Онцгой албыг чадавхижуулсан “Говийн чоно”

2017-05-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Говийн тэнгэр нэг л хуйсагнуур. Өглөөхөн нар ээж байснаа үд дунд шороо­гоор эргэлдэнэ. Өмнийн цэнхэр говьд томилолт өвөртөлсөн хоёр  хоногийн хугацаанд говийн тэнгэр хэд ч хувирав. Ер нь байгаль цаг уурын өөрчлөлтийн энүүхэн агшинд ч бэлэн байдаг хүмүүс бол аврагчид. Цаашлаад гал, ус, газар хөдлөлт, элдэв төрлийн халдварт өвчин гээд гамшгийн бүхий л үед ард иргэдээ авран хамгаалах үүргээ хариуцлагатай бие­лүү­лэх хатуу дэгтэй хү­мүүс. Энэ үүргээ улам ба­тат­гаж, гамшгийн үед ямагт бэлэн байж хариу арга хэмжээ авахын тулд онцгой байдлын бай­гуул­лага сүүлийн таван жил олон улсынхантай хамт­ранГовийн чонодад­лага сургуулилтыг хийдэг бол­сон билээ. Тэр хэрээрээ мэд­лэгээ тэлж, туршлага зу­заан болж буй хэрэг. Үүний үр дүнд онцгой байдлын салбарын хууль эрхзүйн орчин  улам боловсронгуй болж алдаа дутагдал, ололт амжилтаа дүгнэж нэгтгээд Гамшгаас хамгаалах хуулийг саяхан батлуулсан хэмээн салбарынхан олзуурхаж байна.

 

ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН 200 ГАРУЙ ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦОЖ БАЙНА

Эдгээр өдрүүдэдГовийн чоноолон улсын дадлага сургуулилтын зургаа дахь удаагийн ээлж анх удаа орон нутагт, тэр дундаа өмнийн говьд болж байнаИнгэснээр орон нутгийнхан, өмнөд бүсийнхэн хамтраад гамшгийн үед хариу арга хэмжээ авах бэлэн байдалд суралцаж байна. Монгол Улсын онцгой байдлын байгууллага, АНУ-ын Номхон далайн цэргийн командлалтай хамтран зохион байгуулдагГовийн чоно-2017” дадлага сургуулилтын хүрээ өмнөх жилүүдийнхээс улам өргөжиж, гадаадын олон улс орноос төлөөлөл оролцов. Өнгөрсөн даваа гаригт эхэлж тав хоног үргэлжилж буй дадлага сургуулилтад хамтран зохион байгуулж буй АНУ-ын оролцогчдоос гадна Япон, Непаль, Өмнөд Солонгос, Турк, Канад, Унгар, Бангладеш, олон улсын байгууллагуудын 200 гаруй төлөөлөгч хүрэлцэн иржээ. Харин орон нутгаас говийн бүсийн Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Баянхонгор, Өвөрхангай аймгийн төлөөлөл гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиуд оролцож байна.

Ийнхүү бусад улс орноос сурч судлах, туршлага хуримтлуулах тав хоногт онцгой байдлын албаоптоороотун завгүй ажиллаж байна. Тэр хэрээр бусад орны алба хаагчид манай онцгой албаныхны ур чадварыг харж, цаашлаад дэлхийд таниулснаар оролцогчдын цар хүрээ өргөжиж байгаа хэрэг. Олон улсын дадлага сургуулилтыг гардан зохион байгуулж буй Монголын талын команд штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр сургуулилт эхлэхийн өмнөх өдөр бүрэлдэхүүнийг цуглуулжОлон хоногийн хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгийг  талаар болгож болохгүй. Энгийн ард иргэдийг хүндэл. Та бүхэн тав хоногийн хугацаанд маш их зүйл сурч, мэдэж туршлага хуримтлуулахын тулд хамаг хүчээ шавхаж ажиллана гэж бодож байнагэдгийг анхааруулав.

Говийн чоно-2017” олон улсын дадлага сургуулилт үргэлжлэх тав хоногийг маш нарийн төлөвлөж, зохион байгуулжээ. Бусад орны төлөөлөлтэй танхимын сургалт хийхээс гадна хээрийн дадлага сургуулилт, аврах ажиллагааг бодитоор хийж харуулах юм. Тухайлбал, Цогтцэций суманд нурангид дарагдсан хүмүүсийг хэрхэн аврах, хээрийн эмнэлэг дэлгэж түргэн тусламж үзүүлэх үйл явцыг тухайн газраас оролцогчдод дэлгэцээр шууд дамжуулан үзүүлж байгаа нь өгөөжтэй гэдгийг орон нутгийн онцгой байдлынхан хэлж байна.

Дадлага сургуулилтад зөвхөн онцгой байдлын салбар бус гамшгийн үед бэлэн байх чиг үүрэгтэй эрүүл мэнд, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, хил хамгаалах, иргэний нисэх гээд бүхий л салбарын төлөөлөл оролцов.

Мөн энэ үеэр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женнифер Зимдаал Галт, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар  нар дадлага сургуулилтын нээлтэд оролцож  үйл явц, бэлэн байдалтай танилцсан юм. Нээлтийн үеэр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.БадралӨмнөх сургуулилтууд бидэнд туршлага, түүх болж үлдсэн. “Говийн чоносургалт гамшгаас хамгаалах дадлага, сургалтын хувьд бас нэг бренд болж байна. Мэдлэгээ түгээе, туршлагаа хуваалцъя уриан дор зохион байгуулж энэ удаагийн сургалт өвөр­мөц онцлогтой. Гадаад улс орон, олон улсын байгууллагуудтай турш­лага солилцож шинэ дэвшил шинэ санаа, туршлагыг Монгол Улсын гамшгаас хамгаалах ме­неж­ментийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилготойгэдгийг онцлов.

