Монгол ширмэлд сэтгэлээ шингээсэн гэр бүл

2017-05-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ, Р.ОЮУН

Хавар  цаг хэзээний л  хүн зонд  амсхийх зав олгодоггүй, их ажилтай айлсан ирдэг билээ. Тэр тусмаа хөдөөд нялх төлийн дуу цангинажмалчид цай уух ч завгүй,   шинэ бүхнийг угтаж, урин цагийн өнгө аяст сэтгэл урамшиж суудаг. Ийм л өрнүүн их ажил дундуур  бид  нийслэл хоттой хаяа залган орших, Төв аймгийн Алтанбулаг сум руу жолоо залав. Энэ удаагийнАмьдралын тойрогбуландаа Алтанбулаг сумын уугуул, С.Бямбанайдангийнх хэмээх ажилсаг нэгэн гэр бүлийг урьж оролцуулах гэж яваа нь энэ.   

 

НАР НААШИЛСАН ОРЧЛОНГИЙН ӨНГӨ

 

Өнгөрсөн өвөл ихэнх нутгаар цас зуд ихтэй өвөлжсөн. Энэ нь хавар цагийн түрүүчээр хөрсний чийг элбэг, шавар шавхай ихтэй байх болов уу гэсэн бодлыг толгойд ургуулж байв. Гэтэл их хоттой хаяа залган орших Алтанбулаг сум газрын хөрс  нь гандуухан, хуурай салхитайхөрсний чийг тааруухан угтавОйрд бороо хур ороогүй бололтойЗам зуур үзэж, харах зүйл бас  хомсхон. Учир нь, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгтэй бараг хил залгаа шахам оршдог энэ суманд дэд бүтэц тааруухан хөгжсөн байдаг. Одоо болтол хар зам тавигдаагүй, энхэл донхол ихтэй шороон замаар давхисаар байж хүрдэг. Ямартай ч ирж яваа цагийн өнгө сайхан. Энэ нутгийн цас бага, цаг агаарын хэм дулаахан байсан учраас  мал сүрэг өнгө алдалгүй хавартай золгожээ

Төв аймгийн Алтанбулаг сум  Улаанбаатар хотоос 52 км-ийн зайтай. Хэдийгээр зам нь амаргүй ч хоттой хамгийн ойрхон сумдын нэг. Нийт 3000 гаруй хүн амтай, дөрвөн багтай. Газар нутаг нь том, ой хээрийн бүс хосолсон өвөрмөц тогтоцтой нутагТалд цацсан шагай шиг таруу байрласан  ч гэр хороолол  нь сүрхий цэгцтэй юм. Бид цаг хэртэй  давхиад л  айлынхаа гадаа хүрэв.

 

ЭСГИЙ УРЛАЛЫН МАСТЕРУУД БУЮУ УРАН ДАРХНЫ ХҮҮХДҮҮД

Өөдлөх айл үүднээсээ гэдэгХог, шороогоо цэмбийтэл нь цэвэрлэсэн том хашаанд  явж орволС.Бямбанайдан гуайн гэргий Н.Дуламсүрэн биднийг угтав. Нутаг усандаа сайшаагдсан уран гартай, үйлчин бүсгүйн гэрт орвол энд тэндгүй өнгийн цэцэг хатгаж урласан нь хаврыг зурагласан сайхан бодол төрөх аж. Одоо цагт үйл мэтгэдэг, уран хүн ховордсон. Гэтэл эднийх гэр доторхоо бүхэлд нь  гарын ур, монгол ур ухаан шингэсэн эсгий урлалэлдэв гоёмсог хатгамлаар гоёсон байх юмЭнэ бүхэн хурдхан шиг хууч хөөрөх хорхойг минь хөдөлгөв.

