Э.Бат-Үүл: Ерөнхийлөгчийн сонгуулийг нийтээрээ бойкотлох хэрэгтэй

2017-05-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ОЛДОХ

Хотын дарга асан Э.Бат-Үүл өчигдөр  “Үндэсний мэдээллийн төв”-д цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлэв. Хэвлэлийн хурлын эхэнд тэрээр  “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлаар намайг гүтгэн гүжирдэж, биднийг хүчин мөхөсдүүлэх зохион байгуулалттай дайралтын цаана маш том луйвар хийх гэж байгааг илчлэхээр та бүхэнд хандлаа. 2016 онд би ажлаа өгөхөөсөө өмнө гэр хорооллын дахин төлөвлөлтийн дуусаагүй барилгуудыг  дуусгахаар 76.5 тэрбум төгрөг гаргахаар төлөвлөж, 40 тэрбумыг нь бэлэн болгосон. Нийслэлийн төсөвт 20 тэрбумыг суулгаж, арилжааны банкуудаас 20 тэрбумыг гарган 10 хувиас дээш гүйцэтгэлтэй барилгуудыг дуусгахаар шийдвэрлэсэн.

Нийт 25 барилга баригдаж дуусахад 3291 иргэн, тэр дотор газраа чөлөөлсөн 1200 айл 2016 оны намар орон сууцанд орох байсан. Тэгтэл Ардын нам, Хотын дарга Су.Батболд  гарч ирээд  нийслэлийн төсөвт тодотгол хийхдээ 20 тэрбумыг байхгүй болгосон. 10-аас дээш хувийн гүйцэтгэлтэй барилгуудын ажлыг зогсоосон. Гол шалтгаан нь өөрсдөө борлуулалтын хяналтыг тавих гэж байна. Гадны компаниар хөрөнгө оруулалт хийлгээд борлуулалтын орлогыг нь өөрсдөө авдаг бизнес хийх гэж байна. Гэр хорооллын газрыг маш хямд үнээр авах бусармаг үйл ажиллагаа явуулах гэж байнаЭнэ үйл ажиллагаагаа хаацайлахын тулд намайг гүтгэн, гүжирдэж байна. Тиймээс би гэр хорооллоор явж, иргэдтэй нэгбүрчлэн уулзажлуйврыг илчилнэгэв. Үүний дараа тэрээр  сэтгүүлчдийн асуултад  хариуллаа

 

М.ЭНХБОЛДБҮРЭН ЗУРАГЛАЛНЭВТРҮҮЛГЭЭР  “ХЭТЭВЧ”-ЭЭ ДЭЛГЭЛЭЭ, МӨНГӨНИЙ СОНГУУЛЬ БОЛНО

 

-Та Ерөнхийлөгчийн сонгуульд яагаад нэрээ дэвшүүлээгүй вэ?

- Би намын гишүүддээ хандаж  “Луйвар булхайн мөнгөний сонгуульд битгий оролц. Нийтээрээ бойкот хийх хэрэгтэйгэсэн уриалсан. Ингэж уриалчихаад өөрөө нэр дэвшвэл утгагүй

Хууль бусаар төрийн эрхийг гартаа оруулах, санал худалдаж авах  ажлын бэлтгэл өнөөдөр үндсэндээ хангагдчихжээ. АН-ын дарга С.Эрдэнэ гишүүдтэйгээ уулзахдааӨнгөрсөн жил 50  мянгаар саналыг чинь  худалдаж авсан. Энэ жил нэмэгдэх байх аа. Гэхдээ мөнгийг нь авчихаад саналаа өөрийн итгэлт   хүндээ өгөөрэйгэж хэлсэн. Судалгаа хийгээд үзэхэд орлого багатай иргэдийн 70 орчим хувь нь мөнгөөр санал өгнө гэсэн байна. Үндсэн хуулийн бус аргаар санал худалдаж авдаг бусармаг явдлыг таслан зогсоохгүй бол тайван замаар дарангуйлал руу шилжих гэж байна. Сая МАН-ынхан  Үндсэн хуулийн өөрчлөлт нэрээр дарангуйллын тогтолцоог санал болгож оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, босоо удирдлагатайЕрөнхий сайд нь бүр сумын Засаг даргыг хүртэл томилдог, орон нутгийн өөрөө удирдах ёсыг устгасан  ийм Үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулж ирж байна. Өнөөдөр төр нь авлигад автаж авлигачдын машин болчихсон ийм нийгэмд хэн нэгэн этгээдэд төрийн эрхийг төвлөрүүлж өгөх юм бол тэр эрх мэдэлтний машин болж хувирна. Энэ бол дарангуйллыг бий  болгоно. Ийм эрх мэдлийг бий болгох гэж байна. Одоо түүгээрээ  сонгогчдын саналыг худалдаж авах гэж байнаХууль бусаар засгийн эрхийг авсныг нь, санал худалдаж авахыг нь  мэдсээр байж АН Ерөнхийлөгчийн  сонгуульд оролцох юм бол хамтран оролцогч болно  гэсэн үг. Ийм байдал руу орж болохгүй.

