С.Жавхлан гишүүн ээжийнхээ нутгийг хамгаалахгүй гэж үү?

2017-05-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХ

Үзэсгэлэнт байгальтай, үндэсний олон ястантай нутаг гэгддэг Увс аймаг уул уурхайн хөлд талхлагдаагүй үлдсэн цөөхөн аймгийн нэг. Өнөөдөр Увсчууд Өмнөговь, Дорноговь, Дорнод, Төв аймгийн Заамарчууд шиг уух ус, амьсгалах агаар, малаа бэлчээрлүүлэх газраа алдчихаагүй байна. Хэдий ийм ч ирээдүйд эдгээр нутгийн ард түмний эмгэнэлт тавиланг давтах эрсдэл хэдийнэ Увсын хилийг нэвтэрсээр хоёр жилийн үдлээ.

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Монголиа гладвилл Увс петролиум” компанид Увс аймагт “Увс-1” талбайд газрын тос хайх, олборлох эрхийг Засгийн газар 2015 онд олгосон. Газрын тосны “Увс-1” талбай нь Увс аймгийн 19 сумын 14-ийнх нь газар нутгийг хамарсан байв. Газрын тосны хайгуул, олборлолтын бодит жишээ нь Дорнод аймаг. 1998 оноос Дорнод аймгийн Тамсагийн сав газарт газрын тосны хайгуулыг эхлүүлж эдүгээ 10 гаруй жилийг үдээд байна. Газрын тосны олборлолтоос улсын төсөвт тодорхой хөрөнгө оруулалт орж байгаа гэх боловч Дорнод аймагт, яг хөрсөн дээрээ “наалдсан” үр ашиггүйгээр барахгүй дэлхийд цор ганц үлдсэн алдарт хялганат тал Мэнэнгийн тал талхлагдаж, малчин ард түмний амьдралын эх үүсвэрт олон жилийн турш дарамт болсоор иржээ. Газрын тос олборлож байгаа “Петрочайна дачин тамсаг” компани эдүгээ зүүн хязгаарт хаан сууж, Дорнодын ард түмэн газар шороон дээрээ адлагдаж байна. 

Ийм муу жишээг Монголын төр засаг засч залруулж чадаагүй байж дараагийн Тамсагийг “бэлдэхээр” баруун хязгаарт газрын тосны хайгуул эхлүүлсэн нь нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Увс аймгийн Малчин, Тэс, Зүүнговь тэргүүтэй сумдын ард иргэд газар нутгаа хамгаалж тэмцсээр “Монголиа гладвилл Увс петролиум” компанийн үйл ажиллагааг зогсоож чадав. Нөгөө талаар “Монголиа гладвилл Увс петролиум” компани эрх бүхий төрийн байгууллагуудаас зөвшөөрөл авах, ард иргэдийн санал авах, гэрээ байгуулах зэрэг захиргааны актад маш олон зөрчил гаргасан нь тус компанийн унасан том шалтгаан. Гэтэл одоо дахиад үйл ажиллагаа эхлүүлнэ хэмээн эрх бүхий байгууллагуудаар сум орон нутаг руу бичиг цааш шидүүлж эхэлсэн гэх.

Ийнхүү газар нутгаа хамгаалсан ард иргэд, төр захиргааны байгууллагууд руу эрх хурга шиг гүйж дарамталсан бичиг цаасыг нөлөөлөлд өртсөн сумууд руу ар араасаа шидүүлсэн компани хооронд өрнөсөн тэмцлийн хугацаанд Увс аймгаас УИХ-д сонгогдсон гишүүдээс нэг нь ч ам нээсэнгүй. Нутгийн иргэдтэй уулзахаараа “Та бүхний талд байна. Та бүхнийг дэмжинэ” гэж амлаад нутгийн дээс алхангуут ярьсан, хэлснээ нулимаж орхисон олон жишээ энэ парламентын гишүүдэд байна. Өнгөрсөн парламентад ч бий. Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав, Н.Цэрэнбат, Б.Баттөмөр гээд өнгөрсөн, өнөөдөр аль ч парламентад байсан гишүүд өнөөг хүртэл ус балгасан мэт байгаа нь нэг шалтгаантай.

