Онцлох бичлэг: Нэгтгэх биш хагаралдуулсан АН-ын мафийн дүрэм

2017-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг горилогчид намын жирийн гишүүдээсээ  дэмжлэг авах гэж  өнгөрсөн хэд хоногт аймаг, нийслэл дүүрэг бүрт л  идэвхитэй ажиллалаа.  АН дотоод сунгаагаар анхан шатны нэгж болсон жирийн гишүүдийн саналаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ сонгох дүрэмтэй. Энэхүү дүрмийн дагуу өнөөдөр /05.03/ жирийн гишүүдийнхээ  саналыг онлайн хэлбэрээр авч тодруулна. Одоогоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ зургаан хүн албан ёсоор хүргүүлээд байна.  Тэд хувь хувьдаа өөрийн төлөөний хүнээ аймаг, нийслэл бүрт томилж намын гишүүдэд сургалт зохион байгуулж буй нэрээр хоолонд оруулж дайлж цайлан ууж идүүлэх, мөнгө тараах гээд л ёстой УИХ-ын сонгууль шиг л юм болж байна. Хэдийгээр намын анхан шатны байгууллага бүх гишүүдийнхээ саналаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхмийг сонгохоор дүрмээ шинэчлэсэн гэж буй боловч  дотроо хэд хэдэн фракцид хуваагдсан.  Тус намын хувьд энэхүү дүрэм нь  гишүүдийн хуваагдлыг улам гааруулсан ёстой мафын дүрэм гэлтэй. Ганцхан өдрийн дотор онлайн хэлбэрээр бүх гишүүдийн саналыг нэгтгэж дүрмийн дагуу хамгийн олон дэмжлэг авсан  2-3 хүнийг тодоруулна гэнэ. Тэгэхээр хоёр эсвэл гурван ч хүн байж болно гэж дүрэмд тусгасан нь нэг л эргэлзээтэй. Хамгийн их санал авсан горилогчдыг намын их хурлаар оруулж  төлөөлөгчдийн олонхийн саналаар  нэгийг нь сонгож батламжилна. Өөрөөр хэлбэл их хурлын төлөөлөгчид болох ҮБХ-ын 380 гишүүн, аймаг нийслэлийн намын дарга нар сонгож батлах дүрэмтэй. Өнөөдөр /05.03/ С.Эрдэнэ тэргүүтэй шонхор,  Х.Баттулга  тэргүүтэй МОАХ фракцынхан энэ намын олонхи болж намын төв байгууллагыг удирдаж буй энэ үед хэн хамгийн олон санал авах вэ гэдэг нь тодорхой болсон ийм л мафын гэмээр дүрэм АН-д үйлчилж байна. ҮБХ-нд шинээр сонгогдсон гишүүд бүгд л олонхи болсон  мафийн горилогчид санал өгөх үү эсвэл үнэхээр энэ намыг цаашлаад Монгол улсын тусгаар тогтнол эв нэгдлийг хангаж чадахуйц  эрхмийг сонгох уу гэдгийг харах үлдлээ. Өнгөн дээрээ намын анхан шатны нэгж үүр, жирийн гишүүдийн оролцоотойгоор нэр дэвшигчийг сонгож байгаа мэт харагдаж буй боловч цаанаа аль хэдийн мафийн дүрэм үйлчилсээр. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших дүрэм ийм мафийн шинжтэй байхад бусад УИХ-д нэр дэвших дүрэм бол бүр ойлгомжтой ажээ. Юутай ч  өнөөдөр /05.03 / асуулга зохион байгуулна. Асуулгад нэр дэвшиж буй бүх хүмүүс оролцоно. Хамгийн олон дэмжлэг авсан нэр дэвшигчийг тодруулж, улмаар АН-ын VIII их хурлаар оруулж нууц санал хураалтаар баталгаажсанаар АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодорно. Нууц санал хураалт гэхээр л бүх юм ойлгомжтой нь эндээс харагдаад байх шиг.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12