Р.Амаржаргалыг нэр дэвшүүлэхгүй байх МАН-ын гол зорилго

2017-04-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирж улс төрийн голлох хоёр том нам бужигнаантай байна. Эрх баригч намаас намын дарга нь нэр дэвшихээр болсон гэх мэдээлэл гараад хэдийнэ хуучин сэдэв болчихоод байх. Харин Ардчилсан намаас нэр дэвшихээ албан болон албан бусаар илэрхийлсэн найман хүн бий. Эцсийн мөчид тэдний хэн нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг намын VIII их хурлын гишүүд нь шийдэх учир тэдний зарим нь энд тэндгүй журмын нөхөдтэйгээ уулзалт хийж явна.

Тэгвэл “Монгол Улсын Ерөнхийлөгчид хэн нэр дэвшвэл дэмжих вэ” гэх асуулт бүхий судалгааг улс төрчдийн болон намуудын рейтинг тогтоодог судалгааны төвүүдээс явуулахад Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал нэгдүгээрт бичигдээд байна. Гэсэн ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодрох өдөр ойртох тусам энэ хүнийг санаанд оромгүй байдлаар муулах, гүтгэх, нэр хүндийг нь унагах зохион байгуулалттай компанит ажил олон нийтийн сүлжээнд эрчимтэй явах боллоо. Үүнийг намын зарим нөхөд болон МАН-аас “шидэж” буй чулуу гэж учир мэдэх хүмүүс хэлж байна. Ямар учиртайг одоо тайлбарлая.

Нэгэнт Р.Амаржаргал ард иргэдийн дунд явуулсан судалгаагаар тэргүүлж байгаа учир түүнийг намаас нь гаргахгүй байх зорилго МАН-ынханд хамгийн их байгаа аж. Ингэхдээ тэд гол хөзрөө УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг болгожээ. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга өнгөрсөн парламентын үед хэл ам дагуулж байсан төмөр зам барих төсөлд бондын хөрөнгөнөөс их хэмжээний мөнгө авснаас нь үүдэлтэй аж. Өнгөрсөн хугацаанд төмөр зам баригдаагүй бөгөөд өргөн, нарийн цариг хэмээн дөрвөн жилжингээ маргалдаж, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тухайн үед “Х.БАТТУЛГЫН ОЛОНД ГОЁ СОНСОГДДОГ ТӨСӨЛ ДАНДАА ХУДЛАА БАЙДАГ” хэмээн ярилцлага өгч байсан билээ. Түүний үг ортой байсан нь төмөр зам баригдаагүй мөнгө нь салхинд хийснээс харж болно.

Мэдээж төрийн тэр олон сая ам.долларыг юунд зарцуулснаа энэ хүн тайлагнах ёстой. Хууль хяналтын байгууллагын шалгалтад бүдэрч, дээлээ нөмрөхгүйн тулд Х.Баттулга МАН-ынхан тэр дундаа М.Энхболд даргыг бараадсан гэх мэдээлэл байна. Бүр тодорхой хэлбэл, тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа ямар ч үнэтэй байсан төлбөрийг нь төлж, нэр дэвших сонирхолтой байгаа аж. Дараа нь МАН-аас нэр дэвшигчдэд ялагдах зорилготой бөгөөд үүнийхөө төлбөрт түүнд “хаяглагдсан” хэргүүдээс мултрах тохироотой аж.

Х.Баттулга, М.Энхболд хоёрын “нөхөрлөл” үүнээс ч өмнө эхлэлтэй гэнэ. Тодруулбал, 2013 онд МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны дараа Ө.Энхтүвшин дарга нь хариуцлагаа хүлээн ажлаа өгсөн. Тэр үед МАН-ын XXVII их хурал болсон юм. Энэ хуралд оролцохоор орон нутгаас ирсэн хүмүүсийг Х.Баттулга өөрийн эзэмшлийн “Баянгол” зочид буудалдаа байрлуулан дайлж, цайлж байжээ. Ө.Энхтүвшин дарга ч ажлаа өгч дараа нь М.Энхболд МАН-ыг удирдахаар болсон билээ. Энэ үеэс Х.Баттулга “замаа засч” М.Энхболдтой нөхөрлөх нөхөрлөл нь улам бүр дотносч, өдгөө Ерөнхийлөгчийн сонгуулиар “барьцаалж” хэргээс мултрах арга саам эрэлхийлж байгаа аж. Улмаар МАН-аас Р.Амаржаргалыг л намаас нь гаргаж болохгүй гэх үүрэг даалгавар өгсөн байна. Энэ л сцениарын дагуу олон нийтийн сүлжээ болоод хэвлэл мэдээллийн хэрэгслээр Р.Амаржаргалыг “нүдэж” эхэллээ.

Эх сурвалж: ardchilal.mn 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12