Н.Наранбаатар: ГАМШГИЙН ҮЕИЙН НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭЛТЭД ЗОРИУЛСАН ТАЛБАЙГ ТАМГЫН ГАЗРЫН МЭДЭЛД АВСАН

 

Сүүлийн жилүүдэд говийн бүсэд газар хөдлөлийн чичирхийлэл нэмэгдэж 2016 онд Цогтцэций суманд 48 цагийн хугацаанд 0.7-3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт 52 удаа тохиолджээ.

Аймгийн Засаг дарга Н.НаранбаатарДаланзадгад хотыг зүүн хойшоо өргөжиж хөгжүүлэхээр төлөвлөсөн. Шинэ Даланзадгад хотод аюулгүйн нөөцийн талбайг бий болгосон. Гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэлтэд зориулсан талбайг аймгийн Тамгын газрын мэдэлд авсан. Цаашид аймгийн нөөцөд авахаар ИТХ-д санал оруулнагэсэн юм.

Дадлага сургуулилтын ач холбогдлын талаар АНУ-ын Номхон далайн армийн дэд командлагч, хошууч генерал Рожер НобльГовийн чоноолон улсын сургалт, дадлага сургууль нь Номхон далайн армийн хуурай замын цэргийн командлалын хувьд их ач холбогдолтой. Энэ сургалтыг цаашид яаж өөрчилж, өргөжүүлж болох вэ гэдэг тал дээр монголчуудын саналыг сонсч дэмжихэд бэлэн. Энэ чиглэлийн олон улсын дадлага сургуульд оролцох боломжтойгэв.

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.УуганбаярГадаад улс орнууд гамшгийн үед хэрхэн тусламж дэмжлэг үзүүлдэг юм. Ямар бүтэц зохион байгуулалттайгаар ажилладаг, хууль эрхзүйн талын туршлагыг хуваалцана. Шаардлагатай нөхцөлд эхний ээлжинд бүс нутгийн хэмжээнд хариу арга хэмжээ авах төлөвлөгөө бэлэн байдлыг хангах мэдлэг, мэдээллийг солилцож туршлага болгож авч үлдэх хэрэгтэй. Томоохон гамшиг тохиолдоход олон улсын хүмүүнлэгийн байгууллагын тусламжийг хэрхэн хүлээж авах юм зэргээр олон төрлөөр төлөвлөж ярих шаардлагатай. Академик сургалт, цагийн байдалд ажиллахаас гадна гэнэтийн ослын удирдлагын системийг туршина

Хээрийн дадлага сургуулилтын талаар Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга М.АдъяабаатарБэлтгэл ажлын хүрээнд АНУ-ын ослын үеийн удирдлагын системд ойртуулах зорилгоор ажилласан. Хээрийн удирдлагын байр, хүн эмнэлэг, мал эмнэлгийг олон улсын стандартад нийцүүлэхээр орон нутгийн хүчин чадалд нийцүүлэн бэлтгэсэнгэлээ.

Ийнхүү аймгийн ихэнх сумдаар 16-18 м/с, зарим сумдаар  20 м/с хүрч, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч цаг агаарын хүндрэлтэй нөхцөл үүссэн хэдий ч Өмнөговь аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин “Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дасгал сургуулилтын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байна. Тухайлбал, өчигдөр  Даланзадгад сумын 22860 иргэнийг нүүн шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ газар хөдлөлтийн үеийн гамшгаас иргэдийг аврах ажиллагааг амжилттай зохион байгуулсан юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Зарим аймгийн баяр наадам, бүсийн морин уралдааны товыг тогтоожээ

Зарим аймгийн баяр наадам, бүсийн морин уралдааны товыг тогтоожээ

45 мин
М.Даваажаргал: Сүмог дэлхийд сурталчлан таниулахын төлөө зүтгэнэ

М.Даваажаргал: Сүмог дэлхийд сурталчлан таниулахын төлөө зүтгэнэ

54 мин
Г.Тэмүүлэн: Нам доторх залуу үеийн төлөөлөл болж ил тод, нээлттэй өрсөлдсөн нь нэр төрийн хэрэг байлаа

Г.Тэмүүлэн: Нам доторх залуу үеийнхээ төлөөлөл болж ил тод, нээлттэй өрсөлдсөн нь нэр төрийн хэрэг байлаа

2 цаг 45 мин
Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ

Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ

3 цаг 1 мин
Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн жагсаал бослого болон өргөжсөн үү?

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Лос Анжелес хотноо үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг зогсоохоор үндэ

7 цаг 35 мин
Ж.Золжаргал: Үр дагавар болсон утаанд биш дулаалгад мөнгөө зарцуулъя

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай цаг үеийн зарим асуудлаар  ярилцлаа.  

7 цаг 35 мин
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар Засгийн газраа дангаараа байгуулна гэжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг парламент хэлэлцэж, олонхын саналаар огцруулсан билээ. 

7 цаг 35 мин
Б.Дэлгэрсайхан: “Чайна энержи” компанид давуу эрх олгосон зүйл байхгүй

Б.Дэлгэрсайхан: “Чайна энержи” компанид давуу эрх олгосон зүйл байхгүй

20 цаг 39 мин
ТҮЦ эрхлэгчид МАН-ын бага хурлын гадаа эсэргүүцлээ илэрхийлэв

МАН-ын бага хурал хуралдаж байгаа Тусгаар тогтнолын ордны гадаа /2025.06.09-нд

22 цаг 59 мин
Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

23 цаг 8 мин