Хэвлэлийн эрх чөлөөний индекс: Монгол есөн байраар ухрав

2017-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Хөгжингүй улсуудад хэвлэлийн эрх чөлөө ямар байгааг Олон улсын сэтгүүлчдийн байгууллагаас зарлалаа. Францын нийслэл Парис хотод төвтэй “Хил хязгааргүй сэтгүүлчид” ТББ 180 улс орныг хамруулсан судалгаандаа хамруулсан байна. Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 180 орноос 69 дүгээр байрт бичигджээ. Энэ нь өнгөрсөн оныхоос есөн байраар ухарсан үзүүлэлт юм. ОХУ болон БНХАУ өнгөрсөн оны адил жагсаалтын 148 болон 176 дугаарт оржээ. АНУ өнгөрсөн оныхоос хоёр байраар ухран 43 дугаарт жагссан байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг “ард түмний дайсан” гэж цоллож, сэтгүүлчдийг Цагаан ордонд орохыг хязгаарлаж байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг “Хил хязгааргүй сэтгүүлчид” ТББ шүүмжилсэн байна. Их Британи мөн хоёр байраар ухран 40 дүгээрт бичигдлээ. “Аюулгүй байдлын шалтгаанаар” гэх нэрийдлээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тавих хяналтыг чангатгаж байна гэж Их Британи улсыг тус байгууллага шүүмжлэв. Скандинавын орнууд хэвлэлийн эрх чөлөөгөөр жагсаалтыг тэргүүлсэн байна. Тодруулбал, Норвеги жагсаалтын нэгдүгээрт, Швед болон Финланд хоёр ба гуравдугаар байрт оржээ. Харин Умард Солонгос хэвлэлийн эрх чөлөөгөөр хамгийн сүүлд нэрлэгдсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12