Ирэх даваа гаригаас татвар ингэж нэмэгдэнэ

2017-04-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ДАЛАЙ

Засгийн газар ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд 2017 оны төсөвт тодотгол хийсэн. Үүний дагуу улсад орлого төвлөрүүлэх зорилгоор нийт долоон төрлийн татвар нэмж байгаа бөгөөд тэдний зарим нь 2017 оны тавдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжиж эхлэх гэж байна.  Тавдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжих зарим татварын хугацааг хойшлуулах асуудлыг бизнес эрхлэгчид болон УИХ дахь АН-ын зүгээс ч хэлж буй. Ямартай ч  тавдугаар сарын 1-н буюу ирэх даваа гаригаас хэрэгжих татваруудыг танилцуулъя.

Хадгаламжийн хүүгийн орлого: Хэрэгжих хугацаа: тавдугаар сарын 1-н

Хадгаламжийн хүүгийн орлогод таван хувийн татвар ногдуулна

Импортын тамхи: Хэрэгжих хугацаа: тавдугаар сарын 1-н

Импортын тамхинд ногдуулах гаалийн албан татварыг 30 хувьд хүргэнэ.

Автомашины онцгой албан татвар: Хэрэгжих хугацаа: тавдугаар сарын 1-н

Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлнө.

Одоо дээрх төрлийн автомашины ОАТ-ыг 100 хувь хөнгөлж байна, хууль батлагдсанаар 50 хувиар хөнгөлнө.

Иймээс үйлдвэрлэсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч, дараах хэмжээгээр татвар ногдуулах юм.

Хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж

Ногдуулах онцгой албан татварын хэмжээ

(Төгрөгөөр)

Үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа (жилээр)

 

0-3 жил

4-6 жил

7-9 жил

10 ба түүнээс дээш жил

1500 ба түүнээс доош

750.000

1.600.000

3.350.000

10.000.000

1501-2500

2.300.000

3.200.000

5.000.000

11.700.000

2501-3500

3.050.000

4.000.000

6.700.000

13.350.000

3501-4500

6.850.750

8.000.000

10.850.000

17.500.000

4501 ба түүнээс дээш

14.210.000

27.200.000

39.150.000

65.975.000

 

Хоёр үе шаттай хэрэгжих татварын нэмэгдэл:

Автобензин, дизелийн түлшний ОАТ: Хэрэгжих хугацаа: Долдугаар сарын 1-н Нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой барихын тулд Засгийн газар энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулдаг Онцгой албан татвар (ОАТ)-ыг хоёр удаа бууруулжээ.

Үүнээс шалтгаалж, 2017 онд төвлөрөх автобензин, дизелийн түлшний ОАТ 210 гаруй тэрбум төгрөгөөр буурах нөхцөл үүссэн учраас өмнө тогтоож байсан хэмжээнд хүргэхээр төлөвлөөд байна.

Сар шинээс хойш валютын ханш тогтмол буурах болсон учраас ОАТ-ыг үе шаттай нэмэгдүүлэхэд импортлогчид болон хэрэглэгчдэд хүндрэл учрахгүй гэж үзэж байна.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12