Канг Хёнг Гын: Нүүрний хэлбэр засах хагалгааг их хийлгэж байна

2017-04-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

“ТВ-9” телевиз, БНСУ-ын  “Гранд” гоо сайхны  эмнэлэгтэй хамтран “Let мe in-4” шоуг эхлүүлээд байгаа билээ.  Нэвтрүүлгийн урилгаар “Гранд” гоо сайхны эмнэлгийн доктор Канг Хёнг Гын манай улсад ирлээ. Түүнийг “Өөр зочин” буландаа урьж ярилцлаа.

- “Монгол Let Me In” шоутай хамтран ажиллаж байгаа танд талархал илэрхийлье.  Юуны өмнө манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би “Гранд” гоо сайхны эмнэлгийн эмч байна. Монголд ирсэндээ маш их баяртай байгаа.  Эмнэлэгтээ эмчилгээ болон мэс заслын үйл ажиллагааг хариуцан ажилладаг.  Түүн дотроо нүд болон хамар, өөх шилжүүлэн суулгах, залуужуулах мэс заслыг хийж байна. Хүмүүст илүү үзэсгэлэнтэй царай бэлэглэхийн зэрэгцээ эрүүл мэнд талаас нь дэмжин ажилладаг.

-Мэс засал хийж хүнийг гоо сайхан болгоно гэдэг амаргүй ажил байх. Та энэ салбарт хэдэн жил ажиллаж байна. Мөн хэр их туршлага хуримтлуулж байна?

-Би Солонгосын анагаахын их сургуульд гоо сайхны мэс заслын мэргэжлээр суралцаж  төгссөн.  Энэ салбарт 10 дахь жилдээ ажиллаж байна.

-Гоо сайхны хагалгаагаар Солонгос улс тэргүүлдэг. Үүний давуу  тал болон сул талыг та юу гэж хардаг вэ?

-Гоо сайхны мэс засал гэдэг тухайн хүний гаднах төрхийг засч байгаа боловч мэс засалд орсон хүнд өөртөө итгэх итгэл, амьдралд нь аз жаргал, гэрэл гэгээ нэмдгээрээ давуу талтай. Манай улсад гоо сайхны мэс засал эрчимтэй хөгжиж байна. Хил залгаа болон Ази Европын орнуудаас  гоо сайхан болох хүсэлтэй олон үйлчлүүлэгч манайхыг зорьж ирдэг. Сүүлийн жилүүдэд гоо сайхны мэс засал эмчилгээ, үйлчилгээний төрөл зүйл нэмэгдэж байна. Эмч мэргэжилтнүүдийн туршлага, технологи, арга барил сайжирч байгаа. Мөн олон төрлийн мэс заслын үйл ажиллагаа шинээр нэвтэрч байна.

-Солонгос эмэгтэйчүүд гоо сайхны ямар хагалгааг илүү их хийлгэдэг вэ. Мөн энэ салбарын хөгжлийн талаар сонирхуулахгүй юу?

-Сүүлийн үед солонгос эмэгтэйчүүд давхраатай том нүд, шонтгор өндөр хамар, нуруу, духны лайн, V хэлбэрийн нүүрийг илүүд үздэг болсон.  Давхраа болон хамрын мэс заслыг дийлэнх нь хийлгэдэг байсан бол сүүлийн үед өөр нэг мэс засал хүмүүсийн анхаарлыг татах болсон. Энэ нь нүүрний хэлбэр засах ясны хагалгаа юм. Манайд ирж байгаа хүмүүсийг насаар нь авч үзвэл 20-30 насныхан нүд хамрын ясны мэс засал, 30-40 насныхан хөх тэлэх, биеийн галбир засах, 40-50 насныхан залуужуулах мэс засал сонирхдог.  Солонгост гоо сайхны мэс заслыг сонирхдог хүмүүс их байдаг. Мөн гоо сайхны мэс заслын эмч мэргэжилтнүүдийг сайн бэлтгэдэг. Тэгэхээр хөгжихөөс өөр аргагүй юм.

