“Эрдэнэс тавантолгой”-н өнгөрсөн жилийн ажлыг хангалттай гэж дүгнэв

2017-04-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ЧИМЭГ

“Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр /2017.04.28/ нээлттэй болов. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт даргалж, иргэд, аж ахуй нэгжийн төлөөлөл бүхий 100 хувийн ирцтэйгээр хурал эхэллээ. Энэ хурлаар “Эрдэнэс тавантолгой” компанийн өнгөрсөн оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн баталсан юм. Хурлын үеэр компанийн өнгөрсөн жилийн үйл ажиллагаа, санхүүгийн байдал, компанийн засаглалын асуудлаар оролцогчид харилцан санал солилцов.

Энэ үеэр компанийн ТУЗ болон удирдлагын зүгээс сүүлийн хагас жилд менежментийн оновчтой бодлого баримталж ажилласны үр дүнд Цанхийн баруун уурхайн үйл ажиллагааг сэргээн орлогоо нэмэгдүүлсэн. Мөн зүүн уурхайг тогтвортой ажиллуулан “Чалко Трейдинг Хонг Конг” компанид төлөх төлбөрийн хэмжээг бууруулсан. Хөдөлмөрийн болон байгаль орчин, эрүүл ахуйн осол, аюулгүй ажилласан тул өнгөрсөн жилийн ажлын үр дүнг хангалттай гэж дүгнэв.

Хувьцаа эзэмшигч иргэд болон аж ахуйн нэгжийн төлөөллүүд компанийн гүйцэтгэх удирдлага, хамт олон хичээл зүтгэл гарган ажиллаж байгааг үнэлж, компанийн засаглалыг сайжруулан ашигтай ажиллахыг сануулсан юм. Мөн иргэдийн 1072 хувьцааг амилуулах ажлаа түргэвчлэхийн тулд хувьцаа эзэмшигч иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтарч ажиллах даалгавар өгч байлаа.

Мөн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас гарсан санал зөвлөмжийг анхаарч, компанийн энэ жилийн эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг хангаж ажиллахыг “Эрдэнэс тавантолгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга У.Бямбасүрэн, гүйцэтгэх захирал Д.Ариунболд нарт үүрэг болгосон аж.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12