“Хамгийн азтай хөвгүүд хилд алба хаадаг”

2017-05-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ЗОТОЛ

Хардаг нүд гэмээнэ

Цавчихыг нь мартаж өмгөөлсөн

Хальдаг амь гэмээнэ

Үхэхийг нь мартаж өмөөрсөн...” хэмээн  эх орны торгон хилийн тухай гал цогтой мөрүүд  Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэн гуайнХил дээр бичсэн шүлэг”-т бий. Эх орноо, хайртай бүхнээ хамгаалж хилээ манаж яваад ирсэн  хилчин дайчид өчигдөр энэ л гал халуун мөрүүдийг уншиж, омогшиж, огшин байв. Энэ бол  Хил хамгаалах ерөнхий газрын харъяа, Зүүн бүсийн  ангиудын 2016 оны нэгдүгээр ээлжийн  хилчин байлдагчид хугацаат цэргийн албанаас халагдаж буй дүр зураг. Хуучнаар биднийДамжинхэмээн товчхон нэрлэж асан, өдгөөЦэрэг татах, халах төв” –д болсон ёслол ийм сүрлэг, бахархам, бас эр хүн болж төрсөн нь байтугай тэнд ирсэн хүн бүгд цэргийн албанд дурлам байдалд болж өнгөрлөө. Нээлтийн ёслолд хүрэлцэн ирж  үг хэлсэн ХХЕГ-ын  штабын дарга эх орны  дөрвөн зүг найман зовхис, үүдэн хил болсон Замын-Үүд, Ардын хувьсгалын өлгий нутаг Сэлэнгэ, дарийн утаа үнэртсэн домог, түүхт Халх гол болон Эрийн хийморь шингэсэн Сүхбаатарын Онгон, Эрдэнэцагааны отрядад албаа хаагаад ирсэн хилчин байлдагчдаараа, хил хамгаалах байгууллагынхаа гавьяагаар  бахархаж байсан

Хилийн  0306 дугаар  ангийн захирагч, хурандаа  Е.Болдбаатар Засгийн газрын тогтоолоор  халагдаж буй хугацаат цэргийн албан хаагчдынхаа тухайЦэргийн алба хаана гэдэг хүн бүхний хүсэн мөрөөдөж явдаг, тэр тусмаа хил хамгаалах байгууллагад, хил дээр үүрэг гүйцэтгэнэ гэдэг эр хүн болгоны, залуучуудын маань мөрөөдөл байдаг. Сүүлийн үеийн залуус цэргийн алба хаах сонирхол их болсон нь бахархууштай. Цэргийн нөхөрлөл бол мөнхийн нөхөрлөл. Тиймээс албаа хаагаад ирж байгаа хугацаат цэргийн албан хаагчид маань нэг дор байж ижилдэн дассан учраас цаашид ч бие биеэ дурсч, нөхөрлөж яваасай гэж хүсч байна. Албаа хаагаад ирж байгаа хилчин дайчиддаа цаашдынх нь амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Цэргийн алба хүнд тэсвэр хатуужил, амьдрах ухаан, олон зүйлийг сургадаг том сургууль байдаг. МөнАзтай хөвгүүд хилд алба хаадаггэсэн сайхан үг бас бий. Залуустаа цэргийн албаа хаагаарай, тэр тусмаа хил хамгаалах байгууллагад ирж албаа хаагаарай гэж хүсьехэмээн сэтгэл хөдлөн өгүүлж байвХалуун, дулаан, хайрлам, баярлам тэрхүү агшныг  дүрсэлж бичихээс илүү үйл явдлын халуун өрнөл дундах гол баатруудын сэтгэгдлээр хүргэвэл уншигч таны сэтгэлд илүү тод буух биз ээ. Хил хамгаалах байгууллагын зарим удирдлага, цэргээс  халагдаж ирсэн хүү, тосч авсан ээж, аавын сэтгэгдлийг  тоймлон хүргэе.

 

Ж.Болд /Төв аймгийн иргэн/: НЭГ ЖИЛИЙН АЛБА НЭЛЭЭД УРТ САНАГДЛАА

-Хүү маань Багануурын 252 дугаар ангид алба хаагаад ирлээ. Миний хувьд 1983-1986 онд гурван жилийн  цэргийн албыг санаанд оролгүй хааж байлаа.Гэтэл ганц хүүгээ  нэг жилийн албанд явуулаад хүлээхэд амаргүй хугацаа шиг бодогдлоо. Гэхдээ цэргийн албанаас хүн олныг сурдаг. Олон эрчүүд нэг газар цуглаж алба хаахад амьдралын том даваагаар давж байгаа гэсэн үг. Эр хүний хаах ёстой алба шүү. Цэргийн алба хаах гэж л эр хүн болсон шүү чи гээд цэрэгт явуулсан, албаа сайн хаагаад ирэхэд нь магнай тэнийн баярлаж байна.