 - “Монгол Let Me In” шоунд хамтран ажилласан. Оролцогчдыг өөрчилж гоо сайхан бэлэглэхэд хэр хүндрэлтэй байв? 

-Энэ нэврүүлэгт маш олон монгол эмэгтэйчүүд хандаж бүртгүүлсэн байдаг. Гэхдээ харамсалтай нь бид бүгдэд нь гоо сайхан бэлэглэж чадахгүй байна.  Уг нь бүхий л хүнд гоо сайхан бэлэглэх нь бидний ажлын үнэ цэнэ байдаг. Гэхдээ тодорхой ажлыг эхлүүлээд олон биш ч гэсэн хүмүүст гоо сайхан бэлэглэж байгаадаа баяртай байдаг. Мөн төгс гоо сайхантай болохын тулд бидэнд хандахын зэрэгцээ хамгийн гол нь мэргэжлийн эмч дээр зөв оношлуулж, мэс засал хийлгэх нь чухал, өөрөө ч сэтгэлзүйн хувьд бэлтгэлтэй байж үр дүнд хүрдэг.

-Ер нь монгол эмэгтэйчүүдийн зүс царай, эрүүл мэндийн онцлогийн талаар ярихгүй юу?

-Монгол бүсгүйчүүд нүүрний яс томтой, нүд нь онигордуу байна. Хамар  нь намхан ихэвчлэн сартгар талдаа байдаг. Шанаа өргөн байна. Нүд нь урт хэсгээрээ тагласан нимгэн арьстай байдаг учраас илүү жижиг харагддаг. Монголчууд гэлтгүй Ази хүмүүсийн нийтлэг төрх л дөө. Тиймээс Европ хүмүүстэй харьцуулахад илүү мэс засал сонирхох нь их байна.

-Манай улс эрс тэс уур амьсгалтай. Энэ нь бүсгүйчүүдийн гоо сайханд муугаар нөлөөлдөг гэж ярьдаг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Монголын уур амьсгал нь гоо сайханд нэгэн хүчин зүйл болж байна.  Зун их халдаг, өвөл хүйтэрнэ. Хэт халуунд арьс шингэнээ алдаж эхэлдэг. Ингэснээр арьсанд нүхжилт үүсгэдэг. Арьсны давхаргад коллегэн дутагдаж байдаг учраас уян хатан чанараа алдах нь бий.  Хүйтэн хуурай салхинд удаан байх нь хуурайшилт үүсгэж байна.  Энэ нь үрчлээ үүсгэх гол шалтгаан болдог.  Мөн эрс тэс уур амьсгалыг давж гарахын тулд хүнд нүүрний өөрчлөлт их гардаг. Ярвайх үрчийх тохиолдол их байна.Нүүрний хөдөлгөөний хувирлаас болж нүүрний булчин хөгжиж цаашлаад мөгөөрс ястайгаа холбогдоно. Энэ нь тодорхой хэмжээнд нүүрний хэлбэрт нөлөөлдөг байж болно.

-“Гранд” гоо сайхны эмнэлгийн хамт олонд баярлалаа. Монголын олон мянган ээжүүд, бүсгүйчүүд танай эмнэлгээр үйлчлүүлж өөртөө итгэлтэй болохыг хүсч байгаа байх. Танай эмнэлэгтэй яаж холбогдох вэ?

-Манай эмнэлэг Сөүл хотын Ганнам дүүрэгт байдаг. Эмнэлэг маань дотоодын үйлчлүүлэгчдээс гадна гадаад хүмүүст үйлчлээд удаж байна. Тэнд орон бүрийн орчуулагч ажиллаж байна. Мөн манай эмнэлгийн  +82-(0)70-7119-1381 , +976-9831-2660  гэсэн дугаараар шууд Монголоос холбогдож, заавар зөвлөгөө авах боломжтой.

-Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12