“Хоёр социализм байгуулах мөнгө 27 жилийн хугацаанд  урсаад алга болжээ”  

2017-05-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ЗОТОЛ

Түүхийн ухааны доктор, профессор, ОХУ-ын Буриад улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ө.Бавуу, ахмад сэтгүүлч Д.Хүрэлбат нарыг урьж, улс орны нийгэм, эдийн засгийн асуудлаар  ярилцсанаа  хүргэж байна.

-Манай улс бүх шатандаа хямарлаа гэж яриад удлаа. Та юу гэж үзэж байна вэ?

Ө.Бавуу:

-Миний ойлгосноор Монголын улс төр, эдийн засаг, нийгэм бүхэлдээ мухардалд орчихсон байдал ажиглагдаад  байна.  Ажилгүйдэл гээч юм газар авчихсан. УИХ-д байгаа  намууд сонгуулиар  ажилгүйдлийг багасгана гэж амлаж гарч ирсэн. Тэд ажлын байр бариад өгчихнө гэхээр тийм боломж нь байхгүй байна. Миний харж байгаа хувилбараар бол “Чи энэ үйлдвэрт ороод төдөн төгрөгийн цалин ав” гэж чаддаггүй юм гэхэд ногоо тарьдагт нь газрыг нь олгож,  үрийг нь зээлээр олгож, гахай малладагт нь гахай,  тахиа тэжээдэгт нь тахиаг хөнгөлттэй зээлээр өгч, орлоготой болгосон учраас нийгмийн даатгалаа төлөөрэй  гээд явж болно.  Энэ тохиолдолд тухайн хүн ч заавал ажил, алба хаших гэж дайрахгүй.Хятад улсад бол мал, гэр байшин,салхин сэнс, бага оврын тракторыг эхлээд үнэгүй өгчихдөг. Тэд малаа өсгөөд амьжиргаагаа залгуулах бололцоотой болоод ирэхээр нь эхлээд өгсөн малаа тоо ёсоор нь дараагийн айлд шилжүүлчихдэг юм билээ. 

Эдийн засгаа эрүүлжүүлэх гэж мэрийж байгаа иргэд олон байна. Жишээ нь, манай аймгийн А.Очирсүрэн гэдэг залуу бага оврын нисэх онгоц  бүтээчихээд угсралтандаа ороод байгаа. Энэ онгоц нь хоёр хүний суудалтай, 7500 метрийн өндөрт 3 цаг нисэх боломжтой юм гэнэ лээ. Энэ залууд тун ялихгүй хөрөнгө дутаад байдаг бололтой дуулдсан.  Ийм иргэдээ  төрөөс дэмжмээр. Дэмжихэд  болохгүй юм үгүй санагдана. Ийм ажил сэдэж хийдэг дарга нар байдаг л даа. Зарим сумын төв ийм ажил санаачилж хийж ч байна. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямрал гэж яриад байх болсон. Хямрал юм уу, хямруулчихаад байгаа юм уу гэдгийг би ойлгохгүй байгаа. Миний сонссоноор, хэвлэл мэдээллээс авсан мэдээллийн хүрээнд хэлэхэд, манай улс 24  тэрбум ам.долларын зээл гаднаас авсан бололтой. Гэтэл 17 тэрбум ам.доллар оффшор дансанд хадгалаастай байна гэж дуулдах юм.  Энэ  юу болж байна вэ. Оффшор гэдэг чинь  хулгайн данс шүү дээ. Өөрөөр хэлбэл, татвараас нуугдсан хэрэг. 17 тэрбум ам.доллар гэдэг Монгол Улсын бүтэн хоёр жилийн төсөвтэй тэнцэх мөнгө. Энэ их хэмжээний мөнгийг  томчууд нь тэнд аваачиж нуучихаад бид ядуу зүдүү амьдарч, эцэст нь тэр өрийг нь төлж байна. Бидэнд хэлэхгүйгээр талхны үнэ, шатахууны үнийг тав, арван төгрөгөөр нэмээд байгаа нь тийшээ л явж байна. Оффшор дансанд байгаа тэр их мөнгийг Монголдоо оруулж ирж,  хаана, хэзээ, хэнээс орсон бэ, эх үүсвэр болоод  гүйлгээний утгыг шалгахад хариу нь гарна. Цэвэр хөдөлмөрөөрөө олсон бол зөвхөн авах ёстой татварыг нь авчихад л Монгол Улсын өмнө тулгарсан өрийг тэглэх бус уу. Өрөө тэглэчихвэл эдийн засаг аяндаа сэргэнэ.