 

Ж.Оюун /Чингэлтэй дүүргийн иргэн/: ЭХ ХҮНИЙ ХАМГИЙН БАЯРТАЙ ҮЙЛ ЯВДАЛ ЭНЭ Л БАЙДАГ ЮМ БАЙНА

-Сэлэнгийн хил дээр алба хаасан хүү П.Нэргүйгээ  угтаж авлаа. Эх хүний хамгийн баяртай үйл явдал энэ л байдаг юм байна. Сэтгэл догдлоод шөнө унтсангүй. Өглөө эрт хүүгээ тосохоор ирсэн, гэрт тогтох арга алга. Цэргийн алба хүнийг цэгцтэй, журамтай болгож, амьдралын хамгийн эхний шатыг мэдрүүлж өгдөг. Өөртөө итгэх итгэлтэй болгодог.Хүү минь 10 жилийн сургуулийн  ширээний араас цэрэгт татагдсан. Нэг жилийн өмнө хүүгээ цэргийн албанд үдэж өгч байсан, албаа нэр төртэй сайн хаагаад ирэхэд нь үнэхээр сэтгэл хөдөлж, баяслаа. Хилийн цэргийнхний  амьдралыг  мэдэрч, эх орныхоо сайхан   байгалиар бахархаж, хайрлах сэтгэл дүүрэн ирж байгааг нь бодохоос сэтгэлд гэгээ татаж байна.

 

Б.Зандмаа /Төв аймгийн иргэн/: ХҮҮ МААНЬ ЗОРИЛГОТОЙ, ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БОЛЖЭЭ

- Хүү  С.Ууганбаярыгаа цэргийн албанаас угтаж  авлаа. Хөдөө мал маллаж өссөн хүү минь анхны зарлан ирэхэд цэргийн албанд явж, цаашлаад цэргийн хүн болж гэрээт хилчнээр үлдэх шийдвэр гаргаад иржээ. Гэрээсээ холдож үзээгүй жаахан хүү минь том эр болж, амьдралынхаа замыг сонгожээ. Цэргийн алба хүнийг ингэж өөрчилж, өөртөө итгэх итгэлийг бий болгодог юм байна. Багаасаа цэргийн хүн болно гэж мөрөөдсөн мөрөөдлийг нь дэмжинэ.

 

Э.Ууганбаяр /түрүүч/: ХИЛД АЛБА ХААХ ЭР ХҮНИЙ БАХАРХАЛ ЮМ

-Эр хүний хийморийн шүтээн болсон алдарт Шилийн Богд, Төрийн тахилгат Алтан-Овоо орчмын хилийн зурвасыг хариуцан хамгаалдаг   Сүхбаатар аймгийн Онгон сум дахь Монгол Улсын Баатар эх оронч Чойн Дугаржавын нэрэмжитЦэргийн гавьяаны одонт хилийн 0184 дүгээр ангид  цэргийн албаа хаагаад ирлээ. Олон аавын хүүтэй алба хааж нөхөрлөлийн үнэ цэнэ, эвтэй байхын ухааныг мэдэрлээ. Хилийн манаанд өдөр, шөнөгүй явж халуунд халж, хүйтэнд хөрч, тэсвэр тэвчээрт суралцлаа. Хайртай эх орон, гэр бүлийнхээ төлөө, тэднийгээ хамгаалан  хилээ манаж явна гэдэг эр хүний бахархал юм. Үеийн нөхөд, дүү нартаа цэргийн албаа  нэр төртэй хаагаарай. Эр хүн болж төрсний бахархал юм шүү гэж хэлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

7 цаг 51 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

7 цаг 51 мин
Ц.Сандаг-Очир: Газрын доройтлын эсрэг амлалтаас бодит хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдрөө үргэлжилж  Ногоо

7 цаг 51 мин
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

18 цаг 43 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Өчигдөр 12 цаг 23 мин
Болор цомын эзэн яруу найрагч С.Начин: "KHARKHORUM" фестивальд хүрэлцэн ирж, оюун санаа, сэтгэл, дотоод хүнээ урлагаар баярлуулаарай

Улаанбаатарын нам гүн үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг я

Өчигдөр 12 цаг 03 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

Өчигдөр 11 цаг 56 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

Өчигдөр 06 цаг 00 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

Өчигдөр 06 цаг 00 мин