Онцлох үзвэр: “Зэв” тулаан

2017-05-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Монголын холимог тулааны “Зэв" холбоо тулааны спортыг хөгжүүлэхээр ажиллаж эхэллээ. Мэргэжлийн кикбоксын 64, 67 кг жингийн ангилалд Монголын шилдэг тулаанчид оролцох “Zev fight night -1" халз тулаан ирэх бямба гаригт болно. “Зэв” холбооны үүсгэн байгуулагч Б.Баярбямба “Бид холбоогоо байнгын тогтмол үйл ажиллагаа явуулдаг болгохыг зорьж байгаа. Нөгөө талаас “Zev” хэмээх монгол брэнд үүсгэхээр ажиллаж байна. Америкийн UFC шиг тогтмол үйл ажиллагаатай, цуврал тэмцээн уралдаан зохиодог, хүн болгонд танигдсан брэнд болох зорилготой. UFC холбоо дэлхий нийтийг хамарсан бол “One Championship” зүүн өмнөд азид, “Road” гэхэд Өмнөд Солонгос болоод азид алдартай байх жишээтэй. Харин бидний зах зээл бол манай холбооны нэрнээс тодорхой харагдаж байгаа байх. Зэв бол Их Чингис хааны есөн өрлөгийн нэг. Тэр утгаараа монгол туургатан дунд тэмцээн уралдаан зохион байгуулна, зах зээлээ ч монгол туургатнууд гэж харж байгаа” гэв.  Ирэх бямба гаригт болох халз тулаанаас шалгарсан хоёр тамирчин ирэх тавдугаар сарын 28-нд Япон улсад болох “Stant fighting network k-ing" тэмцээнд эх орноо төлөөлөн дэлхийн шилдгүүдтэй тулалдах эрхтэй авна. Энэхүү олон улсын тэмцээнийг мэргэжлийн кикбоксын K-1 -ийн хүнд жингийн дэлхийн дөрвөн удаагийн аварга Эрнесто Хоост-ын нэрэмжит “Hoost Cup" болон Японы “Kickboxing Promotion Association" байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм. Монголд болох тэмцээнийг олон улсын K-1 -ийн мэргэжлийн хоёр шүүгч ирж шүүх ба хүндэт зочноор алдарт тамирчин Эрнест Хоост ирж Монголын тамирчдад сургалт хийхээр болжээ.  

“Zev fight night -1" халз тулаанд 64 кг жингийн ангилалд “Бүгэнжюкү" клубын тамирчин, “Ирээдүй MMA" клубын дасгалжуулагч Д.Батгэрэлтэй “Heroes" клубын Н.Бат-Эрдэнэ, “Гаруда ММА" клубын Б.Гантогтохтой “One Team" клубын Г.Энхбаяр тулалдана. Харин 67 кг жингийн ангилалд “Ирвэс" клубын Н.Отгонбаатарын эсрэг “Мандал Файтинг" клубын Г.Мөнх-Од, “Бурхан халдун" клубын А.Мөнхбаатарын эсрэг “Ихэр бээлий" клубын Э.Батбаяр нар тулалдана.

Эх сурвалж:www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12