Т. Бат-Эрдэнэ: Цахимаар визийн хүсэлт гаргаж, хариуг мессэж, мэйлээр авах боломж бүрдэнэ

2017-04-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Гадаадын иргэн, харьяатын газар ЦАХИМ ИММИГРЭЙШН” зорилтын хүрээнд гадаадын иргэдэд цахимаар визийн хүсэлт гаргаж, хариуг мессеж, мэйлээр авах боломж бүрдүүлэх үйлчилгээг II  улирлаас нэвтрүүлэхээр болжээ.  Энэ талаар Гадаадын иргэн, харьяатын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Т.Бат-Эрдэнээс тодрууллаа.

-“Цахим иммигрэйшн” төслийн хүрээнд хэчнээн үйлчилгээ цахим хэлбэрт шилжих вэ?

- Гадаадын иргэн, харьяатын газраас "ЦАХИМ ИММИГРЭЙШН" зорилт дэвшүүлэн ажиллаж байна.Гадаадын иргэн, харьяатын байгууллагын үндсэн чиг үүрэг нь Монгол Улсын хилээр нэвтэрч буй гадаадын иргэдэд виз, визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл олгох, бүртгэх, хянах, тэдгээр гадаад иргэдийн гаргасан зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээ авдаг. Эдгээр үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ технологийн дэвшлийг ашиглаж төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойр болгож, хялбаршуулах зорилт тавьсан юм. Өөрөөр хэлбэл,манай байгууллагаас үзүүлж буй төрийн үйлчилгээ нь цахим байх юм. Цахим үйлчилгээ, технологийн шинэ дэвшил нь ямар ч үйлчилгээг хялбаршуулдаг давуу талтай. Энэ агуулгаараа “Цахим иммигрэйшн” зорилтыг дэвшүүлж, боломжит бүх үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэхээр ажиллаж байна.

“Цахим иммигрэйшн” зорилтын хүрээнд хийгдэх ажлыг гурван хэсэгт ангилж болно. Нэгдүгээрт, гадагшаа чиглэсэн үйлчилгээ буюу гадаадын иргэд болон тэдгээрийн төлөөлөгч нарт үзүүлэх үйлчилгээг сайжруулах, хоёрдугаарт, Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай харилцан хамаарал бүхий төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох үйл ажиллагааг төгөлдөржүүлэх, гуравдугаарт дотогшоо чиглэсэн буюу иммигрэйшний байгууллагын ажилтан албан хаагчдын дотоод үйл ажиллагааг түргэн шуурхай болгоход оршиж байна. Эдгээрийг нэгтгэснээр төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртож, иргэдийн цаг зав, хөрөнгө мөнгө хэмнэнэ хэмээн харж байна.

Зорилтын хүрээнд хийхээр төлөвлөсөн цөөнгүй ажил бий. Тухайлбал, бид эхний удаад виз зөвшөөрөл, хувийн урилга олгох үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, гадаадын иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах бичиг баримтуудыг цахим хэлбэрээр бүрдүүлэх боломж бүхий төрийн байгууллагуудыг холбосон системийг бий болгох түүнд тоон гарын үсгийг ашиглах, цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эхлүүлээд явж байна.

-Визийн зөвшөөрөл, хувийн урилга олгох үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажил хэзээнээс хэрэгжих вэ?

-“Цахим иммигрэйшн” зорилтын гол ажлын нэг нь визийн зөвшөөрөл, хувийн урилга олгох үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх юм. 2016 онд Гадаадын иргэн, харьяатын газар 21251 виз, 21305 визийн зөвшөөрөл, 444 хувийн урилга олгож, Монгол Улсын хилээр нийт 543.526 гадаад иргэн нэвтэрсэн байдаг. Бид манайхаар үйлчлүүлж буй гадаад иргэдээс “Та иммигрэйшний байгууллагаас ямар нэг үйлчилгээ авахдаа хэдэн удаа ирж үйлчлүүлдэг вэ?” гэсэн агуулгын хүрээнд тандалт судалгаа явуулж үзсэн. Үүнд иммигрэйшний байгууллагаар анх үйлчлүүлж буй иргэд багадаа гурван удаа ирдэг гэсэн судалгааны дүн гарсан. Яагаад ийм олон удаа ирэх болов гэдэг шалтгааныг нь судлахад, эхлээд ямар материал, ямар визийн зөвшөөрөл авах боломжтой тухай, дараа нь визийн зөвшөөрлийн ангиллаас хамаарч бүрдүүлэлт хийж материалаа өгөх, тэгээд хариугаа авдаг гэхчилэн хэд хэдэн удаа ирдэг байх жишээтэй.