Д.Хүрэлбат:

-Надад бас нэг юм бодогдоод байгаа юм. Монгол Улс 24 тэрбум ам.долларын өртэй гэж байна. Тэгээд оффшор бүсэд Монголоос 17  тэрбум ам.доллар гаргаад нуучихсан гэх юм. Тэр нь  Монголын дансаар ордоггүй, гадаадын дансаар гүйлгээ нь хийгдэж байна шүү дээ. Тэр мөнгө материаллаг баялаг бүтээж босгосон хөрөнгө  биш, улс төрийн хулгай. Дэлхий нийт ингэж үзэж байна. Панамын оффшор гэхэд л түүнийг үүсгэн байгуулсан компанийн эздийг саяхан Засгийн газар нь баривчилж хорилоо. Түүгээр зогсохгүй хуулийн арга хэмжээ авч байна. Гэтэл Монголд оффшорчдоо хамгаалсан хуулийг саяхан баталлаа. Монгол Улсын нийт өр 24 тэрбум ам.доллар, бидний туулж ирсэн амьдралаар бол хоёр социализм байгуулах хөрөнгө үрэгдчихжээ. Хоёр социалист Монгол  Улсыг байгуулах хөрөнгө үрчихээд төрд байгаа нөхдүүд Налайхын дайтай тосгон барьсангүй. Ардын нам V цахилгааны станц барина гэж 20-оод жил ярилаа, алга. АН нефть боловсруулах үйлдвэр барина гэж энд тэнд хоосон тууз хайчлаад бас л  байдаггүй. Ийм байхад улс яаж хөгжих вэ, ард түмэн яаж сайхан амьдрах билээ.

-Өр зээл тавихаас өөр гарц алга гэх юм.Энэ тухайд?

Ө.Бавуу:

-Өр гээд ярихаар энд бас  сонин юм ажиглагддаг.  Монгол Улсын хойд хөршид төлөх  11 тэрбум ам.долларын  “Их өр”-ийг  Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа  улс төрийн аргаар явсаар байгаад тэглүүлж чадсан  байдаг. Гэтэл өр дарж, гавьяа байгуулсан нэгнээ шоронд хийчихээд өр таьж,  гай тарьсан нөхдүүдийг шагнаж, урамшуулаад, төрийн өндөр сэнтийд залаад байдаг.  Бүр хуулиар хамгаалж хаацайлаад байдаг. Сая оффшорын хууль л гэхэд өмнөх  оффшорчдын балгийг тоохгүй, хариуцлага тооцохгүй гэнэ. Харин төрийн албанд шинээр орсон хүмүүстэй асуудал ярих юм гэнэ. Ямар гээч янзын хууль гараад байна аа. Үнэхээр ойлгомжгүй бөгөөд сонин хууль гарлаа. Оффшорчид болоод  Н.Энхбаярыг харьцуулах юм бол ихээхэн ялгаатай. Төрийн ордны харалдаах балгасан барилгын доорх газар, “Өргөө” зочид буудал, ном хэвлүүлсэн, телевиз байгуулсан гэхчлэн   хэдэн асуудлаар түүнд  хэрэг үүсгэсэн. Улсын мэдэлд, нийслэлийн өмчид  байгаа газар, зочид буудал ямар хэрэг байх билээ.Гэтэл “Эрдэнэт”-ийн асуудал түүний дэргэд юу вэ. Одоо Оффшорчдыг дэмжээд байгаа явдал  түүнээс ч долоон дор юм биш үү.

