Судалгаа:Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо буурчээ

2017-05-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ДАЛАЙ

Хэвлэлийн хүрээлэнгээс Монголын хэвлэл мэдээллийн салбарын статистик мэдээлэл бүхий 'Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” 2017 оны тайланг хэвлэн нийтэлж салбарын хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл хийлээ. Судалгааг сүүлийн 18 жилийн турш тогтмол хэрэгжүүлснээр 1999 оноос хойшхи хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлт, хөгжлийг баримтжуулан, чиг хандлагыг тодорхойлж ирсэн юм. Судалгааны мэдээллээс харахад сүүлийн таван жилд хэвлэл мэдээллийн байгууллагуудын тоо жил бүр буурчээ. 2012 оноос хойш 2017 оны нэгдүгээр улирал хүртэлх хугацаанд уламжлалт мэдээллийн хэрэгслийн тоо зуугаар буурсан байна. Хэвлэмэл сонины борлуулалтын хэмжээ таван жилийн өмнөхөөс 40 гаруй хувиар, сэтгүүлийн тоо 60 орчим хувиар тус тус буурчээ. Харин радиогийн долгион хоногийн нэвтрүүлгийн нийт цаг долоон цагаар, телевизийнх найман цагаар нэмэгдсэн байна. Уламжлалт мэдээллийн хэрэгслийн тоо буурахын хэрээр цахим сайтын тоо жилээс жилд өсч байсан юм. Харин сүүлийн хоёр жилд сайтын тоо харьцангуй тогтвортой, байгаа бөгөөд 2017 оны эхний байдлаар 100 орчим мэдээллийн сайт тогтмол ажиллаж байна. Хэвлэл мэдээллийн салбарт 4700 гаруй хүн ажиллаж буйн тал нь сэтгүүлч. редактор байна. Нийт ажиллагсдын 56 хувь нь телевизийн салбарт ажиллаж байна. Орон нутгийн телевизээс бусад мэдээллийн хэрэгслийн тоо буурав. Нийт сонины борлуулалтад нутгийн сонины эзлэх хувь 5,9 хувьд хүрсэн нь өнгөрсөн жилийнхээс төдийгүй сүүлийн арав гаруй жилд гарсан хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12