Э.Бадар-Ууган: “Авирагч сэтгүүлч”-ийг шалгаруулна

2017-05-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Монголын үндэсний олимпийн хорооны удирдлагууд өчигдөр /05.04/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Тэд өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэр болон “Токио 2020” олимп хүртэл хийж хэрэгжүүлэх гэж буй ажлынхаа талаар танилцуулсан юм. Энэ үеэр МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийг дарга Э.Бадар-Ууганаас зарим зүйлийг тодрууллаа.

-МҮОХ-ны удирдлагын багт орж ажиллаж эхэллээ. Ямар ажил хийж  эхлүүлээд байна вэ?

-Олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд хуралдаж, шинэ бүтэц, бүрэлдэхүүн, төлөвлөгөө, комисс байгуулах, МҮОХ-ны дотоод журмаа баталлаа.  Энэ үеэр “Токио-2020” зуны олимпийн наадамд оролцох баг тамирчдын ахлагчаар МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигийг сонгосон байгаа. Харин элчийг 2015 онд сонгосон байдаг. Энэ удаагийн олимпийн наадмын элчээр Хакухо  М.Даваажаргал ажиллахаар болсон. Мөн олимпизмын үзэл санааг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Токио хүрэх зам”, “Гурван үеийн алтан хэлхээ” цуврал нэвтрүүлгүүдийг бэлтгэн олон нийтэд хүргэх, өсвөр үеийнхний дунд “Олимпизм-Монголын ирээдүй” сэдэвт уралдааныг үе шаттайгаар зохион байгуулах, сар бүр шилдэг тамирчин шалгаруулах зэрэг ажлуудыг санаачлан хийж хэрэгжүүлж эхлээд байна.

-Хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд тэмцээн зохион байгуулах гэж байгаа юм байна. Энэ талаараа тодруулахгүй юу

- “Авирагч сэтгүүлч 2017” спортын авиралтын тэмцээнийг энэ сарын 20-ны өдөр зохион байгуулахаар болсон. Олон улсын олимпийн хорооноос өнгөрсөн оны наймдугаар сард “Токио-2020” олимпийн хөтөлбөрт шинээр таван спортын төрлийг оруулсан. Үүнд спорт авиралт, дугуйт тэшүүр, бейсбол-софтбол, каратэ болон серфингийн төрлүүд багтлаа.  Тиймээс энэ төрлүүдийг сурталчилах зорилгоор "Авирагч сэтгүүлч 2017" спорт авиралтын тэмцээнийг зохион байгуулах гэж байна.  Хэвлэл мэдээлэл бол олон нийтэд мэдээллийг шуурхай хүргэдэг онцгой салбар.  Тиймээс энэ тэмцээнийг эхний ээлжинд сэтгүүлчдийнхээ дунд зохион байгуулахаар боллоо.

-Тэмцээний зохион байгуулалт тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Энэхүү тэмцээнийг Монголын уулчдын үндэсний холбоотой хамтран зохион байгуулж байна. Ууланд авиралтын тэмцээнд аюулгүй байдлыг сайтар хангах нь чухал юм. Энэ асуудал дээр мэргэжлийн уулчид маань санаа тавин ажиллаж байна.  Тэмцээнд оролцох сэтгүүлчдэдээ  бэлтгэлээ хангах үүднээс үнэгүй заалыг гаргаж өгсөн. Тухайлбал тавдугаар сарын 6, 13, 18-ны өдөр 16.00-20.00 цаг хүртэл “Ursa” спорт төвд бэлтгэл хийх боломжтой. Тэмцээн маань  ч тус төвд болно. Сонирхсон  энэ сарын 15-ны өдрийг хүртэл бүртгэж байгаа бөгөөд танилцуулгаа galkhuu@olympic.mn, tungalag@olympic.mn цахим хаягаар эсвэл өөрийн биеэр МҮОХ-ны байран дээр ирж бүртгүүлж болох юм.

-Тамирчдад ямар шаардлага тавигдах вэ.  Мөн төрлийн тухайд?

-Уулын авиралтын багаж  хэрэгслийг  Монголын үндэсний уулчдын холбооноос гаргаж байна.  Тэмцээн маань эрэгтэй эмэгтэй гэсэн хоёр төрлөөр явагдана. Оролцогчид биед эвтэй спортын хувцсаа өмсөөд бэлтгэлээ сайн хангаад ирэхэд л хангалттай.  Би шагналын санг нэг сая төгрөг байхаар тогтоод байгаа.

-Бэлтгэлийн тухай тодруулахгүй юу.  Ямар хүмүүс хариуцан зохион байгуулах вэ?

-Хэрэв та тэмцээнд оролцоё гэж  шийдсэн бол “Ursa” спорт төвд мэдэгдэж хэзээ хэдэн цагт очих боломжтой вэ гэдэг хуваарьтай танилцаж болно.  Бэлтгэлийг дандаа мэргэжлийн хүмүүс зохион байгуулах учраас аюулгүй байдал тал дээр санаа зовох зүйлгүй.  Авиралтын маршрут,  тэмцээний зам, техниктэй холбоотой асуудлыг энэ сарын 18-нд болох техникийн зөвлөлийн хуралдааны үеэр дэлгэрэнгүй танилцуулах болно.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

 

 

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12