэний нийгмийн байгууллагууд болон хувь хүмүүсийн санаачлага, оролцоогоор дамжуулан “Сайн дурын үйл ажиллагаа”, “Сайн дурын ажил” гэсэн ойлголт аль хэдийнэ танил болжээ. Гэсэн хэдий ч нэгдсэн ойлголтгүй, хууль эрх зүйн орчин нь бүрдээгүй өнөөдрийг хүрэв. Энэ асуудалд цэг тавьж, Монгол Улсад сайн дурын үйл ажиллагааг хөгжүүлэх, нэгдмэл ойлголттой болгоход шинэ алхам болж “Сайн дурын үйл ажиллагааны төв” албан ёсоор нээлтээ хийлээ.

“Сайн дурын үйл ажиллагааны төв”-ийн төсөл нь “GoandDo” олон улсын байгууллагын санаачлагаар Хөдөлмөр, Нийгмийн халамжийн үйлчилгээний Ерөнхий Газартай хамтран Койса-гийн дэмжлэг санхүүжилтээр хэрэгжиж байгаа юм. Эхний ээлжинд зургаан салбар төвийг нээжээ. 

Төсөл хэрэгжих хугацаа нь 2018 оны дуустал аж. Сайн дурын үйл ажиллагааны төвийг байгуулж, хэрэгжүүлэх газрууд нь Төрийн байгууллагуудын загвар болгон Хан-Уул дүүрэг, Баян-Зүрх дүүрэг юм. Харин Их дээд сургуулиудын загварт МУБИС, Отгонтэнгэр их сургууль бөгөөд Төрийн бус байгууллагын загвараар ADRF Монгол “Хүүхдийн Оюуны Боловсролыг Дэмжих Төв”, “Сайн хүн, Сайн нийгэм” зэрэг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагууд багтжээ.

Сайн дурын үйл ажиллагааны төв болгон тус бүр гурван сайн дурын баг байгуулж ажиллах аж. Үүнд, Зорилтод бүлгийг хүүхдэд чиглэсэн, Хүрээлэн буй орчноо өөрчлөн хөгжүүлэхэд чиглэсэн, Бүс нутгийнхаа асуудлыг шийдэхэд чиглэсэн баг байгуулахаар болжээ. 

Сайн дурын үйл ажиллагааны тухай онолын үндэслэлтэй, нийгмийн шаардлагад нийцсэн боловсрол олгох, мэргэшүүлэх, өөрийн амьдарч буй бүс орон нутаг улмаар  нийгмийнхээ өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд иргэний сайн дурын ажлуудыг зохион байгуулах, тэд хамтдаа зөвлөлдөн нэгдэж хамтдаа өөрчлөгдөн хөгжиж орчин бүрдүүлэхийн төлөө ажиллах юм байна.

Сайн дурын үйл ажиллагааг удирдан зохион байгуулагчдад зориулсан  анхны сургалтыг энэ сарын 4-нд МУБИС дээр 30 хүний оролцоотойгоор хийснээр энэхүү үйл ажиллагаа эхэлсэн юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12