Төв нутгийн ах, С.Бямбанайдан гуай сүрхий яриа хөөрөөтэй нэгэн юм. Харин гэргий нь зорьж л асуухгүй бол чимээгүйхэн инээмсэглэн суух, даруухан бүсгүй ажээ. Гэр бүлийн хоёр хоёулаа Алтанбулаг сумынхНутаг усандаа хүндлэгдсэн гарын уртай хоёр дархчуудын  хүүхдүүд хоорондоо нийлсэн нь энэ ажилсаг гэр бүлийн голомтыг бадраажээ.  С.Бямбанайдан гуай 1973 онд цэргээс халагдаж ирээднутгийн бүсгүй Н.Дуламсүрэнтэй ханилж хоёр хүү, хоёр охинтой болжээ. Хүүхдүүд нь бүгд тусдаа гарсан байна. Хуучин нэгдэл гэж байхад хоршоо худалдаа, хөдөө аж ахуйн байгууллагад, бригадын дарга, тоо бүртгэгч хийж байгаад, өмч хөрөнгө хувьчлагдахад хувийнхаа малыг маллаж анхны мянгат малчин болж байжээ. Мөн аймгийн аварга малчин болтлоо мал ахуйтай амьдралаа холбож, өнөөдөр өндөр насныхаа  амралтыг эдлээд сууж байна даа гэсээр бидний яриа өрнөв.

Алтанбулаг сумынхан  Төв аймаг дундаа ажилсаг хөдөлмөрч чанараараа нэрд гарсан гэж хэлж болноҮүнийгээ бататгаж, сумын төвд нь  нэлээд олон айл жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг юм байна. Тэдний дундаас эсгий урлалын бүтээгдэхүүнийг төрөл бүрээр нь урлаж, ажил хөдөлмөрөө нэгтгэн, өөрийн болоод өрөөл бусдын амьдралд тус дэмтэй яваа гэр бүл бол С.Бямбанайдан хэмээх энэ айл юм. Эднийх Монгол эсгийбүлгийг байгуулж, гар урлалын бүтээлээрээ бусдад гайхагдаж байгаа айл. Энэ тухай яриа дэлгэхдээ тэд “2005 онд санаа нийлсэн 10-аад айл хамтарчМонгол эсгийбүлгийг байгуулж байсан түүхтэй. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл  тасралтгүй арван жил ажиллахдаа ганцхан  эсгий  урлал хийх бус үндэсний дээл хувцас оёх, айраг цагаа, сүү саалиа боловсруулж борлуулах, зах зээлд гаргах зэрэг ажлыг хамтарч хийдэг болсонАжил хийвэл ам тосдоно гэдэг. 2012 онд улсын анхны тэргүүний бүлгээр шалгарч байлааОдоо мал сүрэг нь өсч, үр хүүхдүүд нь том болжС.Бямбанайдан гуайн бие бага зэрэг чилээрхсэн учраас бүлгийнхэнтэйгээ тэр бүр уулзалдаад байдаггүй чүйл ажиллагаагаа хэвийн явуулж байна гэсэн юм.

Монгол эсгийбүлэг анх жижиг олбог хийдэг байсан бол одоо хийхгүй ч юм алга. Сумынхаа төвд олон жил ажил, амьдралаа төвхнүүлсэн  энэ хоёр буурайд бас дутагдаж гачигдах зүйл алга. Хүн хийж чаддаг зүйлтэй байхад хэзээд ашиг орлоготой байж болдог гэдгийг тэд харуулж чаджээС.Бямбанайдан гуайн гэргий  Н.Дуламсүрэн үнэхээр гарын уртай хүн юм. Эсгий аравч хийх, эсгийн дээрээ аргаль янгир зурж, өнгө зүсээр нь ялгаж оёсон монгол гэрийн хөшиг оёх, алхан хээ, өлзий хээ, түмэн насан хээг  чамбай урласан ширмэл ширдэг зэргийг захиалгаар хийдэг аж. Гэр доторх бүтээлүүд нь  оржгарсан хэний ч харцыг булаахаар содон харагдахЖаргалын найман морийг хүртэл эсгийгээр өнгө оруулан урлажээ. Үүнийхээ хажуугаар үндэсний дээл, хувцсыг захиалгаар хийдэг юм байна.  

