Бичил бизнес эрхлэгчдийг дэмжихээр 25 сая долларын санхүүжилтийг баталжээ

2017-04-30
Нийтэлсэн: Админ
 1 мин


Д.ОЮУН

Дэлхийн банкны гүйцэтгэх захирлуудын зөвлөлөөс Монгол улсын ажил хайгчид болон бичил бизнес эрхлэгч иргэдийн хөдөлмөрийн зах зээлд оролцох боломжийг өсгөхөд  дэмжлэг үзүүлэхээр 25 сая ам.долларын санхүүжилтийг баталжээ. Энэ төслийг Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хэрэгжүүлэх юм байна.

“Хөдөлмөрийн зах зээлд оролцох боломж, хүртээмжийг сайжруулах нь хүмүүст сайн ажил олох, амьжиргаагаа дээшлүүлэхэд туслах чухал алхам. Тиймээс дэлхийн банк энэ төслөөр дамжуулан, Монголын Засгийн газраас бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг шинэчлэн хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн сургалтын хөтөлбөрийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй нийцүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн чанар, олдоцыг сайжруулах замаар тус улсын хөдөлмөрийн зах зээлд тулгамдаж буй хязгаарлалтуудыг шийдвэрлэхэд туслахыг зорьсон юм” хэмээн Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон хэллээ.

Монгол улсад ажилгүйдлийн төвшин харьцангуй өндөр, ажил хайгчид ажил олох итгэл алдарснаас ажил хайхаа болих нь элбэг байна. Энэ нь хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд муу байгааг илтгэх бөгөөд санаа зовоох томоохон асуудал болж буйг мэргэжилтнүүд хэлдэг. Тиймээс манай улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл нь тогтвортой бичил бизнес эхлүүлэх, хөгжүүлэх шинэ боломжийг хүмүүст олгохыг зорьж буй. Төслийн хүрээнд бичил бизнэс эрхлэгчдэд цогц дэмжлэг үзүүлэх бөгөөд үүнд бизнесийн ур чадвар хөгжүүлэх зэрэг бусад сургалт, зөвлөх ментор үйлчилгээ,  төрөл бүрийн санхүүгийн бус дэмжлэгүүд багтах юм байна. Мөн түүнчлэн шинээр байгуулагдах болон өмнө үйл ажиллагаа эрхэлж байсан бичил аж ахуйн нэгжүүдэд бичил зээл олгох аж. Ингэхдээ хамгийн эмзэг үр ашиг хүртэгчдийн зээлийн хүүнд хөнгөлөлт үзүүлэх зэрэг санхүүгийн дэмжлэгийг үзүүлэхээр төлөвлөжээ. Төслийн хүрээнд мөн харилцагч төвтэй хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг бэхжүүлэн хөгжүүлснээр  ажил зуучлалын чанарыг сайжруулах, илүү олон ажил олгогчид болон өндөр ур чадвар шаардсан ажлын байрны зарыг татах боломж бүрдэх юм. Үүнээс гадна, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хөдөлмөр эрхлэлтийн сургалтуудыг дэмжиж, орон нутгийн хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний албад тухайн дүүрэг, орон нутгийнхаа хөдөлмөрийн зах зээлд тохирсон төслийн санал боловсруулж хэрэгжүүлэх боломжийг бий болгоно. Хөдөлмөрийн зах зээлийн ил тод байдлыг сайжруулахын тулд хөдөлмөрийн зах зээл  болон ажлын байрны мэдээллийн хүрээ, чанарыг шинэ төвшинд гаргаснаар ажил хайгч иргэдийг ажил олгогчтой илүү сайн холбож, хөдөлмөрийн зах зээлийн мониторинг ба үнэлгээг сайжруулна гэлээ.   

Албан бус хөдөлмөр эрхлэлт болон ажилгүйдэл нь ялангуяа нийгмийн тодорхой эмзэг бүлгийнхний дунд түгээмэл байгаа тул уг төслөөс ажил олоход хүндрэлтэй иргэд, 18-34 насны залуучууд болон ядуу өрхүүдэд дэмжлэг үзүүлэхэд тусгайлан анхаарна гэдгийг санхүүжүүлэгчид онцоллоо.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12