  Д.Хүрэлбат:

- Монгол Улс эдийн засгийн хувьд хямраагүй гэж би ойлгож байгаа. Сэтгэлгээний доройтлын  хямрал явагдаад байна. Хоёр том намд өрийн  үзэл, номлол  алга. Хөгжилтэй орнуудад улс төрийн намууд нь өөрийн гэсэн үзэл номлолтой. Түүнийгээ хатуу баримталдаг. Жишээ нь, консерватив нам ийм байна, либераль намууд  хатуу чиг баримжаатай. Шүүдэг шүүлтүүр нь ч тэр. Түүгээрээ улсаа ч хөгжүүлдэг, өөрсдөө ч хөгждөг. Ийм тогтолцоо тэнд байна. Гэтэл манай улс төрийн намуудад ямар ч үзэл онол алга. Шунал л  байна. Хэн хүчтэй шуналтай вэ. Тэр хүмүүс л дээр гарч суучихаад байж байна. Шинэ нийгэмд ороод 27 жил боллоо. Хөдөлмөрийн үр шимээрээ өсч өндийсөн нэг хэсэг байхад, төрийн тамга атгасан л бол хулгай хийж хөрөнгөжсөн нь байна. Энэ хоёрыг ялгаж салгаж ойлгуулах цаг болсон. Тэгээгүйгээс шударга бизнесүүд хулгайч нарын хар туган дор орчихоод байна. Дэлхий нийтийн хамгийн тод жишээ болж гарч ирж байгаа оффшороор  Монголын улс төр  амьдарч байна. Улсын маань  хөрөнгө гараад явчихсан.  Тэр хүмүүс Монголын баялгийг хүн чөлөөтэй авчихдаг эрдэнэсийн авдар гэж ойлгож байна. Төрийн алба, ажилд очоод  тамга атгачих юм бол эрдэнэсийн авдраас хэн нь ч хулгай хийж болдог. Хулгайлсан юмаа монголчуудаас нууж гадаадад гаргаад оффшордчихдог.

-Яавал төр тунгалаг, бодлого шийвэр нь зөв, иргэддээ ээлтэй болох бол?

Ө.Бавуу:

-Шударга ёс гээч юм алга болжээ. Өнөөдөр Өмнөд Солонгос Ерөнхийлөгчөө хорьж, 14 төрлийн ял тулгалаа. Солонгосын Ерөнхийлөгч гэдэг бараг хааны түвшинд байдаг. Түүнд халдаж болж байна. Гэтэл түүний дэргэд манайд үүссэн оффшорын асуудал том гэмт хэрэг шүү дээ. Гэвч  толгойг нь илээд байж байна.