Одоо хүн бүр дээл өмсдөг болж дээ. Бид хоёр хоёулаа тэтгэвэртээ гарсан болохоор сурсан зүйлээ л хийж суух юм. Ачааны хүнд нь Н.Дуламсүрэн дээр ирдэг. Захиалга их ирнэ. Одоо нас ахиж байгаа болохоор энэ ажлаа хойч ирээдүйдээ өвлүүлж үлдээх юмсан. Бидний эцэг өвгөд уран дархан хүн байсан. Тэд маань мод, булигараар монгол гутал, гөлөм, алт, мөнгөөр янз бүрийн юм хийдэг байснаа хийж чадах залууст өвлүүлж үлдээж байсан уламжлалтай. Намайг залуу байхадТанай аав энэ сайхан зүйлийг зааж өгсөн. Амьдралд минь их нэмэр болж байнагэж хэлдэг хүмүүс байлаа. Тиймээс бид ч бас мэдэх, чадах бүхнээ бусдад зааж, сургаж, уламжилж үлдээх юмсан гэж бодож явдаг юмхэмээн С.Бямбанайдан гуай хууч хөөрч сууна.

Зорьж ирсэн айлын ах бага, залуу насныхаа тухай ярихдаа сургамжтай сайхан санаа олныг хэлэв. “...Ер нь амьдралыг өөрсдийнхөө гараар бүтээх их сайхан. Бэлэн юм гэж хаана байхав. Жижиг гэхгүй зүйлээс л амьдралаа бүтээнэ шүү дээ. Хоёр биенийхээ төлөө гэсэн амьдрал аяндаа урагшилдаг. Тиймээс чиний, миний  хийх ажил гэж ялгалгүй хоёр биенээ түшээд, зэрэг хийгээд явах хэрэгтэй. Үүнийгээ дагаад айл гэрийн амьдрал урагшилдаг. Өрх гэрийн эдийн засаг хүртэл тогтвортой болж хөгждөггэсэн үгийг  олон засууст хүргэмээр санагдав.

 

ХҮРГЭН, БЭРҮҮД Ч БАС ГАРЫН УРТАЙҮЙЛД УРАН

 

Дөрвөн хүүхэдтэй энэ айл хүүхдүүдээ ч мөн ажилд сүрхий сургажээ.  “Манай дөрөв юм хийнэ ээ. Эрчүүд нь сур, арьс нэхий элдээд чөдөр тушаа болон өөрийнхөө хэрэгцээний зүйлийг хүн гуйхгүй хийчихнэХүн хийгээд байхад та нар ч бас чадах ёстой гэсээр хүргэчүүл маань оёж хатгах, зарим зүйлсийг хамжилцах үе ч бийгэж байна. С.Бямбанайдан гуай хэдийгээр тэтгэвэртээ гарсан ч зүгээр суудаггүй бололтой. Хогийн шүүр, савар, үнсний хутгуур хийхээс гадна гэргийдээ юм оёх эсгийг нь хийж өгнө. Эсгий хийхэд олон шат дамжлага дамжина. Тухайлбал, эсгийгээ сэмлэж, савна. Цулхайгаа хийгээд услаад татна. Услахдаа  хүртэл жигд услахаас эхлээд нарийн технологи шаарданаЗарим газар нь хуурай эсвэл их устай байж болохгүй. Яг сайхан жигдхэн услана. Эсгийгээ баглаж, хүлэхэд хүртэл учир бий. Ширмэл ширдгийг 21 хоногоос нэг сарын хугацаанд хийж дуусгадаг. Учир нь дундуур нь янз бүрийн захиалга орж ирдэг хэмээн ажлынхаа сонин хачнаас хуваалцав. Одоо оёж байгаа ширмэл ширдгийг нь харвал бас яггүй ажил шаарддаг бололтой. Бэлэн болсон эсгийн дээрээ хээ угалзаа зурна. Дараа нь түүнийгээ битүү ширж оёно. Оёх утсаа хүртэл өөрөө ээрнэ. Н.Дуламсүрэн гуай зурж будах ажлаа хүртэл өөрөө хийдэг ажЯмартай ч их л олон шат дамжлага дамжиж байж, энэ бүтээл эзэндээ хүрдэг юм байна.

