18 шатахууны түгээх станцын цахилгааныг хязгаарлаж, таван саяар торгожээ

2017-04-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

НМХГ  шатахуун түгээх станц, шингэрүүлсэн шатдаг хийгээр автомашин цэнэглэдэг станцуудад шалгалт хийжээ. Шалгалтын үеэр Юнигаз ХХК, Тэс петролиум ХХК, Синчи ойл ХХК, НЕС ХХК, Евро ойл ХХК, Шунхлай трейдинг ХХК-ийн нийт 22 автомашин хийгээр цэнэглэх станц нь ШТС-ын талбай дээр байрлан үйл ажиллагаа явуулж байгаа нь аюултай байдлыг үүсгэж байгаа аж. Горгаз ХХК, Дашваанжил ХХК-иуд дангаараа буюу өөрийн эзэмшлийн талбай дээр автомашин хийгээр цэнэглэх станц суурилуулсан байжээ.
Шалгалтанд хамрагдсан 32.5 хувь нь улсын комиссоор байнгын ашиглалтанд хүлээлгэж өгөөгүй автомашин хийгээр цэнэглэх станц байршуулан шингэрүүлсэн шатдаг хий худалдаалах үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрсэн байна. Зөрчил гаргасан 13 газар байгаагаас Горгаз ХХК-ийн тав , Тэс петролиум ХХК-ийн дөрөв, Дашваанжил ХХК-ийн гурав, Синчи ойл ХХК-ийн нэг обьект  байгаа аж.
Тиймээс цахилгаан хангамжийг хязгаарлаж,  таван сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг авчээ.
Түүнчлэн Петростар ХХК-ийн нэг, Содмонгол групп ХХК-ийн хоёр, М ойл групп ХХК-ийн хоёр, нийт  таван шатахуун түгээх станцыг улсын комисст хүлээлгэж өгөөгүйгээр үйл ажиллагаа явуулж байсныг цахилгааныг нь хязгаарлаж, торгуулийн арга хэмжээ авчээ.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12