Саяхан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  төрийн албан хаагчидтай уулзахдаа 56 асуудал хөндсөн. Энэ бол Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын өөрийнх нь хэлсэн үг. Түүнийг улс орны бодлого болгож явуулж чадвал Монгол орны байдал сайжирна, хөгжнө. Гэтэл тэр яагаад хэрэгжиж болдоггүй юм бол. Би түүнийг бүр багаас нь мэднэ. Шударгадуу талдаа  толгой сайтай залуу. Тэр шинж нь 56 ишлэл дээр гарсан байна лээ. Сэлэнгэ аймгийн Засаг дарга байхдаа хэлж, хийж, хэрэгжүүлж байсан зүйлүүд нь гарсан байна лээ, тэнд. Түүнийгээ хэрэгжүүлэх гэхээр нь мань хүнд хориг тавиад байдаг юм болов уу гэж би боддог. Сая Хүрэлбат ярилаа. Ер нь Монголын нийгэм бүхэлдээ харьжчихаад байна. Гадны соёл иргэншил, хүмүүжил орж ирж,  манай хөрсөнд  ургаж үржсэнээр бид хэлгүй болж байна. Харь соёл орж ирж  үржих таатай нөхцөл,   “Саалийн үнээ”  шиг болсон байна шүү дээ, манайх. Түүнээс болж сүүлдээ үндэсний соёлгүй болж эхэллээ. Хараад байхад сэтгүүлчид, хэвлэл, мэдээллийнхэн, албаны хүмүүс дандаа буруу ярих юм. Энэ хэрээр буруу сэтгэж, нийгэмд хийтэй юмнууд гарч байна. Монголын эртний сургаалиудыг үзэхэд өөлөх юм байдаггүй, төгс боловсорсон байдаг. Сүүлийн  үед Н.Багабандийн титэм үг арай гайгүй. Бусад томчуудын хэлж буй үг, утга бүгд буруу. Буруу байна гэдэг хийтэй байна гэсэн үг. Хоорондоо уялдаа алга. Төрийн бодлого, түүнийг хэрэгжүүлдэг менежмент нано шинжтэй байх ёстой юм.

Улс төрийн хувьд аваад үзэхэд, парламентад суудалтай, суудалгүй намууд 300 гаруй гишүүнтэй байна. Тэд Монголын гурван сая хүнийг төлөөлж чадах уу, үгүй юу гэдэг асуудал бий. Саяхан МАХН-ынхан Үндсэн хуулийн  шинэ төсөл боловсруулснаа  иргэдэд тайлбарлаж, хэлэлцүүлээд явж байна. Түүнд нэг сайхан зүйл байгаа нь “Монгол хүн төрийн хамгаалалтад байна” гэсэн байна. Энэ аль ч улсын Үндсэн хуульд байхгүй заалт.  Би Шведийн, АНУ-ын Үндсэн хуулийг олж үзсэн, ингэж тусгасан юм алга. Манайх өмнө нь “Мал төрийн хамгаалалтад байна” гээд Үндсэн хуульдаа  заачихсан. Хүнээ орхигдуулж ирснээс байдал ямар болов гэдгийг өнөөдөр бүгд харж байна. Төрд ард түмний төлөөллийг сонгодог болно гэдэг бас л зөв заалт. Улс төрийн нам гэдэг бол төрд гарч ирээд хоорондоо зөрчилддөг, талцдаг, эсвэл эвсч наймаалцдаг бололтой. АИХ-д баг, сум, аймгаас төлөөлөл дэвшүүлж, намын төлөөлөл орох үүд хаалгыг хааж өгөх хэрэгтэй. Тэнд лобби орчихвол тусгүй. Нам ер нь хэрэггүй юм, намын хатуу гишүүнчлэл ч хэрэг алга. Цөөхөн монголчуудыг талцуулж дууслаа шүү дээ.

Ерөнхийлөгчийн засаглалтай болох тухай сүүлийн үед ихээхэн ярих боллоо. Энэ буруу. Ерөнхийлөгчийн  засаглалтай  болчихвол дарангуйлал гараад ирвэл яах билээ. Манайх жижиг улс, нэг хэсэг журамлагдана, сүүл рүүгээ дарангуйлал болж хувирна. Ерөнхийлөгчийг парламентаас сонгоно гэдэг үнэхээр ард түмний төлөөлөл түүнийг бүрдүүлж чадаж байгаа тохиолдолд л  боломжтой. Түүнээс биш Ерөнхийлөгч Үндсэн хууль болон бусад хуульд өөрийн  эрх мэдлийг нэмэгдүүлэх зүйл ангиудыг нэмэх бололцоогүй болгосон ийм л хуулийг бид гаргаж ирэх ёстой. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазаар авах ялгүй болголоо гэсэн. Тэр боломжгүй санагддаг. Энэ мэт дураараа хуульд нэмэлт хийх замыг хаагаад өгчих хэрэгтэй. Тэгж чадахгүй бол нэг мэдэхэд Ерөнхийлөгч дарангуйлагч болчихсон байна. Сүүлдээ Ерөнхийлөгч нь парламентаа “бууддаг”  болчихсон  байна байх. Энэ маш асуудалтай.