Орчин үед хот, хөдөө гэлтгүй байр байшинтай айлууд  том өрөөндөө ширмэл ширдэг дэвсэх сонирхолтой болжээ. Тэр хэрээр ширмэл ширдэгний захиалга их орж ирдэг гэв. Ойролцоогоор том өрөөний хивс шиг 3x4- ийн харьцаатай ширмэл ширдэг хэд хэдийг гараасаа гаргасан хэмээн ярьж сууна. Ширмэл ширдэг гэрт дэлгээд оёход зай их эзэлдэг аж. Тиймээс бид саяхан шинэ ажлын байртай болсон. Тэндээ юм хийе гэсэн хичээл зүтгэлтэй залуучуудыг сургаад, чаддаг зүйлээ бусдад өвлүүлэх хүсэл тээж суугаахэмээн Н.Дуламсүрэн гуай  өгүүлж байв. Ажлын ихийг нугалдаг, гарын уртай энэ бүсгүй олон хүүхэдтэй айлын ууган охин аж. Тавдугаар ангийн жаахан охин дотуур байранд сууж байхаасаа утас, зүүний эвийг олдог, үйл урладаг байж. Есөн хүүхдийн гурав дахь нь байсан болохоор ээжийнхээ оёдлын машиныг байрандаа авчирч тавьчихааддүү нартаа цагаан сараар өмсөх дээлийг нь оёж өгнө. “Манайхны есөн хүүхдийн ихэнх  нь гарын дүйтэй, юмханаар юм хийдэг. Ажилд сүрхий хүүхдүүд  байсанхэмээн бага насаа дурссан. Мөн тэрээр өрхийн орлого муутай, өрх толгойлсон, амьдралын боломж тааруухан, 2-3 залуу хүнд сургалтын төлбөр гэлгүй сурсан, мэдсэнээ заагаад өгөх юмсан гэж бодож явдагаа нуусангүйЮм заагаад өгөөч гэсэн залуус  ирэх болов уу гэж хардаг. Гэтэл бас тийм хүн ховор юм гэв.

 

ЭСГИЙ БҮТЭЭЛ ГУРВАН ҮЕ ДАМЖИХ ЭДЭЛГЭЭТЭЙ

Эднийд орж ирэхэд  С.Бямбанайдан гуайн гэрийн эсгий хөшиг хамгийн түрүүнд нүдэнд туссан. Тийм болохоор эсгийгээр гэрийн хөшиг хийх санаа анх яаж төрсөн бэ гэж асуухад, орны аравч хийж болж байгаа юм чинь гэрийн хөшиг хийж үзье гээд хийсэн. Нэгдүгээрт, их үзэмжтэй. Хоёрдугаарт, бүрээснээс ч их дулаахан. Халуун сав яагаад халуунаа барьдаг билээ, түүнтэй л адилхан. Ийм хөшигтэй байхад өвлийн улиралд түлш бага ордог. Эсгийний давуу тал их. Жишээ нь, гэрийн хаалганы даавуун өнгийг хонь, ямаа дор нь ураад хаячихдаг. Харин эсгийгээр хийхэд 10 гаруй жил болоход яг л тэр хэвээрээ байж байдаг. Гэхдээ гэрийн дээвэр, туурга хийдэг эсгий, гар урлалын бүтээгдэхүүн хийдэг эсгий хоёрын боловсруулалт өөр байдаг. Тухайлбал, ширмэл ширдэг, гэрийн хөшиг, олбог хийхэд хар хялгасыг нь нэг бүрчлэн түүжчандага шиг цагаан болгож цэвэрлэдэг. Ажиллагаа их ордог  гэж байв. Эсгий нь хүний биед сөрөг муу нөлөөгүй экологийн цэвэр бүтээгдэхүүнд тооцогддог. Мөн эсгий бүтээгдэхүүн эдэлж хэрэглэхэд бат бөх, зузаан, дулаанаа сайн хадгалдаг, халуунд сэрүүхэн, хүйтэнд дулаан байдаг онцлогтойЭнэ бүтээл нь гурван үе дажихуйц эдэлгээтэй гээд магтах зүйлс дэндүү олон сонирхолтой сайхан яриа дэлгэв.

