Зорчигч тээврийн нэгтгэл үйлдвэрчний эвлэлтэйгээ гэрээ байгууллаа

2017-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилчид өнгөрсөн сарын 27-ны өдөр Эв нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн хороог хуралдуулжЦ.Ариунбаатарыг даргаар нь сонгожээ. Уг хуралдаанаар Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 1590 ажилтнаас 1274  ажилтан гишүүнээр элсэж батламжаа гардан авсан бөгөөд бүтэц бүрэлдэхүүний хувьд 28 тэргүүлэгч, хяналтын хорооны 11 гишүүнийг баталжээ.

2016 оны эхээр түр үйлдвэрчний эвлэлийн хороо байгуулж эрх ашиг хөндөгдсөн олон асуудалд дуу хоолойгоо өргөх хөтөч болохоор нэгдсэн 5 үйлдвэрчний байгууллага нь Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын дүрэм, Хамтын гэрээний заалт, тэргүүлэгчдийн хуралдаан, хагас бүтэн жилийн үйл ажиллагааны тайлан зэргийг хамт олондоо хэлэлцүүлдэггүй, нэг ч хуралдаан хийдэггүй, хамт олны эв нэгдлийг хангаж чаддаггүй зэрэг шүүмжлэлийг ихээр дагуулж, үйл ажиллагааны хувьд доголдож эхэлсэн. Тиймээс ажилчдынхаа үг хэлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хангах, эрх ашгийг нь хамгаалах зорилгоор байгуулагдсан Эв нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчид 04 сарын 26-ны өдөр хуралдаж нэгтгэлийн захиргаатай Хамтын гэрээг Монгол улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хууль, Үйлдвэрчний эвлэлийн тухай хуулиудыг иш үндэс болгон байгуулсан байна.

Ийнхүү Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилтнууд хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж чадах ҮЭ-ээрээ дамжуулан дээд шатны байгууллагатайгаа хамтын гэрээ хэлэлцээр байгуулж, хөнгөлөлт тусламж дэмжлэгийг авах боломжийг бүрдүүлсэн хууль ёсны байгууллагатай болж чаджээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12