Онцлох бичлэг: Татвар нэмэгдсэн “тайван” өдөр

2017-05-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

 Т.САЙХАН

2017 оны төсвийн тодотголыг батлахдаа УИХ –аас долоон төрлийн татварыг нэмэгдүүлсэн. Түүнээс Хадгаламжийн хүүгийн орлого, Автомашины онцгой албан татвар Импортын тамхинд ногдуулах гаалийн албан татварын нэмэгдэл өнөөдрөөс /05.01/хэрэгжиж эхлээд байна.  Ингэснээр хадгаламжийн хүүгийн орлогод 10 хувийн татварыг анх удаа ногдуулав. Авто машины онцгой албан татварт машины насжилт, цилиндрийн багтаамжаас хамааран 3-15 хувийн татвар нэмж ногдууллаа. Импортын тамхины гаалийн таалбан татварыг 30 хувьд хүргэлээ.

 

Автомашины ченж: Машин авах гэж байгаа бол өнөө маргааштаа багтаж аваарай

Өнгөрсөн хугацаанд дээрх татваруудаас автомашины импортын онцгой албан татвар хамгийн их эсэргүүцэлтэй тулгарав. Машин импортлогчид хэд хэдэн удаа хэвлэлийн бага хурал хийн, хуулийн хугацаа хэт давчуу, бэлтгэл хийх боломж олгоогүй гэсэн юм. Мөн татвар нэмэх сургаар автомашин зах дээр бэлэн байгаа “Pruis” маркийн автомашинууд 500 мянгаас нэг сая хүртэлх төгрөгөөр нэмэгдээд байгаа.  Татвар нэмэгдэхээр автомашины үнэ даруй тав хүртэлх сая  төгрөгөөр нэмэгдэнэ гэдгийг автомашин импортлогчид хэлж байгаа.  Харин Засгийн газар авто машины онцгой албан татварыг нэмснээр Улсын төсвийн орлогыг нэмэх, авто машинаас ялгарах хорт утааг бууруулах, хуучин автомашинуудыг хэрэглээнээс гаргах зэрэг олон талын давуу талтай гэж тайлбарлаж байна.  Ямартай ч өнөөдрийн байдлаар /05.01/ автомашины үнэ шууд тав хүртлэх сая төгрөгөөр нэмэгдээгүй харин аажмаар нэмэгдэнэ машин авах гэж байгаа бол өнөө маргаашдаа аваарай гэдгийг автомашины ченжүүд хэлээд сууж байна. 

 

Та таван сая төгрөгийн хадгаламжтай бол 75 мянган төгрөгийг улсад тушаана

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу иргэдийн хадгаламжийн хүүд 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн татвар ногдуулахаар болоод байсан. Өөрөөр хэлбэл, одоогийн хуулиар нэг хүртэл жилийн хугацаатай эсвэл хугацаагүй 100 сая төгрөгөөс дээш хадгаламжинд татвар ногдуулдаг байсан юм.

Гэхдээ Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах болсноор өнөөдрөөс  /05.01/ эхлэн иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулахаар болоод байна. Татвар ногдуулахдаа хадгаламжийн хэмжээ, хугацаанаас үл хамаарч бүх хадгаламж эзэмшигчдээс татвар авах юм.  Тухайлбал та таван сая төгрөгийн, нэг жилийн хугацаат хадгаламжнаасаа 15 хувийн хүү буюу 750 мянган төгрөгийн орлого олдог бол үүнийхээ 10 хувийг буюу 75 мянган төгрөгийг улсад тушаана гэсэн үг юм. Ийм нөхцөлд ам.долларын хадгаламж гадагшаа гарах эрсдэлтэй гэдгийг эдийн засагчид онцолж байв. 

 

Тамхинд ногдуулах гаалийн албан татвараас 20 орчим тэрбумыг төвлөрүүлнэ

Импортын тамхинд ногдуулах гаалийн албан татварыг 30 хувиар нэмэх асуудлыг олон нийт дуу шуугиангүй хүлээн байгаа гэвэл хилсдэхгүй. Архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлснээр төсвийн орлого 2017 онд 20 орчим, 2018 онд 26 орчим, 2019 онд 27 орчим тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэхээр Сангийн яам тооцоолжээ. 

Ийнхүү долоон төрлийн татварын нэмэгдлээс эхний гурав нь өнөөдрөөс /05.01/ эхлэн хэрэгжиж байна.  Татварын нэмэгдэлтэй холбогдуулан эсэргүүцэл илэрхийлэх хүчтэй дуу хоолой байсангүй.  МҮЭ-ээс цалин тэтгэвэр нэмэгдүүлэх гурван талт хэлэлцээрийг биелүүлэхгүй байгааг эсэргүүцэн жагссанаар өрнүүлэв.  Татварын нэмэгдлийн явцын мэдээллийг бид цаг тухай бүрт нь мэдээлнэ.

Эх сурвалж:www.polit.mn  

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12