“Бидний мартах ёсгүй уран бүтээлч бол С.Жамбалдорж сэтгүүлч билээ”

2017-05-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

Хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулж Соён гэгээрүүлэгч, эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч, толь зүйч, орчуулагч, сэтгүүлч С.Жамбалдоржийн нэрэмжит сан байгуулсан талаар мэдээлэл хийв. Хурлын үеэр УИХ-ын гишүүн, Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ч.Улаан “Сүхбаатарчууд бидний бахархал болсон соён гэгээрүүлэгч, эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч С.Жамбалдорж алдрыг тэмдэглэх үйл ажиллагааг Монголын сэтгүүлчдийн холбоо санаачлан зохион байгуулж байгаад баяртай байна. Бид өндөр ач холбогдол өгч оролцоно” гэсэн юм.      

С.Жамбалдорж нь 1962 онд Москвагийн улсын их сургуулийн сэтгүүлчийн ангийг төгссөн бөгөөд “Үнэн”, “Монцамэ”-гийн сурвалжлагч, “Залуучуудын үнэн”, “Хөдөлмөр” сонинд ерөнхий эрхлэгчээр ажиллаж Монголын хамгийн олон уншигчтай сонин болгож чадсан юм. Тухайлбал, 1989 онд “Хөдөлмөр” сонин 140 мянган уншигчтай сонин болсон нь Монголын хэвлэл мэдээллийн түүхэнд содон үзэгдэл байсан. Монгол орон ардчилсан нийгэмд шилжих үед тухайн үеийн сэтгүүлч, зохиолч, эрдэмтэн сэхээтнүүд манлайлан оролцсоны нэг нь С.Жамбалдорж байжээ.

Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Баасансүрэн: “ХӨДӨЛМӨР” СОНИНЫГ ОЛОН ХАМГИЙН ОЛОН УНШИГЧТАЙ БОЛГОСОН БАЙДАГ

 

-Үр хүүхэд, хамтран зүтгэгч, анд нөхөд нь сан байгуулж сэтгүүлч С.Жамбалдоржийн 80 насны ойг тэмдэглэх төлөвлөгөө гарган ажиллаж байгаад баяртай байна. Монгол Улс мартах ёсгүй уран бүтээлчийн нэг. Энэ хүн хэвлэлийн эрх чөлөөний төлөө тууштай тэмцэж ирсэн хүний нэг байгаа юм. Цагтаа хэлмэгдэж Г.Жамъян, Т.Галсан шиг нутаг заагдаж байсан. Олон ном, бүтээлтэй, Монголын сэтгүүлзүйд өөрийн мөртэй ийм хүн. Социализмын үед Монгол Улс 70 гаруй сонин, хэвлэлтэй, нэг сая 500 мянган хувиар хэвлэгддэг. Өдөр тутмын “Үнэн”, “Хөдөлмөр”, “Залуучуудын үнэн” гэсэн гурван том сонинтой байсан. Мөн “Пионерийн үнэн” гэж олон тоотой сонин байлаа. Энэ сонины эрхлэгч нар тухайн үед Монголын сэтгүүл зүйд нэр төртэй томчууд нь байсан.

Нэг сонин нь 200 мянган хувиар хэвлэгддэг байв. “Хөдөлмөр” сониныг хөл дээр нь босгож, олон зуун уншигчтай болгосон хүн бол С.Жамбалдорж юм. Тэр үед Монголын сэтгүүлчдийн холбоог Л.Түдэв толгойлж, орлогчоор нь миний бие, сэтгүүлчдийн байгууллагын нарийн бичгийн даргаар С.Жамбалдорж, Д.Нямаа ажиллаж байсан гэв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12