Манайхаас үзүүлж буй төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлснээр гадаад иргэдийг урьсан Монгол Улсад суугаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага визийн зөвшөөрөл хүссэн материалаа бүрдүүлж, хүсэлтээ цахим хэлбэрээр илгээх боломжтой болно гэсэн үг. Онлайнаар илгээсэн баримт материалууд нь үнэн зөв, ямар нэгэн зөрчилгүй тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь Гадаадын иргэн, харьяатын газарт өөрийн биеэр ирж үйлчлүүлэх юм. Цахим үйлчилгээ атлаа яагаад заавал ирж үйлчлүүлэх ёстой гэж зарим хүмүүс асуух байх. Гэтэл визийн зөвшөөрөл нь тусгай зөвшөөрлийн ангилалд ордог учраас тухайн иргэнтэй заавал биечлэн уулзаж, ярилцлага хийх эрх зүйн шаардлага тавигддаг. Үндсэндээ зөвшөөрөл хүсэгч иргэдийг олон дахин явуулахгүй, нэг л удаа ирж үйлчлүүлэх нөхцөл боломжоор хангаж буй хэлбэр гэж ойлгож болно. Технологийн салбарын онцлог нь шинэ үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд шат шатны судалгаа хийж, хэрэглэгчийн шаардлагыг тодорхойлсны дараа нь хөгжүүлэлт хийж практикт нэвтрүүлдэг зарчимтай. Нэвтрүүлэхээсээ дараа мэдээж шат шатны тестийг хийж алдаа мадаггүй систем нэвтрүүлдэгт оршино. Бид энэ үйлчилгээг  зургадугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.

-Гадаадын иргэдийг уригч иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд цахим үйлчилгээг яаж авах вэ?

-Дээрх визийн зөвшөөрөл, хувийн урилга олгох цахим үйлчилгээг байгууллагын сайтад нэмэлт цэс болгон байршуулах болно. Үүнтэй холбоотойгоор бид байгууллагынхаа сайтыг шинэчиллээ. Сайтын агуулгын хувьд тухайн улсын  хэлээр нь биш гэхэд, зургийг нь хараад ойлгодог байх хэмжээний контент бэлтгэнэ. Зүүн өмнөд Азийн орнууд контент бүтээгчдийн нэг онцлог ямар ч  потенциалтай хүнд ойлгогдох байдлаар мэдээллээ тайлбарласан байдаг. Бид ч мөн энэ жишгийг барьж ажиллана. Үүнээс гадна байгууллагын сайтаараа дамжуулж  шууд онлайн чатаар зөвлөгөө мэдээлэл өгч, иргэдийн санал, гомдол, өргөдлийг хүлээн авах боломжийг бүрдүүлсэн.

-Саяхнаас виз зөвшөөрлийн хариуг мессэжээр мэдээлдэг болсон?

-“Цахим иммигрэйшн” зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэл багатай, шуурхай үзүүлэх зорилгоор гадаадын иргэдийн виз зөвшөөрлийн хариуг мессэжээр мэдээлдэг болсон. Тодруулж хэлбэл, визийн зөвшөөрөл хүссэн материал ирүүлсэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад “Юнител” болон “Мобиком”-ын сүлжээгээр визийн зөвшөөрөл олгосон кодыг мессежээр илгээж байна. Тун удахгүй “Скайтел”-ын хэрэглэгчдэд энэ үйлчилгээг нэвтрүүлэх болно. Ингэснээр иргэд уг зөвшөөрлийндагуу виз олгогч байгууллагуудад шууд хандах боломжтой болж байгаа юм. Мессэжийн үйлчилгээнд иргэд ам сайтай байгаа. Нэвтрүүлээд зөвхөн визийн зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг 10 хоногийн хугацаанд 500 гаруй хэрэглэгчдэд мессежээр хүргэсэн. Энэ бол бидний ажлын дөнгөж эхлэл.