 - Өөр ямар гарц байгаа юм бэ?

-Бусад улс төрийн хүчнүүдтэй хамтран Ерөнхийлөгчийн сонгуулийг эсэргүүцэж, бүх нийтийн бойкот хийх хэрэгтэй. Ард түмэнд сануулж, сэрэмжлүүлэх ёстойИйм цаг нь болсон. Ард түмнийг хуурч болохгүй. Үүнийг  би намын гишүүддээ хэлсэннамын даргадаа ч хэлсэн, уриалсан.   Луйвар, булхайг мэдсээр байж түүнд оролцоод, дараа ньЛуйвар боллоогэж хашгирвал утгагүй. Түүнээс гадна  бид луйварчнаас өөрцгүй  харагдана. Энэ сонгуулиар санал худалдан авалт өргөн цар хүрээтэй болноТа бүхэн сая МАН-ын даргын Монголын хамгийн том дөрвөн компанийн захиралтай хамт суугаад ярьсанБүрэн зураглалнэвтрүүлгийг үзсэн байх. ТэндСонгуулийн дараа Ерөнхийлөгч болчихоод та ингэж ажиллаарайгэж яриад байгаа биз дээ. Жишээ нь АПУ компани гэхэд л жилд 100 гаруй  тэрбум төгрөгийн татвар төлдөг. Бод доо та нар, энэ ямар том хэтэвч байна вэ. МАН-ын дарга хууль зөрчиж байгаа гэдгийг авч хэлэлцэхгүй байна шүү дээ. Улайм цайм хууль зөрчөөд тэнд сууж байна. Нөгөөдүүл ньТа Ерөнхийлөгч болно, бараг ойлгомжтой. Тэгэхээр ингэнэ шүүгээд яриад байгаа юм. Өмнө нь сонгуулиар ийм зүйл болж байгаагүй. Ялангуяа  нэвтрүүлэгт орж суучихаад  “Та Ерөнхийлөгч болчихсон шүү, ингэж ажиллаарайгэж байсан юм огт байхгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байгаа хүн нь ингэж улайм цайм хууль зөрчиж байсан  зүйл ерөөсөө болж байгаагүй. Гэтэл ийм зүйл боллоо.

 

МАНАЙ НАМЫН НЭР ДЭВШИГЧ ЯЛЧИХВАЛ 65-ЫН БҮЛЭГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ БОЛСОН ШИГ ЮМ БОЛНО

 

-Танай намынхаа Их хуралд үг хэлэх үү?

-Очиж үгээ хэлнэ. Луйврын сонгуульд битгий оролц гэж уриална. Сонгууль нэгэнт болчихсоны дараа 65 гишүүнтэй том бүлэг Ерөнхийлөгчийг шууд батална. Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай. Эхлээд сонгууль хийж гарч ирнэ. Дараа нь УИХ батална. Манай намын нэр дэвшигч ялж гарч ирвэл 65-ын бүлэг хүлээж авахгүй. Баянзүрх дүүрэгт болсон шиг юм болно. Тиймээс би ийм зүйл рүү орж болохгүй гэдгийг хэлээд байгаа юм. Би ийм юманд оролцохгүй гээд нэрээ дэвшүүлээгүй. Миний хувьд Баабартай санал нэг байгаа.

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр дотоод сунгаанд оролцогчид намдаа босго мөнгө гэж тэрбум гаруй төгрөгийг хувааж төлсөн. Нэр дэвшигч өөрөөсөө 3.9 тэрбумыг гаргана гэхчлэн ярьж байна. Энэ хэр зөв юм бэ

-Манай намд болчих байх гэсэн горьдлого байх шиг байна. Өмнө нь ч ингэж явж байсан. Өнөөдөр ч горьдлогодоо хөтлөгдөөд байна. Өмнө нь бид хууртсан. Горьдлогодоо хөтлөгдөж яваад маш том алдсан. 2016 оны сонгуулийн дүн гарсны дараа хүмүүс ихээхэн цочирдсон. Иймээс би урьдчилж анхааруулж, хэлж байгаа.

-Ингэхэд АН-аас Ерөнхийлөгчийн сунгаанд бүртгүүлсэн хүмүүсээс та хэнийг нь дэмжиж байгаа вэ?