Н.Дуламсүрэн гуайг анх гэрийн хөшиг оёж байхад хүүхдүүд ньӨөрийгөө ингэж зовоож яах гэсэн юм бэ. Бөөн утаа шингэнэгэхэд ньХөдөлмөр шингэсэн юманд утаа шингэдэггүй юм аагээд энэ бүтээлээ оёсон гэдэг. Гэрийн хөшиг  хийгээд зургаан жил болж байгаа ч нэг ч удаа арчиж, цэвэрлээгүй анхных шигээ байгаа. Сүүлийн үеийн гэрийн хөшигнүүд утаа, тоос их татдаг.Тэгэхэд эсгий хөшиг тоос, шороо татаагүй, химийн будаг байхгүй байгалийнхаа бүтээгдэхүүнээрээ л байдаг. Дрож, хивс газраар дэвссэн байхад доороо шороо их татдаг. Харин ширмэл ширдэгний дор шороо тогтдоггүй. Хөдөөнийхөө байшинд долоон метр ширмэл ширдэг ширж дэвссэн. Одоо яг л шинээрээ шахам байгаа гэв. Хөдөө аж ахуйн сайд байсан Өөлд захиалга олж өгснөөр хоёр дахь гэрийн хөшгөө  хийж, Голланд руу явуулж байснаа дурсавМөн Энэтхэг, Бээжин, Манжуур, Ордост үзэсгэлэнд авч явсан бүтээгдэхүүн нь тэндээ зарагдсанд  ихэд  урамшжээ.

Ширмэл ширдэг оёно гэдэг угаас амаргүй ажил юм. Өдөржин сууна, хөшиж хөөрөхөөс эхлээд тэвчээр шалгасан ажил харагдах. Харин Н.Дуламсүрэн гуай энэ мэт бэрхшээлийг үл ажрах нэгэн юм. Нэгэнт эхэлсэн бол дуусгаж байж санаа нь амардаг зантай учраас өглөөнөөс үдшийн бүрий болтол таг суух өдрүүд олон байдаг гэж байв. Манай хүн ном их шагайна. Заримдаа намайг зэмлэнэ. “...Чи ямар төлөвлөгөө нормтой үйлдвэрийн ажилтан бишЖаахан амар...” гэнэ. Одоо нэг ширмэл ширдэгний захиалга байгаа. Наадмаас өмнө хийж дуусгана. Манай бүлгийнхэн бүгд гарын уртай. Хамгийн ахмад нь өвгөн бид хоёр. 45-аас доош насны хүмүүс бий. Хамгийн бага нь манай зээ охин байна. Одоо XI анги. Эмээ, өвөө хоёртоо их сүрхий тусалдаг  хэмээн зээ охиноо урамшуулна.

Эсгий бүтээл урлахдаа метр квадратынх нь  үнийг сум орон нутгийнхаа жишгийг хардаг гэж байв. Учир нь Алтанбулаг суманд эсгийгээр юм хийдэг хэд хэдэн бүлэг, хоршоо байдаг. Тэднийхээ жишгийг харж байгаад үнээ наанатай, цаанатай хэлнэ. Метр квадратыг нь 100-150 мянган төгрөгөөр урладаг. Том ширдэг оёход хугацаа их ордог. Олон хүнтэй хамжих гэхээр оёдол нь чанга, сул болоод гологддог. Хүмүүс ч гэсэн нэг л хүний гараар бүтсэн бүтээгдэхүүн авах сонирхолтой байдаг хэмээн хуучилж байв.