Төсөл хөтөлбөр, тэр дундаа Засгийн газраар шийдвэрлүүлэх гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн төслийг эхлүүлэхэд бичигдээгүй нэг хууль бий. Төслийг эхлүүлэх зөвшөөрөл авахын тулд компаниуд УИХ-ын гишүүдэд нөлөөлөх, тэдний халаасыг түнтийлгэх тактик юм. Ийм маягаар урагшилсан төслүүд гэвэл “Оюутолгой”, “Тавантолгой” гээд олныг нэрлэж болно. Тэгвэл “Увс-1” талбайд газрын тосны хайгуул, олборлолтын эрх авах ажиллагаа ч ийм маягаар болсныг эх сурвалжууд хэлж байна. Нэг үгээр “Увс-1” төсөл яригдаж эхэлсэн 2011 оноос хойш парламентад суусан гишүүд бүгд энэ нөлөөлөлд автсан. Хараар хэлэхэд бүгд хувь хүртсэн гэх. Тиймээс аль ч намын гишүүн одоог хүртэл ганхийхгүй байгаа нь үүнтэй холбоотой болохыг олон эх сурвалж хэлж байгаа юм. “Увс-1” төсөл 2015 онд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн гарын үсэгтэйгээр эхэлсэн ч түүний өмнөх Ерөнхий сайд Н.Алтанхуяг дээр ацаглагдаж ирсэн гэдэг. Тэр үед Н.Алтанхуяг “Би Ерөнхий сайд байх үед нутгийнхаа хөрсийг сэндийчүүлэх ажиллагаанд гарын үсэг зурахгүй. Дараагийн хүмүүс нь зураг” гээд төслийг хойшлуулсан яриа бий. Ямартаа ч намын харьяалалтай аль ч гишүүн Увс нутгийнхаа төлөө дуу хоолойгоо өргөхгүй нь өнгөрсөн хугацаанд хангалттай харагдлаа.

Тэгвэл Увсын гаралтай, бие даагч гишүүн энэ Засагт бий. Тэр бол С.Жавхлан. Түүний имидж бол гол, усаа хамгаалах. Энэ л имиджээрээ тэрээр өнгөрсөн сонгуульд нэр дэвшиж, хамгийн олон бие даагч өрсөлдөгчдөөсөө онцгойрон ялсан. Нэг үгээр ард түмэн түүнд уул усаа, байгаль эхээ хамгаалах үүрэг оноосон хэрэг. Одоо ч амлалтаа нэхэж сууна.

С.Жавхлан гишүүний хувьд өөрийнх нь төрж өссөн нутаг ус хамгийн үнэт зүйл байх учиртай. Нутгийнх нь хөрс шороо хөндөгдөх, ард түмэн нь эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ алдах дөхсөн эгзэгтэй үед туслах гүүр нь тэр болж байна. Нутгийнх нь хүмүүс ч энэ тухай хэлэлцэж, харж суугаа гэлцдэг. “Гладвилл” компани газрын тосны хайгуул хийж эхэлсэн Тэс сум гэхэд С.Жавхлан гишүүний ээжийн төрсөн нутаг. Бүхлээрээ бол Увс аймаг гишүүн С.Жавхлангийн гарыг ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн нутаг билээ. Тиймээс одоо нутаг, усныхан чинь таныг хүлээж байна, эрхэм гишүүн ээ. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдгийн адилаар өөрийнх нь гэр орон болсон нутаг усаа засч торниулвал сонгогч олныхоо өмнө хүлээсэн үүргээ амжилттай эхлүүллээ гэсэн үг дээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

7 цаг 50 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

7 цаг 50 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

7 цаг 50 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

18 цаг 42 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Өчигдөр 12 цаг 23 мин
Болор цомын эзэн яруу найрагч С.Начин: "KHARKHORUM" фестивальд хүрэлцэн ирж, оюун санаа, сэтгэл, дотоод хүнээ урлагаар баярлуулаарай

Улаанбаатарын нам гүн үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг я

Өчигдөр 12 цаг 03 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

Өчигдөр 11 цаг 56 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

Өчигдөр 06 цаг 00 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

Өчигдөр 06 цаг 00 мин