Ялалтад тэмүүлсэн морьд Москвад

2017-05-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХ

Одоогоос хоёр жилийн өмнө “Ялалтад тэмүүлсэн морьд” хэмээх энэхүү хөшөөг Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулан Монголын ард түмнээс бэлэглэж байсан.

Москва хот монголчуудын сэтгэл шингээн бэлэглэсэн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний нээлтийг ялалтын баярын 72 дахь жилийг тохиолдуулан албан ёсоор нээж байгаа юм. Хөшөөний нээлт өнөөдөр /2017.05.05/ тохиож байна.

Хөшөөг  уран барималч А.Очирболд урласан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины урилгаар 2015 оны тавдугаар  сард тус улсад айлчлахдаа “Ялалтад тэмүүлсэн морьд”-ын хөшөөг анх танилцуулсан байдаг.

Зөвлөлт, Монголын дайчдын дурсгалыг хүндэтгэхийг хүссэн иргэд уран бүтээлчдийн хамтран бүтээсэн морьт хөшөө түүнээс хойш Москва дахь Монголын Элчин сайдын яамны хашаанд хоёр жил болж байгаа юм.

Хөшөөг Улаанбаатараас Москва руу ачуулахын өмнө

2015.05.07

Харин 2016 оны аравдугаар сард Москва хотын Думын дэргэдэх Хөшөө, дурсгалын байгууламжийн комиссоос хөшөөг Москва хотын Хүндэтгэлийн дэнж /Поклонная гора/ дэх цэцэрлэгт хүрээлэнд байрлуулахаар шийдвэрлэж, хөшөөний суурийн чулууг тавих ёс­лолыг арваннэгдүгээр сард зохион байгуулсан. Ингэхдээ хөшөөг 2017 онд байрлуулна гэж төлөвлөсөн байсан юм.

2016.11.03

Хөшөө байрлуулах Хүндэтгэлийн дэнж нь оросуудын бүх нийтээр хүндлэн дээдэлдэг ариун дагшин газар юм

Дэлхийн II дайны үеэр Монголын ард түмэн Зөвлөлтийн улаан армид 500 мянга гаруй агт морь бэлэглэсэн бөгөөд зөвхөн 1943 онд гэхэд фронтод хөлөглөж байсан таван морь тутмын нэг нь монгол морьд байсан гэдэг.

Манай хоёр орны найрамдлын бэлгэ тэмдэг болох ялалтад тэмүүлсэн монгол морьдын сүрлэг хөшөө ийнхүү ялалтын баярын ойн өмнө хүндэт байраа эзлэх нь ээ. 

Хөшөөний нээлтийн ёслолд оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан нар Москваг зорьжээ.

Эх сурвалж: www.news.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12