 

40 ГАРУЙ ЖИЛ ХАНИЛЖ БУЙ АЖИЛСАГ ГЭР БҮЛ

С.Бямбанайдан, Н.Дуламсүрэн гуай хоёр ханилаад 40 гаруй жил болж байгаа ажДөрвөн хүүхдийн нэг нь хотод, гурав нь хөдөө амьдардаг юм байна. С.Бямбанайдан гуай оёж чадахгүй ч гэсэн ахлах тогоочийн үүргийг их сайн гүйцэтгэдэг аж. Ярианыхаа төгсгөлд тэд нутаг, усныхаа ажилсаг хүмүүсийг бас магтав.

Манай суманд юм хийдэг хүн олон бий. Манай аймгаас өрхийн үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих жил гэж зарласан. Үүнийг бид баяртай хүлээн авч байгаа. Ер нь өрхийн үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэр улс орны эдийн засагт их хэрэгтэй. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгохоос эхлээд ач тус ихБид дотооддоо өөрсдийнхөө юмыг шингээж байж хөгжинө үү гэхээс хүний гар харна гэж юү байх вэ. Юмханаар юм хийж, арвич хямгач байж, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг ашиглаад сүү сааль, цагаан идээгээ борлуулаад идэхэд болно шүү дээ гэсэн юм хэмээн бидний яриа өндөрлөв.

С.Бямбанайдан гуай бас шүлэг, яруу найраг оролддог, яггүй уран бүтээлч хүн байна. Шүлгийн номоосоо дээжлэн хоёр шүлэг уншиж өгөвХаньдаа зориулсан сайхан шүлгийг нь  нийтлэлийнхээ төгсгөлд зүүв

 

Ханьдаа

Алд биеийн минь түшиг

Амин голын минь хайр

Тольт зүрхний минь учрал

Тоотой насны минь дурлал

Дуулим хорвоог уяраадаг

Дурлал хайрын тэнгэр

Дутуу бүгдийг гүйцээдэг

Энгүй сайхан сэтгэл

Үнэгтийн талд мэндэлсэн

Үнэнч хайрын шүтээн

Үдшээр учирдаг сонирхол биш

Үүрд заяасан амраг минь.  2012.08.29-нд гэргийдээ зориулав гэжээ.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Зарим аймгийн баяр наадам, бүсийн морин уралдааны товыг тогтоожээ

Зарим аймгийн баяр наадам, бүсийн морин уралдааны товыг тогтоожээ

18 цаг 29 мин
М.Даваажаргал: Сүмог дэлхийд сурталчлан таниулахын төлөө зүтгэнэ

М.Даваажаргал: Сүмог дэлхийд сурталчлан таниулахын төлөө зүтгэнэ

18 цаг 38 мин
Г.Тэмүүлэн: Нам доторх залуу үеийн төлөөлөл болж ил тод, нээлттэй өрсөлдсөн нь нэр төрийн хэрэг байлаа

Г.Тэмүүлэн: Нам доторх залуу үеийнхээ төлөөлөл болж ил тод, нээлттэй өрсөлдсөн нь нэр төрийн хэрэг байлаа

20 цаг 29 мин
Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ

Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ

20 цаг 45 мин
Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн жагсаал бослого болон өргөжсөн үү?

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Лос Анжелес хотноо үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг зогсоохоор үндэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Ж.Золжаргал: Үр дагавар болсон утаанд биш дулаалгад мөнгөө зарцуулъя

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай цаг үеийн зарим асуудлаар  ярилцлаа.  

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар Засгийн газраа дангаараа байгуулна гэжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг парламент хэлэлцэж, олонхын саналаар огцруулсан билээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Дэлгэрсайхан: “Чайна энержи” компанид давуу эрх олгосон зүйл байхгүй

Б.Дэлгэрсайхан: “Чайна энержи” компанид давуу эрх олгосон зүйл байхгүй

Уржигдар 16 цаг 56 мин
ТҮЦ эрхлэгчид МАН-ын бага хурлын гадаа эсэргүүцлээ илэрхийлэв

МАН-ын бага хурал хуралдаж байгаа Тусгаар тогтнолын ордны гадаа /2025.06.09-нд

Уржигдар 14 цаг 35 мин
Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

Уржигдар 14 цаг 27 мин