Д.Хүрэлбат:

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр асуудлыг шийдэж болно. өнөөгийн улс төрд шургалсан элгээр хүмүүс цаашид байх юм бол ямар ч засаглал нэмэргүй дээ.  Ерөнхийлөгч Засгийн газраа авч явна, улсын хэмжээнд их, бага хоёр хуралдайтай байя гэсэн хувилбар бас яригдаад байна. Бага хурал нь хуулиа боловсруулдаг, байнгын ажиллагаатай, гишүүдийнх нь тоо цөөн байх нь. Их хурал нь хуучин Ардын Их хурлынхтай адил бүтэцтэй, баг, сум, аймаг, дүүргээс төлөөлөлтэй, жилд 1-2 удаа чуулдаг байх нь. Ингэхдээ парламентаа  болоод  Ерөнхийлөгчөө зөв ажиллаж  байна уу гэдэгт тэд хяналт  тавьдаг, дүгнэдэг байх нь. Энэ талаас авч үзвэл Ерөнхийлөгчийн засаглал зөв байж магадгүй. Түүнээс  ямар ч үзэл, номлол байхгүй намууд явцын дунд  хөшигний ард хуйвалдчихдаг, чи юуг нь идэх вэ, би юуг нь идэх вэ гэсэн байдлаар ажилладаг. Энэ байдал өнгөрсөн 27 жилд маш тодорхой ажиглагдлаа. Монголын ард түмэн бүгдийг харлаа, мэдэрлээ. Хэчнээн тэрбум ам.доллар идчихсэн хүмүүсийн толгойг илээд, гаднаас өр зээл тавиад сууж байгаа засгийг ямар засаг гэх вэ. Сая Бавуу ярилаа, Солонгосын ард түмэн Ерөнхийлөгчдөө ямар мундаг хяналт тавьж, хуулийн хариуцлага хүлээлгэж байна вэ. Панамын Засгийн газар нь тэнд  оффшор нээгдэнгүүт  татан буулгаад хариуцлага тооцож байна. Тэнд үзэл бодол байна уу, байна. Үзэл бодолгүй манайх шиг улс бол худал сонгууль явуулж, хөшигний ард  идэж уусаар өр нь 24 тэрбум ам.доллар болчихоод байна. Өнгөрсөн 27 жилийг эргээд харахад, манай улс 460 гаруй хүн УИХ-д соногдсон, дөрвөн Ерөнхийлөгчийн нүүр үзсэн. Ерөнхийлөгч нараас хамгийн их юм хийсэн, бүтээлч Ерөнхийлөгч нь Н.Энхбаяр. Эрхээ хэрэгжүүлэх хугацаанд “Их өр”-ийг тэглэсэн, “Мянганы зам”-ыг бариулсан, хүүхдийн өдрийн “Үдийн цай”-г шийдсэн. Уламжлалт шашнаа сайн судалж, өөрөө түүгээрээ нэлээд боловсорсон хүн. Одоо саарал ордонд байгаа хүмүүст тийм хүмүүжил алга. Буруу яриад байгааг нь харахад, гэгээрэх, ухаарах гэсэн ойлголт байхгүй гэж харагдаад байдаг. Наад  захын гэрийн хүмүүжил гэж юм байна уу гэтэл, бас алга. Энэ 76 чинь хотны захад хонож үзээгүй, тариалангийн талбайд будаа, тариа хурааж үзээгүй хүмүүс. Тэр бүү хэл, монгол гэрээ ч зөв барих ухаан тэдэнд байна уу.