-Гадаадын иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах бичиг баримтуудыг цахим хэлбэрээр бүрдүүлэх боломжтой юу?

-Манай байгууллага үйлчилгээ үзүүлэхдээ хэд хэдэн албан байгууллагын газрын тодорхойлолт зайлшгүй шаарддаг. Тэдгээр байгууллагуудтай цахимаар мэдээлэл солилцох орчныг бүрдүүлэх тухай л асуудал. Эхний удаад Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газартай шууд холбогдож мэдээлэл солилцдог болсон. Жишээ дурдахад, гадаадын хөрөнгө оруулагчийг тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг Татварын ерөнхий газрын системээс шууд харах боломжийг бүрдүүлсэн. Иймд иргэд заавал Татварын ерөнхий газрын тодорхойлолтыгцаасаар авчрах шаардлагагүй.

Цаашид тодорхойлолтшаардагддаг төрийн захиргааны наймаас доошгүй байгууллагатаймэдээлэл солилцох, энэ үйл ажиллагаандаа тоон гарын үсгийг ашиглахаар төлөвлөж байна. Иргэдийг хамгийн их бухимдлуулж, төрийн байгууллагын хүнд сурталгэж яригддаг зүйл бол энэ шат дамжлагууд юм. Тиймээс энэ шат дамжлагыг цөөлж, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, иргэддээ хүрч ажилладагнэг цонхны үйлчилгээний байгууллага болохыг зорьж байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

Зарим аймгийн баяр наадам, бүсийн морин уралдааны товыг тогтоожээ

Зарим аймгийн баяр наадам, бүсийн морин уралдааны товыг тогтоожээ

18 цаг 0 мин
М.Даваажаргал: Сүмог дэлхийд сурталчлан таниулахын төлөө зүтгэнэ

М.Даваажаргал: Сүмог дэлхийд сурталчлан таниулахын төлөө зүтгэнэ

18 цаг 9 мин
Г.Тэмүүлэн: Нам доторх залуу үеийн төлөөлөл болж ил тод, нээлттэй өрсөлдсөн нь нэр төрийн хэрэг байлаа

Г.Тэмүүлэн: Нам доторх залуу үеийнхээ төлөөлөл болж ил тод, нээлттэй өрсөлдсөн нь нэр төрийн хэрэг байлаа

19 цаг 59 мин
Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ

Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ

20 цаг 16 мин
Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн жагсаал бослого болон өргөжсөн үү?

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Лос Анжелес хотноо үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг зогсоохоор үндэ

Өчигдөр 06 цаг 00 мин
Ж.Золжаргал: Үр дагавар болсон утаанд биш дулаалгад мөнгөө зарцуулъя

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай цаг үеийн зарим асуудлаар  ярилцлаа.  

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар Засгийн газраа дангаараа байгуулна гэжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг парламент хэлэлцэж, олонхын саналаар огцруулсан билээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Дэлгэрсайхан: “Чайна энержи” компанид давуу эрх олгосон зүйл байхгүй

Б.Дэлгэрсайхан: “Чайна энержи” компанид давуу эрх олгосон зүйл байхгүй

Уржигдар 16 цаг 56 мин
ТҮЦ эрхлэгчид МАН-ын бага хурлын гадаа эсэргүүцлээ илэрхийлэв

МАН-ын бага хурал хуралдаж байгаа Тусгаар тогтнолын ордны гадаа /2025.06.09-нд

Уржигдар 14 цаг 35 мин
Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

Уржигдар 14 цаг 27 мин