-Би хэнийг нь ч дэмжихгүй. Миний байр суурь тодорхой байгаа. Би бойкот хий гэж хэлсэн. Дахин дахин хэлэхэд, өнөөдөр  дарангуйлал руу шилжсэн Ази, Европын ардчилсан бүх улс орон амаа барьж байгаа. Өөрөөр хэлбэл, ийм бусармаг үйлдлийг хууль ёсны болгосондоо амаа барьж байна. Сая турк дарангуйлал тогтоох гэж байгаа санал асуулга явагдсан. Санал асуулгын дүн гарсан, одоо бүх юм өнгөрч дууслаа. Одоо тэнд ардчилсан хүчний бүх удирдагчдыг барьж хорьж байна. Дарангуйлал ийм л зүйлд хүргэдэг.

-Таны хүү Б.ЧулуудайнГранд лайнкомпанид газраа өгсөн айлууд өнөөдрийг хүртэл хохирч байна гэсэн мэдээлэл байгаа. Үүнд тайлбар өгнө үү?

-“Гранд лайн”-тай холбогдуулж хэлэхэд, миний хүү Б.Чулуудайг эцэс төгсгөлгүй гүтгэж байгаа. Гүжир гүтгэлэг, ёслолын буудлага буудахыг би хангалттай харлаа. Тэнд Б.Чулуудай ямар ч тендерт оролцоогүй. Тухайн үед дахин төлөвлөлтийн компаниуд дотроос гэр хорооллын иргэдтэй хамгийн өндөр үнээр газар авахаар тохирсон, аавынхаа ажилд дэмжлэг болох гэсэн ийм л үйл ажиллагаа. Тэнд нэг ширхэг ч луйвар хийгээгүй. Би сая гүжир гүтгэлэг, ёслолын буудлага буудаж байна. Яагаад хэлэв гэвэл та бүхэн харж байгаа, мэдэж ч байгаа худал үгийг мянга давтахаар сүүлдээ үнэн болж байна. Жишээ нь, Чулуудай оффшорт ямар ч дансгүй, мөнгөний гүйлгээ байхгүй, тэрийгээ хэлсээр яваад одоо ад болж байна. “Гранд лайн” тэнд ямар ч тендер аваагүй. Аваагүй гэдгээ тайлбарласаар байгаад тендерчин болчихож байна. Аав, хүү хоёр хуулийн байгууллагад хандаж, шалгаж өгөөч, үнэн худлыг тогтоож өгөөч гээд өнөөдрийг хүртэл  гүйж яваа. Би дахин хэлье, энэ бол санаатай биднийг гүжирдэж байгаа үйл ажиллагаа шүү. Гэр хорооллын дахин төлөвлөлт дээр  луйвар хийх гэж байгаа хүмүүсийн явуулга шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Зарим аймгийн баяр наадам, бүсийн морин уралдааны товыг тогтоожээ

Зарим аймгийн баяр наадам, бүсийн морин уралдааны товыг тогтоожээ

1 цаг 8 мин
М.Даваажаргал: Сүмог дэлхийд сурталчлан таниулахын төлөө зүтгэнэ

М.Даваажаргал: Сүмог дэлхийд сурталчлан таниулахын төлөө зүтгэнэ

1 цаг 16 мин
Г.Тэмүүлэн: Нам доторх залуу үеийн төлөөлөл болж ил тод, нээлттэй өрсөлдсөн нь нэр төрийн хэрэг байлаа

Г.Тэмүүлэн: Нам доторх залуу үеийнхээ төлөөлөл болж ил тод, нээлттэй өрсөлдсөн нь нэр төрийн хэрэг байлаа

3 цаг 7 мин
Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ

Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ

3 цаг 23 мин
Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн жагсаал бослого болон өргөжсөн үү?

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Лос Анжелес хотноо үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг зогсоохоор үндэ

7 цаг 57 мин
Ж.Золжаргал: Үр дагавар болсон утаанд биш дулаалгад мөнгөө зарцуулъя

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай цаг үеийн зарим асуудлаар  ярилцлаа.  

7 цаг 57 мин
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар Засгийн газраа дангаараа байгуулна гэжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг парламент хэлэлцэж, олонхын саналаар огцруулсан билээ. 

7 цаг 57 мин
Б.Дэлгэрсайхан: “Чайна энержи” компанид давуу эрх олгосон зүйл байхгүй

Б.Дэлгэрсайхан: “Чайна энержи” компанид давуу эрх олгосон зүйл байхгүй

21 цаг 1 мин
ТҮЦ эрхлэгчид МАН-ын бага хурлын гадаа эсэргүүцлээ илэрхийлэв

МАН-ын бага хурал хуралдаж байгаа Тусгаар тогтнолын ордны гадаа /2025.06.09-нд

23 цаг 21 мин
Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

23 цаг 30 мин