Ө.Бавуу:

-Бас нэг зүйлийг хэлэхгүй бол болохгүй нь. Монгол хэлний тухай.

-Хэл л дээ, ямар асуудал байна?

Ө.Бавуу:

-Монгол хэлний дархлаа сударч, вирустчихаад байна. Хэлний дархлаа  суларна гэдэг үндэсний аюулгүй байдлын нэг том хүчин зүйл. Хэвлэлүүдийг аваад үзэхэд, цөөхөн сонин гайгүй. Цахим ертөнцөд ойлгогдохгүй хэлээр бичиж, телевизүүд ойлгохгүй хэлээр ярьж байна. Монголын соёл, монгол нутаг, монгол хүний амьжиргаа хурдтайгаар суларч байна. Монголчууд харийн соёлын өмнө сөгдөмтгий болчихож. Саяхан би н.Батболд гэж залуутай хамтарч “Муухай Монгол хүн” ном бичсэн. Удахгүй хэвлэлтээс гарна. Муухай Монгол хүнээс муухай монголчууд болчих вий гэсэндээ “хүн” гэдэг  ганц тоон дээр авч тавьсан. Бид одоо хэлээ засч, үнздэснийхээ соёл руу явмаар байна. Гэхдээ хэтэрий дарагдаж бас болохгүй, орчин цагийн хөгжилтэй хөл нийлүүлэх нь зүйтэй. Хоёр хөршийнхөө хэлийг сурч, англи хэлээ сайжруулах хэрэгтэй. Тэртэй тэргүй дэлхий тэр л хэлээр ярьцгааж байна. Сая бидний яриад байгаа улс орноо эдийн засаг, улс төр, нийгэм, соёлын мухардал, хямралаас  гаргах зүйл нь энэ хэдэн асуудалд оршиж байна. Энэ бүхнийг засч чадвал бид хөгжинө.  76 гишүүн ард түмнийг төлөөлж орж ирчихээд 50 хувьтай хуралдаж чадахгүй байна. 27 жил хууль баталлаа, хэрэгжүүлсэн юм алга. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд гаднаас авсан зээл тусламжийн  дөнгөж 30 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулсан улс орон яаж хөгжсөнийг ард түмэн харж байна. хэрэв 17 тэрбум ам.долларыг бүтээн байгуулалтад зарцуулсан бол Монгол орон шууд бар улс болох байжээ. Нэмж хэлэхэд, боловсролын асуудлыг эргэж хармаар байгаа юм.

-Боловсролын салбарт олон юм бий. Юуг нь эргэж харах ёстой вэ?

-Эдийн засагтай, боловсон хүчний чанартай холбож хэлэхэд оюутанд 70 мянган төгрөгийн тэтгэлэг өгч олон оюутантай болж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ хоёр дээд сургууль төгссөн ТҮЦ-ийн худалдагч хэрэгтэй юу, мэргэжилтэй ажилчин хэрэгтэй юу гэдгийг төр, засаг бодох цаг болжээ. 

Д.Хүрэлбат

-.Түрүүнд өр гэж ярилаа. Надад бас хэлэх зүйл байна.

-Тухайлбал?

-Манай улс  1911 оноос хойш Орост 11.2 тэрбум ам.долларын өр тавьсан байдаг. Монголын цэрэг Цагаан хэрэмд тулж очиход оросууд  та нар цэргээ татвал гурван сая алтан рублийн зээл өгье” гэсэн байдаг. Тэгэнгүүт цэргээ татаж, зээл авсан байгаа юм. Түүнээс эхлэн 1991 он хүртэл тавьсан зээл нь “Их өр”. Тийм хугацаанд  2-3 дайныг туулж гарсан. Тэр бүхнийг 11 тэрбум ам.доллараар шийдсэн байхад, өнөөдөр 24 тэрбум ам.доллар гэж ярьж байна. Бас  нэг харьцуулалт бол 1921 онд Ардын хувьсгал ялж, 1934 онд аж үйлдвэрийн комбинатын суурь тавигдсан. Өөрөөр хэлбэл, цахилгаан станц, түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг арван хэдхэн жил барьчихсан  байгаа биз. Гэтэл 27 жил энэ хүмүүс юу ч хийсэнгүй, тэгсэн атлаа мөнгө нь урсаад байдаг. Тэгэхээр энэ хүмүүс юм хийж чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Тиймээс одоо болох Ерөнхийлөгчийн сонгууль тун хариуцлагатай цаг үе. Юм хийх хүн гарч ирээсэй. 

-Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлыг хангалттай ярилаа. Энэ зураг дээр авч үзвэл,  Ерөнхийлөгчийн сонгуулийг хэрхэн харж байна?

Д.Хүрэлбат:

-Ц.Элбэгдорж, М.Энхболд нар хавсайдаж, Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй бололтой. Уг нь тэр хүн гарвал Монгол Улсад маш их хэрэгтэй. Түүхэн цаг үе нь болж байна гэж би хувьдаа үзэж байна. Өөр хүн гарч ирвэл, тэр аль нэг улсын  нь хөл гар л болно.  Бид  өнгөрсөн 27 жилд Монголдоо юм хийсэн хүнийг олж сонгож чадахгүй байна. худал ярианд хэт итгэх юм. Энэ маш эмгэнэлтэй.

Ө.Бавуу:

-Гурван намаас тус бүр нэг төлөөлөл нэр  дэвших болов уу. Сонгууль шударга болж, ард түмний саналыг гараар тоолж, МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшвэл ялах байх. Намжсан бодлогоор бол Ардын намын төлөөлөл гарч ирэх болов уу. Намын нөлөө ихтэй сонгууль болох биз дээ.

-Цаг, зав гарган ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: www.polit.mn

Зарим аймгийн баяр наадам, бүсийн морин уралдааны товыг тогтоожээ

Зарим аймгийн баяр наадам, бүсийн морин уралдааны товыг тогтоожээ

1 цаг 4 мин
М.Даваажаргал: Сүмог дэлхийд сурталчлан таниулахын төлөө зүтгэнэ

М.Даваажаргал: Сүмог дэлхийд сурталчлан таниулахын төлөө зүтгэнэ

1 цаг 13 мин
Г.Тэмүүлэн: Нам доторх залуу үеийн төлөөлөл болж ил тод, нээлттэй өрсөлдсөн нь нэр төрийн хэрэг байлаа

Г.Тэмүүлэн: Нам доторх залуу үеийнхээ төлөөлөл болж ил тод, нээлттэй өрсөлдсөн нь нэр төрийн хэрэг байлаа

3 цаг 3 мин
Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ

Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ

3 цаг 20 мин
Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн жагсаал бослого болон өргөжсөн үү?

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Лос Анжелес хотноо үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг зогсоохоор үндэ

7 цаг 53 мин
Ж.Золжаргал: Үр дагавар болсон утаанд биш дулаалгад мөнгөө зарцуулъя

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай цаг үеийн зарим асуудлаар  ярилцлаа.  

7 цаг 53 мин
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар Засгийн газраа дангаараа байгуулна гэжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг парламент хэлэлцэж, олонхын саналаар огцруулсан билээ. 

7 цаг 53 мин
Б.Дэлгэрсайхан: “Чайна энержи” компанид давуу эрх олгосон зүйл байхгүй

Б.Дэлгэрсайхан: “Чайна энержи” компанид давуу эрх олгосон зүйл байхгүй

20 цаг 57 мин
ТҮЦ эрхлэгчид МАН-ын бага хурлын гадаа эсэргүүцлээ илэрхийлэв

МАН-ын бага хурал хуралдаж байгаа Тусгаар тогтнолын ордны гадаа /2025.06.09-нд

23 цаг 17 мин
Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

23 цаг 26 мин